gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирээдүйд цахилгаан эрчим хүчийг утасгүй дамжуулдаг болно

Нийгэм
2008-03-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-17

АНУ-ын Вашингтон хотод Сэргээгдэх эрчим хүчний олон улсын бага хурал болжээ. Үүнд манай­хаас Түлш, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, тус яамны сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Н.Энэбиш нар орол­цоод иржээ. Дэд сайд Т.Энхтайвантай явсан газрын сонин хачнаас хөөрөлдлөө.

-Олон улсын сэргээгдэх эрчим хүчний хурлаар ямар асуудлыг голлон хэлэлц­дэг юм бол…

-Энэ сарын 3-7-нд болсон Олон улсын сайд нарын хэм­жээний сэргээгдэх эрчим хүчний хуралд оролцоод ир­лээ. Дэлхийн 112 орны 7000 гаруй төлөөлөгч оролц­сон. Үүнээс 80 гаруй орны 100 гаруй төлөөлөгч нь Засгийн газрын гишүүн, сайд нар байсан. Энэ арга хэмжээг АНУ-ын департаментаас зохион явуулж байгаа юм билээ. АНУ-ын эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан департаментын дарга нар удирдаж явуулсан.
Мөн Ерөнхийлөгч Ж.Буш ирж үг хэлсэн. Байгаль, цаг уур өөрчлөгдөж, нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгаатай холбогдон хүн тө­рөлхтний өмнө сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч­ний технологи нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал боллоо гэж ярьж байна.
Дээрх бай­далтай холбог­дон өнөөдөр хөдөө аж ахуйд газар та­риалан үр тариаг зөвхөн мал амьтны хүнс тэжээлд хэрэг­лэдэг байсан асуудал өөрч­лөгдөн, шата­хууны эх үүсвэр болгон ашиг­ладаг болжээ. Үр тарианы үнэ өсч байгаа нь үүнтэй хол­боотой юм.
Тэр бүү хэл, Бразилд өдөрт нэг см хүртэл ургадаг ургамлыг бий болгосон байна. Халуун дулаан бүсэд өдөрт нэг см ургана гэдэг сард л гэхэд хичнээн өндөр болох билээ. Жилдээ хичнээн ч удаа ургац авч болох бо­ломжтой болж байна.

-Үр тариа эрчим хүчний эх үүсвэр болсон гэлээ. Сэргээгдэх эрчим хүчний магнат компаниуд өөр ши­нэ технологи танилцуулж байна уу?
-Дэлхийн эрчим хүчний агентлаг, ассоциаци, Евро­пын сэргээгдэх эрчим хүчний консул зэрэг том байгуул­лагууд, мөн дэлхийн алдартай эрчим хүчний болон сэргээг­дэх эрчим хүчний тоног тө­хөөрөмж, технологи үйлдвэр­лэдэг компанийн төлөөлөгчид үг хэлсэн. Хүн төрөлхтөн сэргээгдэх эрчим хүч, түүний дотор устөрөгчийг ашиглах асуудал яригдаад, хэрэгжиж эхэлсэн байна. Устөрөгч бол эрчим хүчний хязгааргүй эх үүсвэр. Устөрөгч, био түлш, этанолыг эрчим хүчний эх үүсвэр болгож амьдралд өргөн хэрэглэх зорилт тавьж байна.

-Америкийн Ерөн­хий­лөгч Ж.Буш үг хэлсэн гэлээ. Ямар асуудлыг хөндөж байх юм?
-АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш хэлсэн үгэндээ хэд хэдэн амлалт авч байна. 2013 он гэхэд АНУ нийт эрчим хүчнийхээ 7.5 хувийг сэр­гээгдэх эрчим хүчнээс гаргаж авна. Хүлэмжийн хий гаргадаг эрчим хүчнээс татгалзана гэсэн. Хүлэмжийн хийтэй тэмцэх Киотогийн протоколд нэгдэхээс татгалзаж байгаа нь бүх зүйлийг “олон улс нэгдсэн” гэсэн утгаар тухайн улс орнуудыг хүч түрэх асуу­дал байж болохгүй гэж бай­сан. Бага хурлын гол уриа нь “Эрчим хүч бол-тусгаар тогт­нол”. Тиймээс улс орны тус­гаар тогтнол эрчим хүчний бодлого нь тус тусдаа өөр өөр байдаг гээд хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа улс орнуудад татвар ногдуулах гэх мэт эдийн засгийн аргаар тэмцэх ёстой гэсэн. Энэ хурлын дараа Америк хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар цэвэр эрчим хүчний фонд байгуулж, хөг­жиж байгаа орнуудыг сэр­гээгдэх эрчим хүчийг хөг­жүүлэхэд зарцуулна гэдгээ зарлалаа. Америк өөрөө ус­төрөгч, био эрчим хүч, эта­нолыг ашиглахад жил бүр 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж байгаагаа зарласан. Мөн өнөөдрийн байдлаар долоо найман нэг­жид атомын цахилгаан станц барих эрх олголоо. Цаашдаа ч атомын цахилгаан станц барих зөвшөөрөл олгоно гэж ярьж байна.
Олон улсын эрчим хүчний ассоциацийн захирал Нобио Танака “өөрийн байгууллагаа Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ассоциаци нэртэй болж магадгүй. Бидний хийж байгаа ажлын 50 хувь нь хүрээлэн байгаа орчин, сэр­гээгдэх эрчим хүчний асууд­лыг хамарч байна. Хүн тө­рөлхтний хөгжлийг 50 жилээр тооцож үзэхэд байгаль цаг уурын өөрчлөлт их байгаа учраас байгаль орчинд халгүй цэвэр эрчим хүчийг ашиглах нь хамгийн тулгамдсан асуу­дал” гэж дахин дахин график үзүүлэлтээр харуулж байна лээ. Нөгөө талаас Европын сэргээгдэх эрчим хүчний консулын ерөнхийлөгч Хер­мани Шер ирэх дөрөвдүгээр сард “дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүнүү­дийг урьж, сэргээгдэх эрчим хүчний дэлхийн холбоог бай­гуулна. Дэлхий нийтээр сэр­гээгдэх эрчим хүчний нэгдсэн нэг бодлого явуулбал үр дүнд хүрнэ. Үүнд улс орнууд идэвх­тэй оролцохыг урьж байна” гэж байна лээ. 2020 он гэхэд Европын холбоо нийт эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргах зорилт тавьж байна.
Манай өмнөд хөрш Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлнэ гэсэн мэ­дэгд­лүүдийг хийж байсан.
Буш бас нэгэн сонин мэ­дэгдэл хийсэн. Бид хөдөөгийн сумдыг эрчим хүчтэй хол­боно гээд томоохон нийж байгаа. Гэтэл дэлхий дахинд нанотехнологи, устөрөгчийг ашиглах, цаашид цахилгаан эрчим хүчийг утасгүй дам­жуулах технологийг ярих болсон гэж ярьж байсан. Ерөнхийлөгч нь ингэж ярьж байна гэдэг тухайн улс лабо­раторийн орчинд, шинжлэх ухааны үндэслэлийн хувьд эрчим хүчийг цахилгаан шу­гам­гүйгээр дамжуулах тур­шилтыг хийсэн байна гэсэн үг. Тэгэхээр бид цаашид тех­ник технологийн ийм хур­дацтай хөгжлийн орчинд амьд­рах нь.
Монгол Улс ч гэсэн сэр­гээгдэх эрчим хүчийг хөгжүү­лэх тал дээр анхаарахгүй бол хүлэмжийн хий гаргадаг энэ техник технологийг яваандаа дэлхий нийтээр эдийн засгийн аргаар хавчиж шахах нь гэд­гийг ойлгох хэрэгтэй байх.

