Монголчуудын эрт дээр үеэс цаг агаарын төлөвийг шинждэг аргаар тооцвол долоон ес эхэлсэн энэ цагт дов толгод борлож, хүйтний эрч буурдаг байтал ойрын өдрүүдэд хүйтний эрч улам чангарч байна. Тиймээс ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, хүйтний эрч хэдийнээс буурахаар байгааг Цаг уур орчин шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
Энэ сарын 21-нийг хүртэл ерөнхийдөө хүйтэн байх төлөвтэй. 22-ноос баруун аймгуудын нутгаар хүйтний эрч сулрахаар байна.
- Энэ хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байна уу?
- Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын эхний 10 хоногт төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд нутгаас бусад хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн байсан. Одоо үргэлжилж буй хоёрдугаар 10 хоногт ч ерөнхийдөө олон жилийн дунджаас хүйтэн байна. 2019 оны хоёрдугаар сард ихэнх нутгаар, 2013 онд нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байв.
- Хүйтний эрч хэзээнээс буурах бол?
- Энэ сарын 21-нийг хүртэл ерөнхийдөө хүйтэн байх төлөвтэй. 22-ноос баруун аймгуудын нутгаар хүйтний эрч сулрахаар байна.
- Өдийд харьцангуй дулаарчихдаг ч ийнхүү хүйтний эрч чангарч байгаа нь юутай холбоотой вэ?
- Жилийн нэгдүгээр сар хамгийн хүйтэн, хоёрдугаар сараас гайгүй болдог гэсэн олон нийтийн хэвшмэл ойлголт бий. Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн олон жилийн дундаж үзүүлэлт ч мөн өөрчлөгдөн, хувьсаж буйтай холбоотой юм. Үүний нэг жишээ нь өнгөрөгч нэгдүгээр сард харьцангуй дулаахан байсан ч ийнхүү хоёрдугаар сард хүйтний эрч чангарч буй үзэгдэл юм.
2022 оны 02 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Та ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг ЭНД дарж хүлээн авна уу.