gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та 7-ны өдөр золгох уу, 8-ны өдөр золгох уу?

Нийгэм
2008-01-15
0
Twitter logo

Сар шинийн баяр эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Гэвч сүүлийн хэдэн жил хэзээ золгох нь зүйтэй вэ гэсэн маргааныг сар шинийн өмнөхөн дэгдээх болжээ. Хэдэн зурхайчид нь хоорондоо талцан маргах зуур энгийн иргэд яах учраа олохгүй дэмий л гайхшрах. Энэ жилийн хувьд ч дахиад л энэ маргаан дэгдлээ. Сар шинийн өмнөхөн худалдаанд гардаг хуанлиг хэн хүнгүй авч, сар шинээ төдийгүй тухайн жилийнхээ бүхий л тэмдэглэлт өдрийг тэрхүү хуанлид заасанчлан гүйцэтгэдэг. Гэтэл эхнийх нь өдрөөсөө зөрчихсөн хуанлиг бүтэн жилийн турш хэрэглэх нь хэр зүйтэй вэ, хэнийх нь хуанлиг авч хэрэглэх вэ гээд асуудал урган гарна. Бид энэ асуудлын мөрөөр шинжлэх ухааны талаас, мөн зурхайн ухааны талаас тайлбар авахаар оролдсон юм. Харамсалтай нь зурхайч Л.Тэрбиштэй холбоо барих оролдлого маань бүтсэнгүй. Тиймээс бид дараах хоёр ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Одон орон, геофизик судлалын төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор До.Баасанжав:
-Бидний хэрэглэж заншсан зурхай маань буруу гэгдэх боллоо.
-Бидний өнөөдрийн хэрэглэж байгаа Төгс буянтын гэх Төвдийн зурхай бол одоогоос мянгаад жилийн өмнө хэрэглэгдэж байсан хоцрогдсон зүйл шүү дээ. Анх Египетээс, Энэтхэгээр дамжаад Төвд рүү орсон. Тэрийг л манайхан монголынх гэж нэрлээд, монголын нутаг дэвсгэрт таарна гэж сурталчлаад байгаа юм. Одон орон судлалд нар сарны хөдөлгөөнийг ийм аргаар бодно гээд гаргачихсан олон улсын стандарт гэж байдаг. Түүнийг дэлхий нийтийн бүх эрдэмтэд зөвшөөрөөд олон улсын астрономийн холбооноос баталчихдаг. Тиймээс Орос, АНУ, Монгол гээд хаанах ч бай бүгдээрээ л нар сарны хөдөлгөөнийг бодоод гаргаж байгаа хариу нь адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа хуанли бол стандартад таараагүй архи, хүнсний бүтээгдэхүүн гэдэгтэй л адил зүйл болж байгаа юм. Стандартад таараагүй хуанли гэдэг чинь бүтээгдэхүүнээс ч илүү хортой. Яагаад гэхээр хүний оюун ухааныг төдийгүй ард түмнийг мунхруулж, шинжлэх ухааны ололтуудыг ойшоохгүй байна гэсэн үг шүү дээ. Төвдөд орон нутгийн шинж чанартай тийм хуанли хэрэглэж байсан. Гэтэл тэд уржнан жилээс хэрэглэхээ больсон. Тэгэхээр ганцхан монголчууд бид л ийм хөөрхийлөлтэй үлдээд байгаа юм.