-Манай улсын хувьд энэ хуралд очсон нь ямар ач холбогдолтой вэ?
-Хурлын үеэр 60 гаруй орны 200-гаад компанийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамгийн сүүлийн үед хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, техник техноло­гийн үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэн дээр Монголын газарзүй, салхи болон нарны атлас зэргийг биднээс ха­мааралгүйгээр судлаад гарга­чихсан байсан. Өнөөдөр манайх Сэргээгдэх эрчим хүний үндэсний хөтөлбөр, хууль батлуулаад хэрэг­жүүлж байгаа. Бид өөрс­дийн­хөө хэрэглэж байгаа техник технологийг дэлхий нийтийнх­тэй харьцуулж үзлээ. Хуралд манайхаас хоёр л хүн явсан. Олон хүн оролцож баймаар юм билээ. Дэлхий нийт хаа­шаа явж байна, ямар шинэ технологи гарч, үйлдвэрлэлд юу нэвтэрч байна зэрэг олон мэдээллийг биеэрээ үзэж харах боломж байна. Тэндээс бид диск, янз бүрийн мэдээ­лэл бүхий 50 кг цаастай ир­сэн. Ирээд чиглэл чиглэлээр нь хүмүүстээ тарааж өгөөд байна.

-Манайх салхи ихтэй орон. Салхины эрчим хү­чийг ашиглах талаар ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж муу газруудыг салхи, нарны эр­чим хүчийг ашиглан цахил­гаанаар хангах чигтэй байгаа. Гэхдээ эдгээр нь сумынхаа дизель цахилгаан станцтай хосолж ажиллах юм. Сэр­гээгдэх эрчим хүчний хууль гарсантай холбогдуулан “Нью­сом” компани салхины эрчим хүчний парк байгуу­лахаар ажлаа эхэлсэн байгаа. Одоо манайд 20 гаруй сум суурин газарт дизель станц­тай хосолсон усан болон нар, салхины цахилгаан станц ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн Ноён суманд нарны станц ажиллаж байна. Малчин айлуудын ихэнх нь нарны бичил станцуудтай болсон. Монгол Улсын төрийн бодлого бол цаашдаа атомын цахил­гаан станц барих асуудлыг хэтийн чиглэл болгон, тооцоо судалгаа хийж байна.

-Сэргээгдэх эрчим хүч­ний чиглэлээр одоо ашиг­лалтад орох станц бий юү?

-Говь-Алтай аймгийн Ал­тай, Хөхморьт, Цогт, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумыг ирэх он гэхэд сэр­гээгдэх эрчим хүчээр хан­гахаар төлөвлөж байна. Одоо Хөвсгөл аймгийн Эрдэнэ­булган, Увс аймгийн Баруун­туруун, Завханы Тосон­цэн­гэл, Цэцэн-Уул, Завхан­ман­дал суманд усан цахилгаан станц барьж байна. Ховдын Үенч, Мөнххайрхан, Манхан, Говь-Алтайн Гуулин, Өвөр­хангайн Хархорин, Завханы Богдын гол, Өмнөговь айм­гийн Ноён сумдад усан ца­хил­гаан станц ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ­цагаан, Өвөрхангайн Богд, Дорноговийн Мандах, Дор­нодын Матад суманд салхин станцуудыг ашиглалтад оруул­лаа. Өмнөговийн Хан­хонгор, Сэврээ, Манлай сум­дад салхин станцууд ажиллаж байна. Үндсэндээ Монголд нар, салхи, усны 20 гаруй цахилгаан станц ажил­лаж байна.

-Ус, нар, салхин стан­цаас хамгийн хямд өртөгтэй нь аль нь вэ?

-Хамгийн хямд зардалтай нь салхины эрчим хүч. Өндөр өртөгтэй нар, усан станц. Хамгийн хүндрэлтэй юм юу гэхээр төвийн эрчим хүчинд холбогдох боломжгүй зах хязгаар нутагт шинэ техник технологи бүхий сэргээгдэх эрчим хүчний станц ашиг­лалтад оруулахад сумын боловсон хүчний асуудал байдаг. Ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд засах мэр­гэжлийн хүн ховор байгаагаас гэмтэл гарвал саатаж зогсдог. Тиймээс энэ ерөөсөө л дэмий юм, төвийн нэгдсэн системд холбовол зүгээр гэсэн ойл­голт давамгайлж байгаа. Ийм нөхцөл байдлаас хамаараад бид аль болох эрчим хүчний нэгдсэн системд холбох бо­ломжтой сумдыг холбож бай­гаа. Яагаад гэхээр манай эдийн засгийн байдал өөрч­лөгдөж, мөнгөтэй болж байна. Тиймээс 2007 оноос хойш 100 гаруй сумыг төвлөрсөн эрчим хүчинд холболоо.

Д.Оюунтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан