Урьдынх ул болж шинэ юм зул болох нь
Монгол Улс боловсролын
салбарыг хөгжлийнхөө эн тэргүүнд тавьж төсвийнхөө 40 гаруй хувийг зарцуулдаг.
Энэ үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр орно. Гэтэл боловсролын салбар энэ хэрээр
хөгжиж, зарим талаар эөв гольдрилдоо ороогүй гэхэд нэг их гайхахгүй болов уу. Өмнөх
тогтолцооны үөд ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдаа үнэлж чаддаг
байжээ. Арга ч үгүй биз. Арван жил эрдэм ном заачихаад энэ нь цаашаа
үргэлжлүүлэн сурч номын хүн болно, тэр ийм мэргэжил сонговол өөрт нь хэрэгтэй
хэмээн үнэлж, дүгнэн амьдралын их замд нь хөтлөн оруулдаг байлаа. Үүний үр дүн,
шалгах шалгуур нь энэ цаг үе, нийгмийг авч яваа 1970-1990 оны ерөнхий
боловсролын сургуулийн төгсөгчид. Хүний эрх, ардчилал, шударга ёсыг дээдэлсэн
өнөөгийн нийгмийн үед багш нар шавьдаа итгэж чадахгүй, үнэлж болохгүй болсон
аж. Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх гэсэн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны
мэргэжилтэн, түшмэдүүд өрөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс авдаг
шалгалтын тогтолцоог өөрчилсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд нэг талаар
төдийлөн сайн үр дүнд хүрээгүй, нөгөөтэйгүүр энэ тогтолцоо нь дэлхийд шалгарсан
шилдэг арга биш бололтой. Эсвэл шалгалт авдаг хүмүүст нь байдаг уу ямартай ч
эргэн харах, засч залруулах зарим нэг зүйл байна. Даяаршиж байгаа нийгэм, цаг
үед чөдрийн ганц морьтой хүн хол явахгүй. Харин холыг хардаг хос морьтонд
ихээхэн ирээдүй харагдаж байна.
Нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр
Ерөнхий боловсролын
сургууль төгсөгчдөөс их, дээд сургуульд элсэхийн өмнө ерөнхий эрдмийн шалгалт
авдаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол шинэ юм биш, өмнө нь сургууль
төгсөгчид тодорхой хичээл үүдээр шалгуулдаг л байсан. Өөрөөр хэлбэл агуулын
хувьд хэв шинжээ төдийлөн өөрчлөөгүй, хэлбэр "дэлхийн жишиг" хэмээх
нэртэй болсон. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах байгууллага нь
Боловсролын үнэлгээний төв гэдэг газар бий. Байгууллагын бүтэц, зохион
байгуулалтын хувьд улсын гээд бодтол хувийн компани ч юм шиг.
Төсөв, хөрөнгөө Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас авдаг аж. Дэлхийн өндөр хөгжилтэй зарим оронд гүйцэтгэх зарим ажил үүргийг хувийн хэвшлийнхэн гэрээгээр гүйцэтгэдэг явдал байдаг.
Үүний "монголжуулсан" хувилбар л гэлтэй. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам ч энэ тогтолцоог хамгийн боловсронгуй хэмээн тодорхойлдог. Гэвч энэ нь боловсроогүй л байна. Хаврын шалгалтын үеэр тус төвийнхөний ажил ундарна. Бүртгэлийн хугацаа зарлах, бүртгэхээс эхэлсэн ажил шалгалт дуустал эцэс, төгсгөлгүй үргэлжилнэ. Шалгуулагчид найм хүртэл хичээлээр арван жил юу сурч, мэдсэнээ хөндлөнгийн энэ байгууллагад шалгуулна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөө Боловсролын үнэлгээний төвийнхөнөөр шалгуулж, цаашид суралцах чадварыг нь хардаг хэмээн ойлгож болно. Гэтэл энэ байгууллагынхан зарим талаар нүглийн нүдийг гурилаар хуурдаг ажээ. Улс орон даяар нэг цагт, нэгэн зэрэг эхэлдэг "Дэлхийн жишиг" хэмээн нэрлэгддэг шалгалтынхаа энэ арга барилыг ил тод, нээлттэй явуулах гээд хяналтын камер ажиллуулдаг нэртэй. Гэвч түүнийгээ шалгалт авах бүх анги, танхимд тавьдаггүй. Өнгөрсөн жил Орхон аймагт шалгалт авсан арав гаруй анги, танхимаас хоёр нь л хяналтын камертай байжээ. Боловсролын үнэлгээний төвийнхний хийдэг бас нэгэн ажил нь шалгуулагчдын суух суудлыг хуваарилах гэсэн хэн хүний сонирхол татах нэгэн ажил бий. Орон нутагт энэ ажил бүр ч сонирхолтой. Техник, технологийн дэвшлийг нэг талаас харуулж байгаа ч мөн "ядуугийн зовлонг" аятайхан мэдрүүлнэ. Хяналтын камертай өрөөнд орсон шалгуулагчид дайны үеийн "Торгуулийн суманд" илгээгдэгсэдээс долоон дор. Шалгалтын тухай эцэг, эх, хөндлөнгийн хүмүүст танилцуулахдаа хяналтын камерыг л харуулна. Нөгөөдүүл нь ч хөөрхөн хууртаад л өнгөрнө. Харин хуучны хэллэгээр "ар, өврийн хаалга"-ны, халаасны шалгуулагчид камергүй өрөөнд дураараа тонгочно. Тэнд тооны машин, гар утас, томъёоны эмхтгэл чөлөөтэй хэрэглэдэг. Харин хяналтын камертай өрөөнд үүнийг хориглоно. Ийм л дүр зураг Ерөнхий шалгалтын үеэр өрнөж азгүйгээ гайхсан, доголон нулимстай шалгуулагчид өөрийн дүнгээ доод тал нь долоо хоногийн дараа интернэтээр хүлээн авна. Боловсролын үнэлгээний төвийнхөн шалгуулагчдын материалыг бүтэн долоо хоногийн турш цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтын дор, бусдын нүднээс далд Богд уулын нэг аманд очиж хянана. Бүр нойр хоолгүй шахам, нэлээн хүч хаяж байж долоо хоногт багтаана. Үүний дараа шалгуулагч интернэтээс өөрийн нууц кодоор дүнгээ олж харна. Дараа нь дүнгийн хуудас, батламжаа гардаж аваад их, дээд сургуулиудын хаалга татаж намайг авах уу, би тэнцэх үү гээд бадарчилж эхэлнэ. Хамгийн сонирхолтой нь сурлагаар дулимаг, хичээл тасалдаг, хэнэггүй зарим нэг нь 800 оноо авчихсан инээд алдан доогуур үнэлгээ авсан нөхрийнхөө хажуугаар "Үнэнээр явсаар үхэр тэргээр туулай гүйцэв үү" гээд маадгар алхана. Өнгөрсөн жил МУИС-д элсэх гээд оноо нь дутсан шалгуулагчийн аав "Хэдэн төгрөг байвал компьютерт дүнгийг нь засуулдаг байж. Даанч таних хүн, мөнгө алга" гээд хөлс алгадан алхаж явсан. Энэ хүний үг Боловсролын үнэлгээний төвийн ажлыг дүгнээд өгч билээ. Эндээс харахад багш нь сурагчаа үнэлж, сурагч нь шалгалт өгч чадахгүй болсон энэ тогтолцоог эргэн харах цаг болсон баймаар. Боловсроогүй боловсрол буюу ерөнхий шалгалтын зах зухаас сонирхоход иймэрхүү ажээ.
Б.Төгөлдөр