-Бид энэ олон жил дандаа буруу өдрүүдэд золгоод байсан гэсэн үг үү?
-Таарах жил, таарахгүй жил байдаг. Яагаад гэхээр Төвдийн зурхай сарны үргэлжлэх дундаж хугацааг аваад нарийн ширийн хөдөлгөөнүүдийг нь тооцолгүй яваад байдаг. Тэгэхээр дундажтай ойрхон үед нь таараад бусад үед нь зөрнө гэсэн үг. Сар чинь бусад гариг эрхэсүүдийн таталцлаас болоод өөрөө их нарийн хөдөлгөөнтэй. Төвдийн зурхай энэ хөдөлгөөнийг зөвхөн бүхэл тооны дөрвөн үйлдлээр хийдэг. Гэтэл одоо үед юун бүхэл тоо вэ. Бүхэл тоо байлаа, дараа нь бутархай хэрэглэдэг байлаа, тригнометрийн функцууд хэрэглэдэг боллоо. Тэгээд логрифм, вектор, тенжер тоолол гээд маш нарийн тооцоололд шилжсэн. Сарны хөдөлгөөн нь нарийн учраас тооцоолол нь нарийн болдог. Тэгэхээр Төвдийн тоолол бол багцаалаад тавьчихаж байна гэсэн үг л дээ. Энэ бол жаахан ичгэвтэр л бодогдоод байгаа юм. Бидэнд бас зурхайчид хэрхэн боддог, орчин үеийн бодолтууд тэдгээрээс хэр зөрж байна гээд харьцуулан судалж үзсэн судалгааны материалууд байдаг.

-Энгийн иргэдийн хувьд алиных нь зөв гэдгийг яаж мэдэх вэ?
-Битүүний өглөө сар харагддаггүй ёстой. 6-нд нар мандахаас өмнөхөн гараад харахад сар харагдахгүй байвал энэ битүүн мөн юм байна гэж бодох хэрэгтэй. Хэрвээ 6-нд сар харагдаж байвал битүүн биш гэсэн үг. Ингээд л амархан мэдчихнэ.

-Та бүхэн зурхайчидтай хамтран сууж байгаад ярилцаад шийдчихэж болдоггүй асуудал юм уу?
-Энэ хүмүүс маань мэргэжлийн хүмүүс биш учраас жинхэнэ үзэгдлийнхээ мөн чанарыг ойлгодоггүй. Бид ярилцах гээд зурхайчдыг урихаар очдоггүй. Тайлбарлах зүйл байхгүй болохоор тэр байх л даа. Манайд 1911 онд Богд хаант улсыг байгуулахад Богд лүндэн буулгасан байгаа юм. Үүнээс цааш Төвдийн зурхайг шар зурхайд хавсралт болгон нягтлан ашиглаж бай гэсэн. Тэгээд 11 оноос төвдийн зурхайг эхэлж хэрэглэсэн байгаа юм. Гэвч энэ нь буруу гэдгийг мэдээд болиулж, шар зурхайгаа үзэж эхэлсэн. Улмаар 1952 он хүртэл шар зурхайгаараа явж байсан. Харин сүүлд ерээд оноос хойш төвдийн зурхайгаар календарь гаргадаг болсон. Хүний эрх учраас хаачихаж болдоггүй яваад байдаг. Уг нь энэ асуудлыг боловсролын яам л шийдчих ёстой юм ш дээ.

-Энэ жил хоёрдугаар сарын 8-ныг шинийн нэгэн гэж үзвэл ирэх жил нэг сар хоцорно гэдгийг шинжлэх ухаан батлах уу?
-Тэгнэ. Төвдийн тоололд илүү сар гэж оруулдаг. Багцаалдаг гэж түрүүн хэлсэн шүү дээ. Монголчууд тооллоо бар сараас эхэлнэ гэж хэлсэн байдаг. Нар 300-330 градусын хооронд байвал нар бар гэрт байна гэсэн үг. Бар гэрт нар сар хоёр нэг удаа тохиох учиртай. Нэг жилдээ нар, сар хоёр 12 удаа тохионо. Чингис хааны энэ тооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хороонд нар бар гэрт байрладаг. Гэтэл төвдийн тооллоор зарим жил гуравдугаар сар гараад золгох жилүүд ч байдаг. Тэгэхээр бар сараа баримталдаггүй гэсэн үг. Улмаар төвд зурхай жаран жилд нэг хоногийн зөрөө гаргадаг.

-Чингис хааны үед он тоолол их нарийн байжээ.
-Манай Хубилай хааны үед дэлхий дээр хамгийн нарийн боловсронгуй хуанлиг зохиосон байдаг. Нарийн гэж юугаа хэлж байна вэ гэхээр дэлхий нарыг тойрч байх хугацааг төвдийн зурхайд 360 хоног гэж авдаг. Одоо ч хүртэл. Гэтэл дэлхий дахинаа 366, 365 хоногтой гэж нэг хэсэг авч байлаа. Дараа нь 365,25 гэж авч байлаа. Дараа нь 365,2422... хоног болсон, одоо. Жинхэнэ үргэлжлэх хугацаа нь энэ. Хубилай хааны үед болохоор үед яаж байсан гэхээр 365,21... байсан байгаа юм. Тэгэхээр одоо хэрэглэгдэж байгаа шинжлэх ухааны энэ утгыг маш ойролцоо авсан байдаг. Гэтэл Европчууд энэ үед ийм нарийн тоололд хүрээгүй байсан. Үүнээс хойш гурван зуугаад жилийн дараагаар одоогийн Грегорийн тоолол руу шилжсэн юм. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө ийм нарийн тоололтой хүмүүс байж Төвдийн хоцрогдсон зурхайг хэрэглэж болохгүй л дээ. Тийм учраас би “Чингисийн тооллын 17-р жарны шар хулгана жилийн цагалбар” гэж хуанли гаргасан. Яагаад Чингисийн тооллын гэсэн бэ гэхээр хуанлиг одон оронч зохиодог, харин нэрлэхдээ тухайн тооллыг хэн гэдэг хаан баталгаажуулсан бэ гэдгээс шалтгаалж нэрлэдэг. Жишээлбэл, Юлийн тоолол, Грегорийн тоолол гэх мэт.

Чингисийн монгол зурхай судлалын Чингисийн Монголын ширайн зурхайн төвийн тэргүүн Ч.Дашцэрэн
-Та өөрийн баримталдаг зурхайн тухай танилцуулахгүй юу?
-Чингис хааны монгол зурхай бол монголчуудын эртнээс уламжилж ирсэн монгол хүний өөрийн өв сан. Төвдийн уламжлалыг монголд тулган хүлээлгээд сүүлийн арваад жил өнгөрлөө. Эндээс л бид нар гарах гэж үзээд байна. Монгол хүн л юм чинь өөрийн өв сангаа хайрлаж хамгаалах ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн өмнө ганцхан л юм байхгүй. Тэр нь 600 гаруй жилийн өмнө сөнөсөн Төгс буянтын зурхай. Гэтэл Төвдүүд хүртэл өөрсдөө энэ зурхайнаасаа татгалзчихсан. Яагаад гэхээр Төвдүүд олон жил энэ зурхайг бариад өөдлөөгүй улс шүү дээ. Доошоо уруудсаар байгаад хүний эрхшээлд хүртэл орсон. Өнгөрсөн жилээс эхлээд Хубилай хааны аваачсан шар зурхайгаар явах болсон. Тэгэхээр ийм бүдүүлэг маргаантай байгаа улс бол ганцхан Монгол л доо. Тэнгэрийн сартай таардаг ганц зурхай бол Монгол шарын зурхай шдээ. Тэгэхээр хоёрдугаар сарын 6-нд битүүрнэ. 7-нд шинийн нэгэн байх ёстой. Тэгэхэд шинийн гуравны сар зөрөхгүй гарна. Дэлхий дахинаараа хоёрдугаар сарын 8-нд золгох өдөр байхгүй. Тэгэхээр дэлхийгээс зөрнө гэдэг чинь муухай байгаа биз дээ. 8-н чинь хар нүхэн өдөр гэгддэг. Хар нүхэн өдөр ямар ч улс золгодоггүй. Тэрбишийн зурхайн дээр 8-ныг тааруулахын тулд битүүнийг хоёр удаа хийсэн байгаа юм. 29, 29 гээд хоёр хийсэн байгаа. Ийм алдаатай хийсэн учраас энэ буруу. Ийм байж болохгүй.

