Боловсролын төлөө түншлэгчдийн энэ оны цугларалт, зөвлөлдөх хурал өнөөдөр болов.
Тус хурлаар Монгол Улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг түншлэгч, донор, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд танилцуулав. Мөн уулзалтын үр дүнд гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, байнгын түншлэлийн механизмыг бүрдүүлэх юм.
ХУВИЙН СУРГУУЛЬ САЙН, УЛСЫН СУРГУУЛЬ МУУ ГЭСЭН ЗАРЧИМ ҮЙЛЧИЛЖ БОЛОХГҮЙ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалан “Япон, ХБНГУ-ын засгийн газар, Азийн хөгжил, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд боловсролын салбарт олон жил хөнгөлөлттэй зээлийг олгосон. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт 760 сая ам доллар, мэргэжлийн салбарт 300 сая ам долларын төсөл хэрэгжиж дууссан байна. Нийт нэг тэрбум долларын санхүүжилт авч, Монгол Улсын нийт зээл тусламжийн 10-15 хувийг эзэлж байна. Тус зээл, тусламж үр өгөөжтэй байсан уу, дээд, мэргэжлийн боловсролын байгууллагууд хөл дээрээ тогтсон уу гэдэг нь эргэлзээтэй. Цаашид зээл авах нь хүндрэлтэй болсон. Монгол Улсын өрийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Өнөөдрийн уулзалтаар боловсролын салбарт олгож буй санхүүжүүлэгч байгууллагуудыг илүү бага хүүтэй, урт хугацаанд өгөх ямар боломжууд байна вэ гэх асуудлын шийдлийг хайж байна. Зарим улс орнууд Дэлхийн болон Азийн хөгжлийн банкнаас боловсролын салбарт зориулсан зээлээ тэглүүлж эхэлсэн. Мөн манай улсад ийм боломж байна уу гэх асуудлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт 760 сая ам доллар, мэргэжлийн салбарт 300 сая ам долларын төсөл хэрэгжиж дууссан байна.
Цаашид зээл тусламж, донор, хандив өгч буй байгууллагуудын зээлийн төрлийг давхцуулахгүй байхад анхаарна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан маш олон төсөл хэрэгжиж байсан ч хоорондын уялдаагүйгээс үр дүнд хүрэхгүй байх нь элбэг байсан. Иймд цаашид олон улсаас бодлогын зээлийг авахдаа үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэрт оруулах ёстой.
Мөн хот, хөдөөгийн сургуулийн ялгаа, улсын, хувийн сургуулийн боловсролын чанарын ялгааг арилгах шаардлага үүссэн учраас санхүүжүүлэгч донор байгууллагуудтай хамтарч ажиллах саналуудыг танилцуулж байна. Хамгийн сайн сургууль, гэрт ойрхон байх ёстой. Хувийн сургууль сайн, улсын сургууль муу гэсэн зарчим үйлчилж болохгүй. Мөн олон улсын Койко байгууллагатай хамтарч 50 сургуулийн гал тогоог бүрэн шинэчлэх ажил хэрэгжиж байна. Цаашид боловсролын салбарын шинэчлэлд олон төсөл хэрэгжих болно” гэв.
Боловсрол, Шинжлэх Ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Боловсролын орон нутгийн бүлэг байгуулагдсанаар манай улсын боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг бодлогын чиглэлтэй уялдуулах юм. Учир нь боловсролын олон төсөл хэрэгжиж байгаа ч хоорондын уялдаа хамааралгүй, нэг нэгээрээ төрийн байгууллагуудтай уулзаад ажлуудаа хэрэгжүүлээд байсан. Зарим нь давхацна эцэстээ үр өгөөж нь өгдөггүй. Иймд тухайн хэрэгжүүлж буй төслийг боловсролын салбарын бодлогод нийцүүлнэ л гэсэн үг юм. Мөн энэ салбарын шинэчлэлийг дэмжих чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдрийн уулзалтаар цаашид энэ салбарт төсөл хөтөлбөрүүдийг ямар техник хэрэгслээр, аль чиглэлд хэрэгжүүлэх вэ гэдэг механизмтай болно. Түүнчлэн олон улсын боловсролын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхэд гаднын орны дэмжлэг туслалцааг авч хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж байна" гэв.
Тус хуралд Монгол Улсын засгийн газар донор, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцов.