gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.06
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмуудыг баталлаа

А.Мишээл
Эдийн засаг
2023-03-13
10
Twitter logo

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хуралдаанаар

  • “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”,
  • “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”,
  • “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”,
  • “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”,
  • “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг нийт таван журмыг хэлэлцэн баталлаа.

Эдгээр журам батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэх байгууллагын хувьд хэрхэн бүртгэх, бүртгэлээс татгалзах үндэслэл зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойллоо.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, мөнгөн хөрөнгөд өөрчлөлт орох, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршил өөрчлөгдөх тухай бүр бүртгэх байгууллагад бүртгүүлж байх зэрэг холбогдох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхойлов.

Нэр бүхий хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болголоо

Мөн улсын хэмжээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд нэгдсэн зохицуулалттай хувийн дугаар олгох, мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтад тавигдах шаардлага, нөхцөлийг тодорхойлж, холбогдох тайлан мэдээг нэгдсэн байдлаар ирүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан бүрдэх нөхцөл бүрдлээ.

Үүний зэрэгцээ мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрх болон зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхойлсноор хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хуралдаанаар мөн нэг хувьцаат компанийн оноосон нэрийг солихтой холбоотойгоор үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, хоёр хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.

Хоёр компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг мөн нэг компанид банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэр бүхий хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосны  зэрэгцээ хоёр компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, таван банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: СЗХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан