gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дотуур байрны нэг тасгийн хүүхдүүд долоо хоногийн зайтай нас баржээ

Нийгэм
2008-03-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-19

Ховд аймгийн Дөргөн сумын 11 жилийн сургуулийн наймдугаар ангийн хоёр сурагч учир битүүлгээр нас барсан байна. Дөргөн сум Улаанбаатараас 1750 гаруй, аймгийн төвөөсөө 100 км-ын зайтай аж. Баруун хязгаарын энэ сумын сургуулийн хүүхдүүд ямар учраас долоо хоногийн зайтай хорвоог орхисныг мэргэжлийн байгууллага тодруулж байгаа ч сургууль, боловсролын байгууллагад хүүхдээ итгэж хүлээлгэн өгсөн эцэг эхчүүд дотуур байрны хоолноос хордож амь насаа алдсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Тус сумын ерөнхий боловсролын 11 жилийн сургууль 841 сурагчтай, сургуулийн дотуур байранд 120 гаруй хүүхэд суудаг. Өнгөрөгч хоёрдугаар сарын 29-нд сургуулийн дотуур байранд амьдардаг наймдугаар ангийн нэгэн хүү бие нь гэнэт муудан сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн боловч удалгүй нас баржээ.

Сумын хүн эмнэлгийн эмч нар тэр хүүг "шарласан, түүнийгээ мэдэлгүй хүндрүүлж ком болсон" хэмээн оношилсон байна. Гэтэл үүнээс хойш долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 7-нд талийгаачтай нэг тасагт амьдардаг, хүү бөөлжиж, суулгалт өглөө гэсээр эмнэлэгт хүргэгдэн ирээд мөн л удалгүй нас баржээ. Тэр даруй сумын Засаг дарга, сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч нар аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдсэн байна.

Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, боловсролын байцаагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Дөргөн суманд ажиллажээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлгийн эмч нар бактерлогийн шинжилгээ авсан ч хариу нь эерэг гарчээ. Мөн талийгаач хүүхдүүдийн цогцосноос эсийн шинжилгээ авч Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори, нийслэлийн Шүүх магадлан шинжилгээний төвд хүргүүлсэн байна. Шинжилгээний дүн гурав хоногийн дараа гарах аж.

Энэ талаар Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Н. Батцэнгэлээс тодрууллаа.

-Дөргөн суманд ахлах ангийн хоёр хүүхэд нас баржээ. Шалтгааныг нь тодруулав уу?
-Тус сумын сургуулийн дотуур байранд нэг тасагт амьдардаг нэг ангийн хоёр хүүхэд долоо хоногийн зайтай нас барсан хэрэг гарсан. Манай байцаагчид, Нэгдсэн эмнэлгийнхэн газар дээр нь очиж үзсэн. Эхний хүүхэд хоёрдугаар сарын 29-нд сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд удалгүй нас барсан. Энэ хүүхэд шарласнаа мэдээгүй хүндрүүлж ком болгосноос амь насаа алджээ гэсэн урьдчилсан онош тогтоогоод байна.

Долоо хоногийн дараа талийгаачтай нэг тасагт амьдардаг хүүхэд мөн нас барсан. Бактерлоги, эсийн шинжилгээ авлаа. Бактерлогийн шинжилгээний хариу эерэг дүнтэй гарсан байгаа. Эсийн шинжилгээг аймагт хийх боломжгүй тул УМХГ-т хүргүүлсэн, хариу нь гурав хоногийн дараа гарах байх.

-Анх нэлээд хэдэн хүүхэд хордлого гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн юм биш үү?
-Өнгөрөгч өвөл баруун аймгуудын нутгаар их хүйтэрсэн. Хүйтний уршгаар ханиад, томуу ихтэй байлаа. Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үеэр сургуулийн дотуур байрны 7-8 хүүхэд ханиад хүрч, зарим нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ. Энэ үед л дээрх хэрэг болсон.

-Хичээлийг нь хааж, дотуур байрны сурагчдыг гэр гэрт нь тараасан юм уу?
-Тийм юм болоогүй,  хамт  тоглож наадан, инээж хөхөрч байсан хоёр найз нь долоо хоногийн зайтай нас барахаар үеийнх нь нөхдийн хувьд айж сандраад цочирдох, сэтгэл санаа нь хямрах явдал байсан. Сургууль багш нарын зүгээс эмч нартай хамтарч ажилласны үр дүнд гайгүй боллоо.

-Одоо байдал ямар байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар тус сумын сургуулийн сурагчдын хаврын амралт эхэлчихсэн. Дотуур байрны хүүхдүүд хөдөө гэртээ харьсан байгаа. Бидний зүгээс нийслэлээс ирэх эсийн шинжилгээний хариуг хүлээж байна.

Н.Төр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан