Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 50 ортой Хүүхдийн эмнэлэг усанд автсан зураг цахим орчинд түгж, шүүмжлэл дагуулж байна. Уг эмнэлгийн барилгын талаар тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга П.Гэрэлсүрэнгээс тодрууллаа.
-Ашиглалтад ороод удаагүй Хүүхдийн эмнэлэг яагаад усанд автав?
-50 ортой Хүүхдийн эмнэлэг 2020 оны 12-р сард баригдаж дууссан. Нийгмийн сүлжээгээр цацагдаад байгаа зураг өнгөрсөн долоодугаар сарын зураг байна лээ. Өнгөрсөн зун долоодугаар сард манай аймагт үер болсноос дулааны шугамын хажуугаар ус орж, зоорийн давхар усанд автсан. Таван давхар барилгын B1 буюу зоорийн давхар нь юм.
-Ямар арга хэмжээ авсан бэ. Одоо эмнэлгийг зориулалтаар нь ашиглаж байна уу?
-2020 оны гуравдугаар сард манай аймагт ковидын анхны тохиолдол бүртгэгдэж, Хүүхдийн шинэ эмнэлгийг улаан бүс болгон, 200-гаад ор дэлгэсэн. Ийм байдлаар жил гаруйн хугацаанд ашиглаад, 2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр эмнэлгийн барилгыг чөлөөлсөн.
Барилгын ажлын гүйцэтгэл нь зураг төслөөс зөрсөн учир бид аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Эмнэлгийн засвар болон хана, хаалга, цонх гэх мэт дутуу ажлуудыг зургийн дагуу гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах хүсэлтээ албан ёсоор Мэргэжлийн хяналтын газарт тавьсан юм. Гүйцэтгэгч компани 2022 оны гуравдугаар сарын 1-нээс ажилдаа орсон. Тавдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр тохирсон.
-Ямар төсөвт өртгөөр баригдсан эмнэлэг юм бол?
-Улсын төсвийн 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай.
-Анхнаасаа шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээн авсан хэрэг үү?
-Би 2021 оны дөрөвдүгээр сард БОЭТ-ийн даргаар томилогдоход эмнэлгийг ашиглалтад хүлээн авсан байсан.
-Гүйцэтгэгч нь ямар компани вэ?
-“Мотоблок” гэж Улаанбаатарт бүртгэлтэй компани ажиллаж байна.
-Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ үнэн үү?
-Тэр талаар би хэлж мэдэхгүй юм.
-Ховд аймаг хүүхдийн өвчлөл ямар түвшинд байна вэ?
-Улирлын томуугийн өвчлөл өндөр байна. Манай эмнэлэг Хүүхдийн нэг тасагтай. Өнөөдрийн байдлаар томуугийн шалтгаантай 90-100 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ор хүрэлцэхгүй болсон тул Халдвартын тасагтаа ор дэлгээд хүүхдүүдийг хэвтүүлж байна гэлээ.