Финландчууд ОХУ-тай хиллэдэг хил дагуу гурван метр өндөр хана барьж эхэлжээ. Хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 200 км урт, төмөр тортой хана барих юм.
Финланд ОХУ-тай 1340 км урт хилээр хиллэдэг, ОХУ-тай хамгийн урт хилээр холбогдсон Европын улс юм.
Одоо хоёр улсын хилийн шугам модон хашаагаар зааглагдаж байна.
ОХУ-д цэргийн дайчилгаа зарласнаас хойш Финландын хилийг хууль бусаар давсан, орос иргэд ихээхэн нэмэгджээ.
Иймд хил дагуу хана барихаар шийдсэн байна. Хана барьсны дараа хяналтын камерууд, гэрэл, чанга яригчийг ханан дээр байрлуулах аж.
Финландын парламент энэ өдрүүдэд НАТО-гийн гишүүнээр элсэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Финланд, Швед улсууд олон жилийн турш төвийг баримталсан ч ОХУ Украин руу довтолсны дараа энэ бодлогоосоо ухарч, Умард Атлантын цэргийн эвсэл (НАТО)-ийн гишүүн болох хүсэлт гаргасан юм. Гэвч Унгар, БНТУ тэдний хүсэлтийг хүлээн аваагүй байна. АНУ, Канад болон Европын холбооны 28 улс НАТО-гийн гишүүн улсууд юм.
Эх сурвалж: BBC