Тарвагыг үйлдвэрийн зориулалтаар ашиглахаар олон тоогоор нь алснаас болж Улаан
номд орох дээрээ хүрсэн тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Байгаль орчны яамнаас 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн
хугацаагаар тарвага агнахыг хориглосон билээ. Энэ нь тарвагыг устаж үгүй болохоос
урьдчилан сэргийлэх, үржилт өсөлтөд нь туслах зорилготой шийдвэр аж. Гэтэл
хууль бусаар тарвага агнадаг, арьсыг нь олон тоогоор хилээр давуулах гэсэн
явдал цөөнгүй гарчээ. Тиймээс дархан цаазтай газар өсгөж үржүүлэхээр болсон
байна. Энэ тухай Байгаль орчны яамны мэргэжилтэн Х.Бадамаас тодрууллаа.
-Тарвага агнахыг дөрвөн жилээр
хориглосон. Энэ арга тарвагыг хамгаалахад хэр үр дүнтэй вэ?
-Дөрвөн жилийн хугацаагаар агнахыг хориглосон нь тарвагыг ичээнээс гарсан
даруйд нь агнах, арьсыг нь худалдах, худалдан авах зар тараах нь эрс багассан.
Мөн арьсыг нь улсын хилээр гаргахыг завдах зөрчлүүд бага болсон юм. Гэвч махыг
нь идэх, цөс, хүн мах, элэг зэрэг эд эрхтнийг нь эмчилгээний зориулалтаар
ашиглах явдал нэлээдгүй гарч байна. Тиймээс тарвага агнахгүй байх шийдвэрийг
гурваас доошгүй жилээр сунгах хэрэгтэй юм.
-Хууль бусаар агнаж байгаа хүмүүст ямар
хариуцлага ногдуулах вэ?
-Агналтад тавих хяналт шалгалтыг сайжруулах ажлыг манай яамнаас чухалчилж
байгаа. Түүнчлэн тарвага агнах, арьс махыг нь худалдаалах зөрчил гаргасан
этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах зорилгоор тарвагыг Монгол орны ховор
амьтны ангилалд оруулаач гэж “Монголын мэргэжлийн анчдын холбоо” нь манай
яаманд хүсэлт тавьсан. Түүнийг нь шийдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар
хууль тогтоомж зөрчиж тарвага агнасан этгээдэд Захиргааны хариуцлага хүлээлгэж
10-25 мянган төгрөгийн торгууль ногдуулах төдий байна. Гэхдээ ховор амьтны
ангилалд оруулснаар торгуулийн хэмжээ нь олон дахин нэмэгдэх юм. Ингэвэл
хууль бусаар тарвага агнах явдал багасах байх. Мөн олон тооны тарвага
агнасан, их хэмжээний арьс, мах бэлтгэсэн, худалдсан, худалдаж авсан, тээвэрлэсэн,
хадгалсан бол шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн
203.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Гурваас зургаан сар хүртэл хугацаагаар
баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорихоор заасан байдаг.
Мөн Амьтдын аймгийн тухай хуулийн дагуу хууль зөрчиж агнасан тарваганы толгой
тутамд нас, хүйсээс нь хамааран 50-85 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж
амьтдын аймагт учруулсан хохирлыг барагдуулах ёстой.
-Тарвагыг дархан цаазат газарт
нутагшуулж байгаа гэсэн. Энэ талаараа тодорхой хэлж болох уу?
-Хар хөрсний хэмээн дээдлэгдсэн тарвагыг сэргээж нутагшуулах ажлыг БОЯ,
ШУА-ийн биологийн хүрээлэн, Монголын мэргэжлийн анчдын холбоотой хамтран энэ
сарын эхнээс хийж байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын
Жаргалантын амны эхээс есөн толгой тарвага барьж Төв аймгийн Мөнгөнморьт сумын
нутаг Хан Хэнтий дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Хойт Хориудын
аманд тавьсан. Гурван эр, зургаан эм тарвагыг аваачсан. Мөнгөнморьт сумын
Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, Хан Хэнтийн Дархан цаазат
газрын захиргааны хүмүүст актаар хүлээлгэн өгсөн. Нутагшуулахаар тавьсан
тарвагыг харж хамгаалах, хулгайн анчдад агнуулахгүй байх, өсөлт байршил, нутагшуулалтад
нь хяналт тавьж ажиглалт судалгаа хийх үүргийг Хан Хэнтийн Дархан цаазат
газрын Мөнгөнморьт суман дахь Хэрлэнгийн хэсгийн улсын байцаагчид хариуцуулсан.
Тарвага нутагшуулсан газар нь суурин газраас хол учир хамгаалалтын хувьд боломжтой.
Ш.Доржсүрэн