Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах асуудлаар хуулинд өөрчлөлт оруулах Засгийн газрын саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ОХУ-ын “Роснефть” компанийн тавьсан Монголд 100 ШТС байгуулах саналыг хүлээж авах эсэх асуудлаар нэлээд хүчтэй маргаан дэгдсэн. АН-ын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдчихээд байгаа.
Өнөөдөртөө монголчуудын хувьд амин чухал гэж хэлж болохоор эдгээр асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар бямба гаригт МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн нэвтрүүлэгт оролцож, мэтгэлцээн өрнүүлснийг товчлон нийтэлж байна. Нэвтрүүлгийг “ММ” агентлагийн сурвалжлагч Ц.Мөнхтөр хөтөлсөн юм.
Ц.М: -Шатахууны үнэ цаашид
асар хурдацтайгаар нэмэгдсээр байх уу, эсвэл бид Оросын тавьж байгаа саналыг хүлээж
авах уу гэдэг ийм ацан шалаан дээр бид ирээд байна. Сөрөг хүчин саналыг хүлээж авах
хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар та бүхэн ямар тайлбар өгөх вэ?
С.Б: - АН-ын зөвлөл сөрөг
хүчин гээд яг эсэргүүцсэн байр суурьтай байна гэж би ойлгоогүй шүү. Асууж лавлах,
тодруулах зүйл байна гэснээс биш, энэ асуудлыг хэлэлцэх хэрэггүй гэдэг ч юм уу,
шийдвэрлэх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлсэн гэж би л лав үзэхгүй байна.
Нөгөө талаас үнийн өсөлт, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал намууд маргалдах сэдэв гэхээсээ илүү улс орнуудын хооронд болон улс дотроо ярилцаж шийддэг асуудал болчихоод байгаа юм. АН-ын гишүүн Бат-Үүл, МАХН-ын гишүүн Баяр хоёрын хоорондох мэтгэлцээн гэж үзэлгүйгээр Засгийн газар асуудлаа шийдэх бололцоотой байна уу, үгүй юү, УИХ гэдэг төрийн эрх барих байгууллагад оруулсан асуудлыг хэрхэх вэ гэдэг талаасаа асуудалд хандвал зүгээр байх аа гэж бодож байна.
Э.Б: -Манай улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний хувьд бүрэн хараат биш, хагас хараат байдалд байгаа юм. Ямар ч байсан одоогоор бензин шатахууны агуулах маань манай компаниудын, Засгийн газрын мэдэлд байгаа. Станцууд нь ч ялгаагүй.
Агуулах сав гэдэг маш чухал ойлголт учраас түүнийгээ бид алдчих юм бол ёстой 100 хувь хараат болно. Сая Ерөнхий сайд ч хэллээ. АН-ын зөвлөл асуудлыг хэлэлцэхгүй гээгүй, хэлэлцье гэсэн гэж. Гэхдээ бид юуны өмнө хуулийнхаа дагуу явъя гэсэн шаардлага тавьж байгаа. Яагаад гэхээр бид тусгай, бүрэн эрхт улс орон. Ямар нэгэн гаднын компани, хуулийн этгээд Засгийн газарт зөөлнөөр хэлбэл хүсэлт тавьсны төлөө тэрийг нь УИХ хууль зөрчиж хэлэлцэн, шийдвэр гаргах юм бол буруу. Энд бүрэн эрхт улс өөрөө өөртөө эзэн байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж байгаа юм. Манай хуулинд хэн ч халдах ёсгүй. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байж гаргасан, нэлээн чамбай хууль. Дотоодынхоо шатахуун түгээгүүрийн сүлжээ, агуулах саваа хамгаалсан, өөрөөр хэлбэл гаднаас 100 хувь хараат байхаас сэргийлсэн хууль болж чадсан. Гэтэл үүнийг өөрчлөх тухай асуудал сөхөгдсөн. 100 хувь гаднаас хараат байх уу үгүй юү гэдгийг хөндөж байгаа учраас ул суурьтай хэлэлцье гэж үзсэн.
Бид ОХУ-аас бензин шатахууны хувьд 100 хувь хараат болчих юм бол ашигт малтмал, стратегийн орд газруудаа ашиглах гэж байгаа энэ үед түүгээрээ дарамт болгоод Оюутолгой, Тавантолгойд хөрөнгө оруулах онцгой эрх шаардвал бид яах вэ? Зүүн Европын орнууд, тухайлбал Болгар улс Оросын хараат байдалд орчихсон байдалтай байна. Бид ийм зарчмын асуудлуудаа ярилцъя, тэгэхдээ сайтар ярилцъя л гэсэн юм.
Ц.М - Сайтар ярилцах асуудал
энэ яах аргагүй мөн. Гарцыг нь яаж харж байна?
С.Б - Асуудал их энгийн,
хялбар байгаа юм л даа. ОХУ манайд шатахуун нийлүүлдэг гол нийлүүлэгч. Тодорхой
хэлбэл 2007 оны дүнгээр нийт нефть бүтээгдэхүүнийхээ 96.4 хувийг ОХУ-аас авчээ.
Тохиолдлын чанартайгаар Казахстан, Хятадаас бага сага хэмжээгээр оруулж. Байнга
бидэнд нийлүүлж байгаа газар бол ОХУ. Зөвхөн одоо биш, ХХ зуунд ч тийм байсан.
100 жилийн өмнө анхны “Форд” машин орж ирэхэд хойноос бензинийг нь авч байж. Бодит
байдал энэ.
Яг одоо бол ОХУ бензиний үнийг дотоодынхоо үнэтэй ижил хэмжээнд барьж байгаа. Би сая наашаа ирж явах замдаа ШТС-уудын үнийг харж явлаа л даа. Эрхүү хотод байгаа бензиний үнэтэй Улаанбаатарынх адил байна. Зарим газраа хэд гурван төгрөгөөр хямд байх жишээтэй. Цаашдаа ийм хөнгөлөлттэй, хямдруулсан үнээр авсаар байх боломж байна уу? Авъя гэх юм бол Оросын талаас удаа дараа тавьж байсан, сая дахин тавьсан саналыг яах вэ гэж газрын тосны мэргэжилтнүүд Засгийн газартаа хандсан. Энэ санал шинэ зүйл биш, 90-ээд онд ч “ЮКОС” гэж компани байхад тавьж л байсан.
Албан ёсоор сая тавилаа. Өвөл ч саналаа илэрхийлж л байсан. Айлчлал болтол ярилцахаа хүлээзнэе гэсэн байр суурьтай байсан юм, манайх. Айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагууд “Энэ бол бизнесийн асуудал. “Роснефть” гэдэг чинь хувьцаат компани шүү дээ. Төр засгаас хувьцаат компанид шууд үүрэг өгөх бололцоо байхгүй ээ” гэсэн байр сууриа илэрхийлсэн.
“Роснефть” 100 колонк барья гэж байгаа. Мэдээж хэрэг, бололцоотой бол нэг ч колонк бариулмааргүй л байна. Асуудал их энгийн болчихоод байгаа юм. “Засгийн газар саналыг хүлээж авах бололцоо байхгүй. Яагаад гэвэл хуулиар хориотой. Хуулинд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д байдаг. Тиймээс та нарын хэлсэн үнээр бензинийг чинь авч байя” гэж хэлэх нэг зам байгаа. Эсвэл “Хүлээж авъя даа” гэх нөгөө нэг зам байна. Энэ хоёроос Засгийн газар хүлээж авъя гэдэг сонголтыг нь хийж байгаа юм. “Роснефть”-ийн эзлэх хувь хэмжээ манай жижиглэнгийн зах зээлийн 10 хувиас илүүгүй байх, гадаадын нийт хуулийн этгээдийн оролцоо 30 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт тогтоох хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Ингэснээр ОХУ-аас 2, 3, 4 жил, магадгүй 5 жил хямдруулсан үнээр авч болно гэж үзэж байгаа юм.
Өөр эх үүсвэрээс авах бололцоо байхгүй. Дотооддоо үйлдвэрлэе гэж Засгийн газар нэлээн эрчимтэй ярьж эхэлсэн. Боловсруулж эхлэх цаг маань их сайнаар бодоход 3 жил, ерөнхийдөө 5 жилээс наашгүй. Тиймээс Засгийн газар өөрийн эрх мэдлээс давсан асуудлыг УИХ-даа өргөн барьж байгаа, ийм л асуудал юм шүү дээ.
Ц.М - Улс оронд онцгой
байдал үүссэн үү гэвэл үүссэн. Асуудлыг хуулийн
дагуу, нухацтай ярилцъя гэж байгаа юм байна. Гэтэл хаврын чуулганы хугацаа богино, асуудал тулгамдаад байдаг. Тэгэхээр
нухацтай ярилцах хугацааг та яаж харж байна. Ирэх 7 хоногт хэлэлцэж чадах болов
уу?
Э.Б - Засгийн газар асуудлыг
оруулж ирэхэд бид их гайхаж цочирдсон л доо. Гэнэтхэн л бариад ороод ирсэн. Онцгой
байдал үүсэж байгаа мэтээр олон түмэнд сэтгэгдэл төрүүлээд л.
Сүүлийн 2 жил газрын тосны үнэ байнга нэмэгдэж байгаа. Одоо тэр үйл явц л үргэлжилж байна. Өмнө нь онцгой байдал гэж үзэхгүй байснаа гэнэтхэн өчигдөр онцгой байдал үүслээ гэдэг нь гайхаш төрүүлсэн байхгүй юу. Бид үүний учир зүйг олох хэрэгтэй шүү дээ. 100 ШТС ороод ирэхэд жижиглэнгийн сүлжээн дээр монополь байдал бий болчихгүй гэж Ерөнхий сайд хэлж байна л даа. Би Ерөнхий сайдыг эндүүрч байна гэж ойлгож байна. Яагаад гэхээр “Роснефть” манай нийлүүлэгч. Бүр 96 хувийг нийлүүлдэг. Нийлүүлэгч үнээ тогтоодог. Тэд жижиглэнгийн сүлжээг барьчихаад үнээ хямдруулаад эхэлбэл манай өөрийн үйлдвэрлэгчид, жижиглэнгийн сүлжээ бүгд дампуурна. Дампуурсны дараа бид саваа, агуулахаа өгөхөөс өөр аргагүй болно. ШТС-аа худалдаж таарна.
Энэ бол үнэндээ ийм стратегид чиглэсэн бодлого гэж би хувьдаа бодож байна. Харахад хямд бензин өгье гээд байгаа ч дараа нь юу болох вэ? Бид агуулах савгүй, дараа нь ямар нэгэн нөхцөл байдал үүсээд дарамт учрахад Булангийн орнууд нефть өгье гэсэн ч тэрийг боловсруулаад аваад хийчих сав байхгүй. Цистернээр зөөгөөд л машинд шахаад байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Ийм чухал асуудлаар Засгийн газар урд орой нь ажил тарсны дараа хуралдаад, өглөө нь гэнэтхэн давхиад орж ирэхээр чинь бид ч бас амбицтай хүмүүс шүү дээ. Төрт ёстой бүрэн эрхт улс нэг компанийн шахалтаар хуулиа өөрчлөөд л, дараа нь далайсан бүхний өмнө дальдчих хэрэг үү?
Ц.М - Бат-Үүл гишүүний
хэлсэн болгоомжлолын талаар та юу хэлэх вэ?
С.Б - Бат-Үүл гишүүн нэг
эргэлзээтэй юм хэлчихлээ л дээ. Болгар улсыг ОХУ-ын хараат болсон мэтээр. Тийм юм
болоогүй. Болгар бол тусгаар тогтносон улс. Европын холбооны гишүүн, одоо НАТО-д
элсэхээр асуудал нь яригдаж байгаа. ОХУ-ын хараат байсан бол юун Европын холбооны
гишүүн, ямар юмных нь НАТО-д элсэх асуудал яригдах вэ дээ. Тэнд ОХУ-ын “Лукойл”
гэдэг компанийн ШТС-ууд байдаг. “Лукойл”-ын колонк Америкийн Цагаан ордны хажууд
ч байж л байна.
Сая ОХУ-д албан ёсоор айлчлах хүртэл асуудлыг улс төрийн яриа хэлэлцээрийн замаар шийдэж болох юм болов уу даа гэсэн ойлголт, найдвар бидэнд байсан. ОХУ-ын удирдлага бидний тавьсан олон асуудлыг нааштай хүлээж авсан. Хөнгөлөлттэй үнээр улаан буудай авах, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэлийн асуудал гэх мэтээр. Нэг асуудал дээр үүнийг төр засгийн шугамаар асуудлыг шийдэх бололцоогүй. Энэ бол бизнесийн асуудал. “Роснефть” бол хувьцаат компани гэж байгаа юм. Манайд одоогоор 1200-гаад колонк байдаг юм байна. 100 гэдэг бол тэрний 10 хүрэхгүй хувь юм л даа. Хуулийн өөрчлөлтөөр 10 хувиас илүүгүй байх хязгаарлалтыг тавьж байгаа. Гадаадын этгээдүүд нийлээд 30-аас илүүгүй байх гэсэн заалт бас байгаа. Зөвхөн Орос биш, Хятадаас, Казахстанаас авъя гэж бодъё. Ерөөсөө авах хил залгаа газар энэ гурав шүү дээ. Онгоцоор бензинийг зөөдөггүй, дандаа газрын тээврээр авдаг учраас тэр.
Нефть импортлогч компаниуд Бат-Үүл гишүүн бид хоёроос зовлонг нь илүү мэдэх байх. Манайд нэг их олон компани байхгүй. Бензиний бизнес эрсдэлтэй, агуулах сав шаардсан, тусгай лицензээр үйл ажиллагаа явуулдаг бизнес. Компаниудтай бид ярьж үзсэн, Тав зургаан компанийн удирдлагатай уулзсан. Гурав нь ОХУ энэ шаардлагаа олон жил тавьж байгаа юм. Одоо хүлээж авахаас өөр аргагүй байх. Нийтэд нь хямдралтай үнээр авч байх нь илүү ашигтай. 10 хувь орж ирэхэд нэг их айхтар нөлөөлөхгүй ээ. Төр хяналтаа тавиад явж болно гэж байна. Ганц нэг нь Бат-Үүл гишүүний хэлж байгаа шиг манай жижиг компаниудыг худалдаад авчих вий дээ, зонхилоод эхлэх вий дээ гэж болгоомжилж байгаа.
Засгийн газар асуудлаа орууллаа. УИХ шийдэх учиртай. Юу гэж шийднэ, тэрний дагуу л Засгийн газар явна. Та нарын оруулж ирж байгаа хуулийн өөрчлөлтийг зөвшөөрлөө, үүнийхээ дагуу “Роснефть”-тэй хэлэлцээр хий гэж болно. Эсвэл ерөөсөө энэ саналыг хүлээж авахгүй, хэлж байгаа үнээр нь худалдаж ав, дотооддоо асуудлаа ингэж шийдвэрлэ гэсэн шийд өгөх эрх, үүрэг нь УИХ-д л байгаа.
Яагаад гэнэт асуудал тавив гэж сая асуулаа. Сар болгон үнээ нэмсээр л ирсэн. Гэхдээ урьд нь 2-4 хувь, үсрээд л 6 хувь нэмж байсан юм. Одоо тавдугаар сард 10-12 хувь нэмэх гээд байгаа байхгүй юу. Энэ бол онцгой нөхцөл байдал. Гуравдугаар сарын дундуур бензиний үнэ 90-160 төг нэмэгдсэн. Одоо “Роснефть”-ийн үнийн саналыг хүлээж авбал 1 л бензиний үнэ дунджаар 200 төгрөгөөр өсөх нь. Гурил, будаа, талхны үнэ өсч байгаа дээр бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдвэл иргэдийн амьжиргаанд ямархуу дарамт учруулах вэ? Зөвхөн тавдугаар сард шүү дээ. Цаашаа өсөлт зургаа, долоо, наймдугаар сард үргэлжилнэ.
Манай Засгийн газар шиг үнийн огцом өсөлтийн үед ажиллаж байсан Засгийн газар түүхэнд байхгүй. Улаан буудайн үнэ хоёр дахин өсөж 250 байснаа 500, баррель нефтийн үнэ ноднин өдийд 50 доллар байснаа одоо 113 доллар болчихлоо. Долдугаар сарын 1 гэхэд 170, цаашаа 200 хүрнэ гэж байгаа юм. Ийм нөхцөл зөвхөн өнөө маргаашийн биш, нэлээн урт хугацааны асуудал учраас цаашдаа яах вэ гэдгийг дан ганц Засгийн газар биш УИХ, ҮАБЗ-өөр ярьж байж шийдэх ёстой. ҮАБЗ-өөр “Роснефть”-ийн саналын тухай яриад даруй шийдэх шаардлагатай юм байна, Засгийн газар ээлжит бус хурлаа хий. УИХ-д асуудлаа оруул гэж шийдсэн юм шүү дээ.
Ц.М - “Роснефть”-ийн саналыг
хүлээж авахгүй гэж үзэхэд ямар дүр зураг харагдах бол?
Э.Б: - Газрын тосны бүтээгдэхүүний
үнийн өсөлт дэлхий нийтийн бэрхшээл болчихоод байна л даа. Яах вэ гэдгийг үнэндээ
хэн ч хэлж чадахгүй байна. Ерөнхий сайд сая “Бид таван жил тэсчих хэрэгтэй” гэж
байна. Дэлхийн зах зээл дээр, хөрөнгийн биржүүд дээр бөөн паник болж байна шүү дээ.
Ганц манайд ч биш. Үнэ өнөөдөр 10 хувь өслөө гэхэд, дараа нь 20 хувь өсвөл яах вэ?
Ийм онцгой байдал бүхэнд бид гал унтраах гэж яваад байх юм уу. Гал унтраах маягийн
үйлдлийг би 90-ээд оноос хойш л харлаа. Тэр нь тэгээд дараагийн хямралынхаа эх үүсвэрийг
л тавьчихсан байдаг юм. Тийм учраас гал унтраах аргаар биш, Засгийн газартайгаа
сайтар ярилцаж шийдье. Ямар ч байсан агуулах саваа өгөхгүй шүү. Тэр компанийн жижиглэн
худалдаанд эзлэх хувь 10 хувиас дээш байхгүй шүү гэх мэтээр бүх зүйлийг нь хэлж
байгаад ярья гээд байгаа юм. Тэгэхгүй яарч, адгаж гүйгээд яах юм, дэлхий нийтээрээ
сандарчихсан байхад. Бид өнөө маргааш яахаа мэдэхгүй байна шүү дээ. Дэлхийн бирж
дээр нефтийн үнэ ахиад 30 доллараар нэмэгдлээ гэвэл бид ахиад онцгой арга хэмжээ
авах уу? Тэгэхээр бид шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай.
Гайхаад байгаа бас нэг юм бол Булангийн орнуудаас сая тонн түүхий нефть авъя гээд тэд зөвшөөрлөө өгчихсөн байхад яагаад өнөөдрийг болтол тэрийг хэрэгжүүлэх ажил хийгдсэнгүй вэ? Хятадад, эсвэл Солонгост боловсруулж авчраад, агуулах саваа дүүргээд, нөөцөө бэлтгээд байж яагаад болсонгүй вэ? Энэ мэтээр хийх ажлууд байна л даа. Өөрөөр хэлбэл орж ирж байгаа асуудал нь бидний цочирдож ойлгосон байдлаар бол асуудлыг шийдэх хамгийн муу хувилбар
С.Б: - Булангийн орнуудаас нэг сая тонн нефть өгье гээд байхад та нар яагаад авдаггүй юм бэ гэж Бат-Үүл гишүүнийг надаас асууж байна гэж ойлголоо. Яг өгье гэсэн шийдвэр байхгүй байгаа юм. Одоо яригдаж байгаа ч юм биш. Хэдэн жилийн өмнөөс Булангийн буюу Арабын орнуудад “Манайх нефтийн бүтээгдэхүүнийг нэг орноос аваад байдаг. Эх үүсвэрээ нэмэгдүүлмээр байна” гэдэг саналыг тавьсаар ирсэн. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Булангийн орнуудад айлчлахдаа асуудлыг ахиад л тавьсан. Тэдний удирдлагууд, шейхүүд нь “Болно шүү дээ. Манайд бол нэг сая тонн нефть юу ч биш. Ярья л даа” л гэдэг. Яг өгье гэсэн шийдвэр ерөөсөө байдаггүй байхгүй юу.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Абу Дабигийн сангийн төлөөлөгч Монголд ирсэн. Засгийн газрын холбогдох гишүүд уулзсан. “Нөгөө шийдвэрээ гаргаач. Бид боловсруулалт хийх гуравдагч оронтой ярья” гэсэн. “Өө тийм тийм. Ийм асуудал яригдсан. Бид очоод судалж байгаад шийдвэрээ өгье өө” л гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол яриа байдаг болохоос тодорхой шийдвэр байдаггүй.
Бид хөнгөлөлттэй үнээр авах энэ асуудлыг яагаад даруй шийдэх ёстой гэж үзээд байгаа юм бэ? Би өчигдөр нэг л зүйлд сэтгэл гонсгор үлдсэн. АН-ын зөвлөлийн хуралдаанд орж асуудлаа тайлбарлаж, танилцуулъя, ойлголцъё. Зөвлөлөө хуралдуулж өгөөч гэж би хүссэн. Ил ярих юм байна, заримдаа цаанаа ярих асуудал ч бас байх юм байна шүү дээ. АН-ын зөвлөлийн даргатай хэчнээн ч удаа утсаар ярьж, хэдэн ч удаа мессеж бичив? Засгийн газрыг тэргүүлж байгаа хүний хувьд олны өмнө ярихаас илүү нарийн мэдээллийг өгөх бололцоо тэнд нээгдэнэ.
Тэгээд хагас, бүтэн сайнд ээлжит бус чуулган хийгээч ээ. Байдал маань онц ноцтой байна гэсэн байхгүй юу. Яагаад гэвэл Ангарскийн үйлдвэрээс хэчнээн хэмжээний юм Монгол Улс авах вэ, тэр нь ямар үнэтэй байх вэ гэдгийг сарын эхэнд хэлэлцэж тогтдог журамтай юм байна. Тавдугаар сарын 1 өнгөрчихлөө. Нэг дэх өдөр чинь таван шүү дээ. Бизнесийг жирийн явуулж, үнийн ямар нэгэн давалгаа үүсгэхгүй байх үүднээс Зөвлөлөө хуралдуулаач ээ гэсэн хэрэг.
Лүндээжанцан даргын зөвлөл дээр “Эдийн засгийн байнгын хороогоо хуралдуулаач ээ, асуудлыг хэлэлцээд эхэлье. Та нар үгүй гэхгүй байгаа юм байна шүү дээ. Нарийн судалъя, ярилцъя” гэж Байнгын хорооны дарга Ганхуягаас өчигдөр би хэчнээн гуйв аа.
Хагас, бүтэн сайнд амрах эрх бидэнд алга шүү дээ. Гэтэл Байнгын хороогоо хуралдуулсангүй. АН-ын зөвлөл хуралдсан эсэхийг мэдэхгүй байна. Цугласан бололтой юм билээ. Тантай уулзах шаардлагагүй гэж үзсэн гэж орой нь Гансүх дарга хэлж байгаа юм. Ингээд бид хагас, бүтэн сайныг бид алдчихаж байгаа байхгүй юу. Монголын төр, засаг хагас, бүтэн сайн гэлтгүй тулгараад байгаа асуудлуудаа шийдэх үүрэгтэй байгууллага гэж би ойлгож байгаа Би энэнд сэтгэл гонсгор байгаа юм. Тэрнээс УИХ-ыг заавал тийм шийдвэр гаргаад өг гээд байгаа юм алга. Засгийн газраас тодорхой хувилбар оруулж ирлээ. Бидний хувилбарыг зөв гэж үзэж байвал бушуухан дэмжээд өгөөч. Буруу гэж байгаа бол энэ шийдвэрээр чинь явахгүй, тэрүүгээр яв гээд арга замыг нь зааж өгөөд тавдугаар сардаа үнийн шинэ давалгаа үүсгэхгүй байх арга хэмжээг УИХ өөрийнхөө үүргийн дагуу аваач ээ гэж л хүсч байгаа байхгүй юу.
Ц.М: Зөвлөл оройхон хуралдах
гэж байна гэж байсан. Гэвч тодорхой мэдээлэл авч чадаагүй л дээ. Зөвлөл ойрын үед
хэзээ хуралдах бол?
Э.Б: -Сэтгүүлчдэд мэдээлэл
өгөөгүй ч гэсэн бид тал талаас нь сайтар ярьсан. Ерөнхий сайд сая хэлж байна л даа.
Булангийн орнууд 1 сая тонн нефть өгнө гэдэг чинь хэлэлцээд тохирчихсон юм биш ээ
гэж. Ерөнхийлөгч нэг сая тонн нефть аваад ирлээ гэж хэлсэн шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн
хэлсэн үгийг л иш үндэс болгож бид ярьж байгаа юм.
Би нэг зүйлийг дахин хэлье. Ямар нэгэн гаднын компани хүсэлт тавиад, тэгэхээр нь хууль дүрэм, төрийн шийдвэр гаргадаг процедур манайд байхгүй юм шиг ингээд явчихаж болохгүй. Би жаахан бардам хүн. 90 оны тэмцлийн гол зорилгыг ч би тэгж ойлгодог. Бид бол тусгаар, бие даасан улс. Өмнөх ЗХУ-ын колони байсан шиг явахгүй ээ гэж л сонголт хийсэн. Асуудлыг ул суурьтай шийдэхгүй бол дор хаяад юу болохыг бодоод үз л дээ. Бид Орост очоод “Монгол хэцүүдчихлээ. Алив Думээ хуралдуул” гэвэл хуралдана гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Гэтэл “Роснефть”-ийнхэн “Алив та нар хурдал” гэснийх нь зоргоор пижигнэж гүйнэ гэдэг бол биднийг маш нэр төргүй байдалд оруулна. Оросууд очоод юу гэж ярих вэ гэхээр монголчуудад нэг жаахан шахалт үзүүлэхэд л асуудлыг шийдчихэж болдог юм байна. Юун дүрэм журам, хууль мууль. Тийм юм байхгүй, цаадуул чинь мэддэггүй л гэж хэлнэ шүү дээ.
Ц.М: -Энэ бол яах аргагүй
төрийн шийдэх ёстой асуудал. Үүний цаана их том эрх ашиг байгаа. Хоногийн хоолоо
залгуулж ядаж байгаа, улс орны эдийн засгийг авч яваа, явах гэж оролдож байгаа хүмүүст,
Монголын бүх иргэдэд хамаатай асуудал. Асуудлыг шийдэх талаар яаравчлах хэрэгтэй,
цаг хугацаа алга гэдгийг Ерөнхий сайд тайлбарлаж байна. Та бол төр засгаа дээдэлье,
процедурынхаа дагуу явъя гэлээ. Ямар ч байсан асуудал хэлэлцэгдэх юм байна гэж ойлголоо.
Гэсэн ч жаахан гутрангуй байдлаар төсөөлөхөд энэ асуудлыг УИХ хүлээж авахгүй бол
Монголд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
С.Б: - Байдал хүндэрнэ. Шулуухан
хэлэхэд. Яагаад гэвэл бид УИХ-д хуулинд өөрчлөлт оруулаад өгөөч гэсэн ганц асуудал
тавиагүй. УИХ-ын тогтоолын төсөл бас байгаа. Тэнд хөрөнгө мөнгөний талаар, Засгийн
газарт чиглэл өгөх ёстой олон асуудал бий.
Бидэнд одоо 20 хоногийн нөөц ч алга байна шүү дээ. Сав багтаамж дутагдаж байна. Тийм учраас энэ оны эцэс гэхэд 2 сарын нөөц хадгалчих савтай болмоор байна. 2009 он гэхэд 3 сарын нөөц хадгалах боломжтой болох хэрэгтэй. Үүнд олон тэрбум төгрөг шаардлагатай.