-Хар нүхэн өдөр гэдэг нь?
-Энэ өдөр нь 41 жилд нэг тохиодог, цоорхой өдөр гэсэн үг.

-Буруу өдөр золговол хор уршигтай гэх зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Өнгөрсөн жилийн буруу өдөр золгосноос юу болсон билээ дээ. Тэнгэрийн хараал хүрч байна гэсэн үг ээ.

-Тэгэхээр энэ жил танайхан ямар ч байсан 7-нд золгох нь, Тэрбиш гуайн талынхан 8-нд золгох нь байна.
-Болохгүй ээ. Тэрбишийн тал гэж байхгүй. Цөөн хэдэн хүмүүсийн тал л байдаг байх. Монголчууд бараг л зуун хувь монгол зурхайгаар золгоно доо.

-Энэ маргаантай байдлыг хэн зохицуулах ёстой вэ?
-Тэнгэрийн сар л мэднэ шдээ. Буруу өдөр золгоход шинийн хоёрны сар гарчихсан байна биз дээ. Ойлгомжтой шдээ. Хүмүүс ойлгож байна шүү дээ.

-Тэгэхээр гурван өндөрлөгийг хэзээ золгохыг хүмүүс хараад сууж байдаг. Нөгөөдүүл нь 8-ны өдөр золгочихоор бас хэцүү юм болох байх даа. Тэгвэл хүмүүс бас золгохгүй байх тал бас бий.
-Бий. Гэхдээ одоо бол хүмүүс гурван өндөрлөгт итгэхээ байчихлаа. Өнгөрсөн жил шинийн хоёрны сар гарчихаад байхад золгоод л байсан. Ийм буруу өдөр мандал өргөчихөөр Монголын ард түмнийг заяа түшихгүй.

-Тэгэхээр гандангийнхан 8-ныг шинийн нэгэн гэж үзэж байгаа юм аа даа.
-Яагаад гэвэл тэд нар Төгс буянтын зурхайгаар явж байгаа. Энэ буруу өдөр чинь хүмүүсийн шүтдэг шүтээнийг хүртэл баллачихлаа. Бид нар хүртэл гандан гарч шинийн гурванд ном хурууллаа гэхэд сар нь буруу болчихоор тэгээд яах вэ. Гэхдээ гандан бол төвдийн шашин учраас монгол хүн бас заавал дагах ёс ч байхгүй. Монгол хүн монголынхоо тэнгэрийг л дагана. Минийх чинийх гээд байх юм алга. Тэнгэрийн сараа л харна.

-Мөр гаргах зэрэг зан үйл нь дагаад буруудна гэсэн үг үү?
-
Монгол ёсонд эмэгтэй хүн гэртээ арван зүгийг гаргадаг учраас мөр гаргадаггүй. Хүүхэд мөр гаргахгүй, лам хүн гаргадаггүй. Гэрийн эр хүн бол энэ жил зүүн хойшоо л биш бол хаашаа ч хамаагүй зүгээ гаргаж болно. Дуртай тийшээгээ яваад сайхан тойроод гэртээ орно. Уултай бол уулан дээрээ гарна. Улаанбаатарт бол гарч сайхан салхинд гарч хийморио сэргээхэд л болно.

-Нэгэнт жилийн эхний өдөр буруу байвал тухайн жилдээ бүх зүйл нь зөрөх нь ээ?
-Тэгэлгүй яадаг юм. Хурим найр, хүүхдийн сэвлэг гээд жилд өрнөх бүх үйл нь зөрчихөж байгаа юм.

Ярилцсан О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан