Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Та үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдөлтөд хэн буруутай вэ, үүнээс бид хэрхэн бэрхшээл багатайгаар гарах талаар түүний ярьсныг уншаарай. Тэрбээр үйлдвэрлэгчидтэй хамтран Засгийн газарт хэд хэдэн зөвлөмж, санамж гаргасан тухайгаа мөн үеэр ярьсан юм.
-Засгийн газар, үйлдвэрлэгчид хоёрын
хооронд үл ойлголцол үүсээд байна. Үүн дээр танай танхимын байр суурь ямар
байгаа бол.
-Засгийн газрын өнгөрсөн лхагва
гаригийн хуралдаанаар инфляци хорин хувьд хүрсэн талаар авч хэлэлцээд цаашид
ямар арга хэмжээ авах тухайгаа ярьсан байна л даа. Мөн өнгөрсөн даваа гаригийн Үнийг
тогтворжуулах Засгийн газрын зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд С.Баяр зурагтаар ярихдаа
“өнөөдрийн хуралд үйлдвэрлэгчдийг урьсан боловч хэн нь ч ирсэнгүй” гэж байсан.
Яг үүний маргааш манай танхим дээр 50 гаруй хүнсний үйлдвэрлэгчид цуглаж, санал
бодлоо хуваалцсан. Би асуусан “та нарыг
урьсан уу” гэж. Тэгэхэд нэгийг нь ч уриагүй гэсэн. Миний гар дээр
үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын протокол нь байж байна. Одоо энэ протоколоо
Ерөнхий сайд руу явуулдаг юм бил үү гэж бодоод л сууж байна. За, энэ ч яахав.
Ер нь МАХН-ын талх, мах, Ардчилсан намын талх, мах гэдэг зүйл сүүлийн үед их
яригдах болж. Үйлдвэрүүдэд бараг захиргааны арга хэмжээ аваад л энэ үнэ гэдэг
зүйлийг буулгачихдаг юм шиг л Үйлдвэрчний эвлэл яриад жагсах юм. Залуучуудын
хэлдэгээр их л шог юм болж байна л даа. Ийм шог юм байж болохгүй байхгүй юу.
Урт хугацааг нь болъё. Богино болон дунд хугацаанд энэ инфляцийг бид яаж багасгах
вэ гэдгээ Засгийн газар, үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл нь сууж
байгаад хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, 10 хоног тутам жишиг үнэ ард түмэнд
зарлана ч гэх шиг юм ярьж байх юм. Үүний цаад санаа нь үйлдвэрлэгчдийн үнэ
бүрдэлтийг хянах гэж байгаа хэрэг. Энэ арга замаар бол явахгүй ээ.
-Тэгээд бид яах ёстой вэ?
- Бид үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад
богино болон дунд хугацаанд цаашдаа ямар аргаар энэ үнийн өсөлтийг давах вэ
гэдэг санал, зөвлөмж боловсруулсан. Өнөөдөр дэлхий дахинд хүнсний хямрал болж
байна. Хүнс импортолдог болон экспортолдог орнууд яаралтай арга хэмжээнүүдийг
авч эхэллээ. Инфляци гэдэг энэ мангас чинь энэ үнийн өсөлтөөс, үйлдвэрлэлээс
гадна буруу бодлогоос хамаараад хөөрөгдөөд байна. Яагаад гэхээр буруу бодлого
гэдэг инфляцийн хүлээлтийг үүсгэдэг. Энэ
хүлээлт чинь ард түмэнд дарамт болоод явдаг. Мөн энэ инфляци чинь мөнгөний
бодлогоос ихээхэн хамаардаг. Одоо манай оронд эдийн засгийн яг эрчимтэй хөгжил
явагдаж байна. Энэ хөгжлийн ачаар банкны зээлийн хүү бага зэргээр буух байдал
ажиглагдаж байсан. Гэтэл Монгол банкнаас энэ үйл ажиллагааг зогсоож, үүнийгээ
хатуу мөнгөний бодлого явуулж байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнөөдрийн
эдийн засагт хатуу мөнгөний бодлого хэрэгтэй юу.
Мөн энэ инфляцид хүнд суртлууд нөлөөлж байна. Гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх гэж маш их хүнд сурталтай тулгардаг гэж үйлдвэрлэгчид яриад байна. Жишээ нь талхны бүх орц бүтээгдэхүүнийг бүгдийг гаднаас оруулж ирдэг. Зөвхөн усаа л дотоодоосоо гаргаж байна. Энэ орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг гааль дээр шалгаж байгаа нэртээ шинжилгээнд оруулна гэж олон хонуулна, за тэгээд алхам тутамд нь мөнгө хураана энэ бүгд чинь үнийг өсгөж байна. Дээр нь улс төрчид төрийн албаны ажилчны цалинг сая төгрөг болгоно, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянга болгоно гэдэг. Гэх мэтийн үйл ажиллагаануудыг хараад байхад дандаа инфляцийг уруу татаж инфляцийн хүлээлтийг бий болгодог.
Мөн дээр нь энэ газар, газар хуваарилалт, барилга гээд бүгдээрээ “bubble” гэж ярьдгаар их хөөстэй байна. Савангийн хөөс гэж ярьдгаар.
Инфляци гэдэг нийгмийн маш олон зүйлээс хамаардаг, хүсүүштэй зүйл биш, өөрөөр хэлбэл мангас юм. Энэ мангастай тулалдахын тулд дан ганц Засгийн газар сэлэм бариад хувийн хэвшлийнхнийг үнэ нэмлээ гээд сэлэмдэх гээд эсвэл хий хоосон агаарт сэлэмдээд явдаггүй юм аа. Дэлхийн практикт.
Миний ширээн дээр Дэлхийн банкнаас гаргасан 57 хуудас бүхий энэ хүнсний хямрал, ядуурал, доогуур орлоготой иргэдэд хэрхэн тусч байгаа тухай судалгаа байж байна. Ийм жишээнүүдийг бид харж ажиллах ёстой ш дээ.
-Инфляци, үнийн өсөлт олон зүйлсээс
хамаарч байна. Бас нэг нь төгрөг, доллар хоёр салшгүй холбоотой байгаатай гэж
ярьж байгаа.
-Тэгэлгүй яахав. Монгол төгрөгийг
доллартай уячихсан байгаа шүү дээ. Доллар глобаль түвшинд яаж хөдөлнө үү, манай
төгрөг түүнийг дагаад, уягдаад яваад л байдаг.
Монгол өндөр долларжилттай орны тоонд орчихсон байна. Доллар биш юань, евро гээд бусад мөнгөн дэвсгэрттэй сагсанд Монгол төгрөгөө уяж байж зөв голдиролдоо орох ёстой. Манай хөрш Орос, Хятадад ч мөн инфляци өсч байна. Гэхдээ юань, рублийн хөдөлгөөнийг харахад манайх шиг биш байна. Харьцангуй төр засаг нь зохицуулалт хийж чадаж байна. Монголдоо зөвхөн Монгол төгрөгөөр гүйлгээ, арилжааг хийдэг болгомоор байна л даа. Тэгж төгрөгийн үнэ цэнийг жаахан ч гэсэн нэмэгдүүлэх хэрэгтэй.
Тийм учраас одоо байгаа улс төрийнхөн, УИХ-ын гишүүд нэн тэргүүнд инфляци, эдийн засаг, бизнесийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна.
Үнийн өсөлтийн хувьд нэн тэргүүнд хүнсний бүх төрлийн барааны гаалийн татварыг тэглэх хэрэгтэй байна. Ялангуяа гурилан бүтээгдэхүүнд ордог орц бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх хэрэгтэй. Элсэн чихэр гээд бүгдийнх нь үнэ нэмэгдчихлээ. Түүнээс биш үнэ бүрдэлтийг нь тоолоод хянаад, тэдэн хувийн ашиг олж ав гэдэг чинь социализмын үеийн арга барил ш дээ. Мөн борлуултанд буюу эцсийн бүтээгдэхүүнээс авч байгаа НӨАТ-ийн татварыг зургаагаас есөн сарын хугацаанд авахгүй байх хэрэгтэй. Татварын амралт гэдэг ойлголт бий ш дээ. Татварын амралт өгч болно.
Нефть бүтээгдэхүүний хувьд одоо байгаа нефть бүтээгдэхүүнүүдээ нөөцлөж авах, нөөц бүрдүүлэхийг богино хугацаанд хийх хэрэгтэй. Дунд хугацаанд дотоодын эхний шатны үйлдвэрлэл зэрэг нь ороод явна. Гэх мэтийн арга замуудыг бид зөвлөмжөө оруулсан.
-Олон улсын валютын сангийн
төлөөлөөгчид манай оронд ажиллаад хэд
хэдэн зөвлөмжийг бас гаргаж байсан. Түүнийг манай төр засгийнхан нэг их
тоосонгүй ш дээ.
-Түүнээс өмнө манай танхимаас 2006
оноос эхлээд энэ талаар ярьж, хэлж, бичиж байсан. “Хүүхдэд хайргүй Худалдаа аж үйлдвэрийн
танхим” гэж хүртэл сонин хэвлэлээр бичиж байлаа. Дараа нь төр засгаас хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг төвлөрүүлсэн байдлаар тогтоож
байгаа нь мөн энэ инфляцийг хөөрөгдөж байна гэж бичсэн. Хамгийн сүүлд цалин
нэмэхээ битгий зарлаж бай гээд бичлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300
мянга болгоно гэж яриад байгаа хүнд хандаж бичсэн ш дээ.
Эдийн засгийн амьдрал дотор байгаа, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй тэрүүхэн хавьдаа эсвэл үйлдвэрчний эвлэл жагсахаар нь айгаад ингэж байж болохгүй ээ. Одоо бидний гаргах гэж байгаа зөвлөмжинд 20, 30 санал байж байна. Үүнийг хүлээж аваад хэрэгжүүлээд явах юм бол инфляцийг нэг хэсэгтээ дээшээ гаргахгүй байж болно. Түүнээс биш 10 хоног тутамд тэр жишиг үнэ гэдгийг зарлаад байх явдал биш ээ. Жишиг үнэ гэдэг чинь өөрөө бизнесийнхний хамгийн ихээр бухимдуулдаг зүйл байхгүй юу. “Үйлдвэрлэгчдийг үнээ нэмээд байна” гэсэн хардлагаар явахгүй шүү.
-Яг одоо УИХ-ын түвшинд яригдаж
эхэлж байна л даа. “Эх орны хишиг” гээд. Үүнийг ОУВС- гийнхан инфляцийг нэлээд хөөрөгдөх
магадлалтай гэж байсан. Таны байр суурь ямар байна вэ?
-Үүнийг чинь бид нар хэлж л байсан.
Дээр хэлсэнчлэн “Хүүхдэд хайргүй МҮХАҮТ гэж бичиж байсан гээд. Хүүхдийн
мөнгөнөөс авахуулаад иймэрхүү халамжийн мөнгө инфляцийг хөөрөгдөнө. Үүний оронд
бүтээлч капитал бий болгох хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн
Н.Батбаяр, “Монгол шуудан” банкны захирал Д.Зоригт нарын санаачилсан Монголд
оронд шаардлагатай байгаа 100 үйлдвэрийг зарласан. Энэ бол маш зөв санаа. Ийм
бодитой зүйлийг бид ярих ёстой. Манай оронд яг өнөөдөр 200 үйлдвэр байгуулах
боломж байна ш дээ. Аймаг, орон нутгийнхантай бид ярьж хэлж байгаа зүйлүүд
байна. Ингээд зориглоод хөдлөх юм бол
бид хоёроос гурван жилийн дотор 200 үйлдвэртэй болох боломж байна. Хүмүүс
тэгэхээр яаж өрсөлдөх юм гэж асуудаг. Тэр чинь маш их өрсөлдөөнийг үүсгэнэ.
Үйлдвэр эхлээд өөрийнхөө хэрэгцээг, тэгээд импортыг, дараа нь экспортыг
нэмэгдүүлнэ тэгэхээр өрсөлдөөн үүсгэнэ.
-Манай зарим түшээд, иргэний
хөдөлгөөд, үйлдвэрчний эвлэлийн ярьж буйгаар эдийн засгийн энэ хямралын үед үйлдвэрлэгчид,
хувийн хэвшлийнхэн таваас зургаан хувийн ашиг олоход хангалттай. Одоо манай
үйлдвэрлэгчид, үнийг хөөрөгдөөд 20-30
хувийн ашиг олоод байна гэж ярьж байсан. Тэгэхээр яг өнөөдрийнх шиг эдийн
засгийн хүнд үед ийм төр засгийн зохицуулалт ер нь олон улсын практикт байдаг
юм болов уу?
-Урьд өмнө нэлээд хэдэн оронд ийм оролдлогууд хийж байсан. Огт явуургүй
гэдгийг Дэлхийн банк хүртэл хэлж байгаа. Ийм зохицуулалт зөвхөн зах зээлийн
гажуудлыг авчирна. Засгийн газар дээр миний хэлсэнчлэн маш олон хүнд суртлыг
дамжсан татварыг үйлдвэрлэгчдээс хурааж аваад нөгөө гараараа энэ инфляц гэдэг
зүйлтэй тэмцэх гээд зүтгээд байх юм. Эдийн
засаг гэдэг чинь их хуурай зүйл. Тийм сэтгэлийн хөдлөл, хайр сэтгэлээр бүтдэг
зүйл биш юм. Ийм ийм хүндрэл учирдаг гээд үйлвэрлэгчид яриад байна. Миний гар
дээр үйлдвэрлэгчдийн ярьсан арваад хуудас материал байж байна. Тэр байтугай энэ
үйлдвэрчний эвлэлийн жагсаал чинь инфляцийг бас хөөрөгдөж байдаг юм ш дээ.
Тэгэхээр инфляцийг хэн хөөрөгдөж байна вэ гэхээр, нэгдүгээрт Засгийн газар, хоёрдугаарт
сайн санааны үүднээс жагсаад байгаа гэж би хаалтанд хэлье. Монголын үйлдвэрчний
эвлэл энэ инфляфийг хөөрөгдөж байна. Түүнээс биш үйлдвэрүүдийг монополь гэж
зарласнаар энэ зүйлүүд чинь зохицуулагддаггүй юм. Жишээ нь “Талх чихэр” ХХК
гэхэд ямар юмных нь монополь байдаг юм. Хүнсний үйлдвэрүүдийн томоохон
төлөөлөгчид гээд байгаа “Өгөөж”, “Атар өргөө” энэ тэр чинь нийт үйлдвэрлэлийн
30-аад хувийг л эзэлдэг ш дээ. Бусад нь дандаа жижиг үйлдвэрүүд байдаг байхгүй
юу. Энэ үйлдвэрүүдэд гурил, хүнсний
орцууд хэрэгтэй байна. Гурил, хүнсний орцууд нь бүгд татвартай. Тэгээд орцуудынх
нь үнэ нь өсчихсөн байна.
-Нэг өдрийн дотор гэнэт 200
төгрөгөөр нэг талхны үнэ нэмэгдэнэ гэдэг
бас их хүнд тусч байгаа зүйл шүү дээ.
-Талхны үйлдвэрүүд дээр миний хэлсэн
хүчин зүйлүүдийг тэвчиж, барьсаар байгаад тэсэхгүй дэлбэрч байгаа нь тэр шүү дээ. Тэгэхгүй бол
дампуурчих гээд байна.
2007 оноос авахуулаад тодорхой компаниуд энэ үнийн өсөлтийг мэдрээд төр засаг руу бичээд байж. Гэтэл засаг нь шуурхай арга хэмжээ авахын оронд “за бид нар буудай оруулж ирнэ ээ” гээд баахан хүлээлгээд л. Буудай нь орж ирэх гэж хэдэн сар болно. Тэр хооронд нь үйлдвэрүүд нь оруулж ирэх гэж байсан буудайгаа болиод хүлээнэ. Оруулаад ирэхээр шатчих гээд байдаг. Бизнесийнхэн гэдэг чинь аль болох шатчихгүй байхыг бодно. Түүнээс биш нэг их хатуу сэтгэлтэй, Монголынхоо ард түмнийг боддогүй улсууд биш шүү дээ. Яг үйлдвэр дээр нь газар дээр нь очоод үзэхээр тэр үйлдвэрт чинь хүн ажиллаж байгаа. За тэгээд бүх төрлийн үнэ нь өссөн орц материалуудаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргах гээд ажиллаж байгаа. Тэр үйлдвэрт чинь адилхан хүн л ажиллаж байна. Тэр хүмүүст зориулсан талхыг үйлдвэрлэж байна ш дээ. Өчигдөр талх 400 байж байгаад өнөөдөр 600 төгрөг боллоо. “За үйлдвэрүүд нэг ширхэг талхнаас 200 төгрөгний ашиг олох гэж байна” гэсэн хөгийн арифметик үйлдэл хийчихээд суугаад байх юм. Үйлдвэрлэгчдэдээ энэ төрөл бүрийн хүнд суртлаа, татвараа багасгаж туслахынхаа оронд үйлдвэрчний эвлэл гэдэг зүйлээс айгаад, сонгууль болохоос өмнө гээд л янз янзын юм бодоод байх юм. Харин төр засаг зөв алхам хийхгүй бол юун үйлдвэрчний эвлэлээс чинь мянга дахин илүү хүчтэй энэ үйлдвэрлэгчид босоод ирнэ шүү. Хамгийн гол нь бизнесийнхэн тэгдэггүй байхгүй юу. Даруудаа биш энэ эдийн засгийг ойлгодог учраас. Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганбаатар өөрөө эдийн засагч гээд байж ингэж явж болохгүй ээ. Тийм л сүрхий юм бол үйлдвэрлэгчидтэй, манай танхим дээр ирээд мэтгэлц л дээ. Бизнесийн тодорхой компанийн захирал дээр очоод уулзах хэрэгтэй ш дээ. Бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийг харах хэрэгтэй. Гааль дээр очоод харах хэрэгтэй. Төмөр зам, Алтанбулаг дээр очоод харах хэрэгтэй байхгүй юу. Худлаа энд жагсаад яах юм бэ. Машины хөдөлгөөн үймүүлээд. Иймэрхүү л юм болоод байна ш дээ.
-Засгийн газрын өнгөрсөн
хуралдаанаар нэг ширхэг талхны эцсийн буюу борлуултын үнийг 630 төгрөг байх жишиг үнэ гаргасан байна лээ.
-630 төгрөгөөр өөрсдөө тэр талхаа
авч ид гэж хэлнэ.
-Үйлдвэрлэгчид энэ үнийг зөвшөөрч
байгаа юу гэхэд "зөвшөөрч байгаа" гэсэн.
-Үйлдвэрлэгчидтэй нэг нэгээр нь
уулзаад шахаанд оруулаагүй л юм бол. Тийм зүйл огт болоогүй. Надад байгаа
үйлдвэрлэгчдийн ярьсан бэрхшээлээс би зарим хэсгийг уншиж өгье л дөө.
(“Талх чихэр” ХХК-ийн ерөнхий менежер Янжин ингэж ярьсан байна) *
-Таныхаар татвар, НӨАТ-ийг чөлөөснөөр энэхүү үнийн
өсөлтийг манай иргэд бэрхшээл багатайгаар давж чадна гэсэн үг үү?
-Минийхээр биш, зах зээлийн жамаар миний дээр хэлсэн аргуудыг авч байж
инфляц буурна. Тэгээд л боллоо.
-Үнийн өсөлтийн асуудал ийм байдаг
байж. Танай танхимаас өөр хэрэгжүүлж байгаа ажлынхаа тухай танилцуулаач. Туул
голоо аврах их сайхан уриа гаргаж, үйл
ажиллагаа зарласан байсан.