Бат-Үүл УИХ-ын гишүүн. Гишүүд Их Хурал дээр өөрийнхөө байр суурийг тайлбарлахын тулд жаахан халил оруулж ярьдаг л даа. Гэхдээ улс төрийн асуудал дээр халил гаргаж болохгүй. Монгол Улс хэзээ ч Оросын колони байгаагүй. Одоо ч биш. Тусгаар тогтносон улс. Гэхдээ улс төрийн тусгаар тогтнол гэдэг бол эдийн засгийн хувьд, тухайлбал зарим бараа бүтээгдэхүүн дээр хараат байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Өнөөдөр бид Оросын нэг компани шаардлага тавьснаас болоод Засгийн газар хуралдаад л, Их Хуралд яаралтай асуудал оруулж ирээд л гэж хандаж болохгүй. “Би бардам хүн” гэж байна. Бардам туулай юу гэдэг билээ дээ, нэг үг байдаг даа.
Бид ОХУ-аас 100 жил, бараг 100 хувь нефть шатахуунаа авсаар л ирсэн. Тэднийх энэ олон жилийн турш бидэнд тэгтлээ их хатуурхаж байсангүй. Европ руу нийлүүлж байгаа бензин шатахууны үнийг Монгол руу нийлүүлж байгаатай харьцуулах юм бол хоёр дахин бага байгаа нь үүний жишээ. Энэ нөхцөлөөрөө бид цаашаа ажиллах юм уу, эсвэл “Бид тусгаар тогтносон улс. Та нар асуудал тавьсан л юм байгаа биз. Бид тэгж байгаад тавтай тухтай ярина даа” гэх юм уу. Ингэж хандаж болохгүй л гэж бид үзэж байгаа юм.
Ер нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Бид тусгаар тогтносон улс яахын аргагүй мөн. Хараат бус байхыг эрмэлзэх ёстой. Манайх газрын тос олборлодог. Гэхдээ хэмжээ нь дэндүү бага. 2007 онд гэхэд 120.000 тонныг л гадагшаа гаргасан. Үүнийг нэрээд бүтээгдэхүүн болгох юм бол ердөө 60.000 тонн л болно. Манай жилийн хэрэгцээний 10 хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр олон чиглэлээр ажилламаар байгаа юм. Дотооддоо нефть олборлолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Боловсруулах үйлдвэр барих ёстой. Түүнээс гадна рапс гэх мэт ургамлын тосоор бүтээгдэхүүн хийгээд байна шүү дээ. Энэ чиглэлээр явах ёстой. Манайд занар байна.
Бат-Үүл гишүүний яриад байгаа зүйлийг ажил болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч “Би аваад ирлээ” гэж арай хэлээгүй байх аа. “Арабын орны удирдлагуудтай уулзахдаа энэ асуудлыг тавьсан. Тэд нааштай хүлээж авлаа” гэж л хэлж байсан санагдаж байна. Ярьсан зүйлийг ажил хэрэг болгоход дор хаяад хагас жил болно. Яагаад гэвэл түүхий нефтийг боловсруулах бололцоо манайд байхгүй. Боловсрууллаа гэхэд хадгалах бололцоо алга. Казахстан юмуу, Хятад улсаар дамжуулж л авах байх. Энэ бүх ажлыг хийтэл хэдэн жилийн ажил байна.
Яагаад энэ ажлыг хийж байгаагүй юм бэ гэж өчигдөр УИХ-ын чуулган дээр надаас асуугаад байна лээ. 10 жилийн өмнө, 5 жилийн өмнө байсан Засгийн газрын хийгээгүй ажлын төлөө би хариулах ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Он удаан жил парламентад сууж байгаа гишүүд байж л байсан. Монголбанкны нөөцөөр яагаад шатахууныг хямд байхад нь нөөцөлж аваагүй юм бэ гэж бас асуусан. Уучлаарай, Монголбанкийг Засгийн газар удирддаггүй шүү дээ. Монголбанк бол УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага. Их Хурал шийдэх ёстой шүү дээ.
Ц.М: -Нэвтрүүлгийн эхэнд
“Энэ бол хоёр улс төрийн хүчний сөргөлдөөний асуудал биш ээ” гэж Ерөнхий сайдын
хэлсэнтэй санал нэгдэх ёстой байх гэж бодож байна. Гэхдээ Засгийн газрын оруулж
байгаа энэ асуудлыг УИХ хүлээж авахгүй тохиолдолд байдал хүндэрнэ гэж байна. Энэ
талаар та юу хэлэх вэ. Хүндрэл гарвал яах вэ, бид.
Э.Б: - Энэ асуудал манай улс
төрийн соёлд харин ч шинэ зүйл нэвтрүүлж байна уу даа гэж би хараад байна л даа.
Түрүүн Ерөнхий сайдын хэлсэн үгнээс ч харагдсан. Монголчуудаас үл шалтгаалах давагдашгүй
хүчин зүйлийг улс төрийн сэдэв болгодгоо больё гэж. Энэ бол их чухал зүйл. Жишээ
нь 1995 онд бил үү, англичууд газрын тосны бүтээгдэхүүний үнийн цохилтод маш хүчтэй
өртсөн. Гэхдээ аль ч улс төрийн хүчин нь түүнийг улс төр болгоогүй. АН-ын зөвлөл
өчигдөр ярихдаа яг тийм байдалтай байсан.
Хоёрдугаарт бид Засгийн газраас нэг л юмыг шаардаад байна. Шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай боллоо гэдгийг хэлээдэхлээ. Гэтэл сарын дараа дахиад онцгой байдал үүсвэл яах вэ. “За одоо 500-гаар өсөх боллоо шүү. Одоо энийгээ тавьж туухгүй бол болохоо байлаа” гэх маягаар явсаар, нөгөө талын барьц лавшраад л, бид ухраад л байдаг байдалтай болбол яах юм.
Бид бэрхшээл үзсэн. Гэхдээ бусдын хараат байх аюулыг харин ч нэг үзэх шиг болсон ард түмэн юм шүү дээ. Тийм учир маргаж байна гээд би ямар дахиад Болгар энэ тэр гээд ярилтай биш, манай Ерөнхий сайд мэтгэлцээнд сүрхий хүн. Ер нь бол бид дараа дараагийн ирэх цохилтуудыг яах ёстой юм бэ гэдгээ нарийн ярих ёстой шүү дээ.
С.Б: -Би сая Бат-Үүл гишүүнээс их сайхан зүйл сонслоо. Ерөөсөө үнийн асуудал зөвхөн монголчуудыг гашилгаад л, ганцхан Монголын Засгийн газар ойр ойрхон хуралдаж, ээлжит бус хуралдаан хийгээд л, парламентдаа асуудал оруулаад байгаа юм биш. Бүх дэлхийгээрээ тийм байна. ОХУ-д гэхэд тавдугаар сарын 1-нээс үнэ нь чөлөөлөгдчихлөө. ОХУ-ын Засгийн газарт одоо Майн баярын амралт гэж байхгүй. Хуралдаад Төрийн Думдээ асуудлаа оруулах гэж байна. Хятад ч гэсэн ялгаагүй. Бүх улс үнийн өсөлттэй яаж тэмцэх вэ гэж бодож, Үнийн зохицуулалтын комисс бүх Засгийн газарт байгуулагдчихсан байгаа.
УИХ, Засгийн газрын ойлголцол, нягт хамтын ажиллагаа л хэрэгтэй байна. Би энэ хагас, сайн бүтэн сайныг алдаж байгаад л их харамсаад байгаа юм. Гурилын асуудал дээр Их Хурал одоо биднийгээ буруутгаад байгаа. Та нар яагаад хянаж чадаагүй юм бэ гэж. Бид асуудлыг оруулахдаа тодорхой аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад, хил дээр хяналт тавиад нийлүүлье гэтэл “Үгүй ээ тийм юм байхгүй. Лобби орно. Иргэд, аж ахуйн нэгжийн дуртай нь орог” гэсэн. Тэгээд гурил оруулж байгаа байдалд хяналт тавьж чадаагүй. Гэтэл эргээд Засгийн газраа буруутгаад, улс төржүүлээд, сайдыг нь огцруулах асуудлыг АН-ын зарим гишүүд тавьчихаад явж байна шүү дээ.
Бат-Үүл гишүүний саяын ярьсанд талархалтай хандаж байгаагаа дахиад хэлье. Үнийн асуудал бол үнэхээр улс төрийн намуудын сөргөлдөөний асуудал биш ээ. Улстөржилтийн орчноос гаргах ёстой. Үнэхээр тэгж хандаасай билээ. Үнийн асуудал зөвхөн энэ Засгийн газрын асуудал биш, сонгуулийн өмнө гараад ирчихсэн ч юм биш. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэр үед яах ёстой юм бэ.
Тийм учраас улс төрийн намууд улс төржилгүйгээр улс орныхоо эрх ашгийн талаас, монгол түмнийхээ аж амьдралыг доошлуулчихгүйн төлөө санал бодлоо нэгтгэх хэрэгтэй юм.
Э.Б: - Ямар ч байсан бид дараа дараагийн цохилтуудыг давж гарахыг тооцсон байхыг Засгийн газраас шаардана аа гэдгийг л хэлье.
Ц.Цэвээн