-Туул гол чинь сөнөлөө. Дунд гол, Сэлбэ гол чинь байхгүй болчихсон. Ийм
чухал нийгмийн асуудалд нийтийн хүчин чармайлтыг төвлөрүүлэх шаардлагатай
байна. Манайд нэлээн хэдэн компаниас Туул голоо аврах хөдөлгөөн өрнүүлье гэсэн
санаа ирсэн. Үүн дээр мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд маш сайн сурталчилж
ажиллаж өгмөөр байгаа юм.
Ирэх сарын 17-нд бүх нийтийн цэвэрлэгээ, мод тарих үйл ажиллагаа буюу субботникийг зохион байгуулах гэж байна. Өчигдөр нэг телевизээр гарч байсан. Маш хурдан ургадаг модны тухай. Энэ компанитай бид холбоо бариад хамтарч ажиллах гэж байна. Гэх мэтчилэн бид байгуулагынхаа нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажил хийх гэж байна.
Хоёрдугаарт, ирэх сарын 7-нд Эдийн засаг, бизнесийнхний үндэсний чуулганыг Төрийн ордонд хийх гэж байна. Саяын миний ярьдаг энэ инфляцийн хөөрөгдлийн эсрэг авах арга хэмжээ зэргийг хэлэлцэх гэж байна. Энэ хурал дээр бид бас төр засгийн хүмүүсийг урьж байгаа. Эдийн засагчид, эрдэмтэд, бизнесийнхэн юу гэж боддог вэ гэдгийг сонсох хэрэгтэй ш дээ. Тийм учраас Эдийн засаг, бизнесийнхний чуулга уулзалт гэж нэрлэж байгаа.
Дээр нь манай танхимаас үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд манайд шаардлагатай байгаа 200 үйлдвэрийн жагсаалтыг гаргачихсан. Орон нутаг, аймгуудаас санал хүсэлтийг авч байна. Танай аймгийн аль суманд ямар үйлдвэр баривал зохилтой вэ гэхчилэн. Ажиллах хүчийг яаж бэлдэх вэ гэдгийг судалсан. Ингээд үйл ажиллагаа явуулъя гэхээр бидэнд мөнгө хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр бид төр засгаас мөнгө зээлье гэж байгаа. Компаниудтайгаа хамтраад өөрсдөө энэ бүгдийг хийх хэрэгтэй болж байна. Энэ ажил хэрэгжээд эхэлвэл жилийн дараагаар үйлдвэрүүд ашиглалтад ороод эхэлнэ. Үйлдвэр гэхээр бид социализмын үеийнх шиг тийм том үйлдвэрүүд яриад байгаа юм биш шүү дээ.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
талаар бид олон жил л ярьлаа л даа. Энэ бүх үйл ажиллагааны бодитой хөгжил
хаана явна вэ?
- Бид одоо 15 аймагт 40-өөд төслийг
амжилттай хэрэгжүүлээд байна л даа. Бодитой
жишээнүүд бидэнд байна.
-Иргэдэд үйлдвэрлэл эрхлэх хүсэл,
эрмэлзлэл байдаг ч ядаж төслөө хэрхэн бичих вэ гэдгээс авахуулаад бэрхшээлтэй
тал их байдаг юм шиг.
-Тийм талууд бий. Бид мөдхөн “Хас” банктай хамтраад
100 сая төгрөгний төсөвтэй нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байна. Телевизийн
реалити шоу гээд их яваад байгаа ш дээ. Энэ хэлбэрээр үйлдвэрлэл эрхлэх
хүсэлтэй, төслөө биччихсэн, гэтэл мөнгө байхгүй, барьцаа хөрөнгө байхгүй
хүмүүсийг шалгаруулаад санхүүжилт хийдэг, зээл олгох үйл ажиллагаа явуулах гэж
байна. Өөрөөр хэлбэл бизнесийн реалити шоу зохион байгуулах гэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан: Ч.Болортуяа
* Үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын протокол болон МҮХАҮТ-аас Засгийн газарт хүргүүлж буй зөвлөмж бүхий мэдэгдлийг та бүхэн холбоотой мэдээнээс хүлээн авч үзнэ үү.