gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөвсгөл нуурын зүүн эрэг “хувь”-д очлоо

Нийгэм
2008-03-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-10
Хөвсгөл нуурын зүүн эрэг “хувь”-д очлоо

Монгол орны дархан цаа­зат Хөвсгөл нуурын эрэг да­гуух үлэмж газар хэн нь үл мэдэгдэх нэр нь танигдаагүй “Хөвсгөл давалгаа” компа­нийн хувийн эзэмшилд очлоо.

Байгалийн үзэсгэлэнт газ­руудын амин сүнс гэж хэлж ч болох Хөвсгөл далайн зүүн эрэгт уртаашаа 50 км, өргөн нь 12 км орчим үлэмж газар нутгийг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нут­гийн удирдлагын газрын дарга А.Намхайгийн гарын үсэг бүхий зөвшөөрлөөр 2007 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дээрх компанид эзэм­шүүлэхээр шийдвэрлэсэн байна. Байгаль орчны хол­богдох хуулийн дагуу дархан цаазат тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуулч­лалын чиглэлээр үйл ажил­лагаа явуулахыг зөвшөөрдөг. Мөн тав, таван жилийн үр­гэлжлэлтэй 40-60 жил эзэм­ших эрх авч болдог. Хэрэв хуулинд өөрчлөлт орвол да­вуу эрхээр эзэмшигчийн мэдэлд үлдэх ч боломжтой юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ хоёр сумын нутгийг дамнасан нийт 500 га талбайг “Хөвсгөл давалгаа” компанид сумын Засаг дарга нартай гэрээ байгуулсан болоод шууд эзэмшүүлэхээр өгчих­сөн хэрэг. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутагт хууль дүрмийн дагуу газар эзэмших эрх авч болдог ч “Хөвсгөл давалгаа” гэдэг компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай гэдэг хүн үлэмж их энэ газрыг яагаад эзэмших болов гэдэг анхаарал татаж байна. Мэдээллийн эх сур­валжаар энэ компанийн жин­хэнэ захирал цаад эзэн нь гадаадын буюу солонгос хүн байдаг гэх мэдээлэл ирлээ. Мөн газар олгогдох ажил­лагаа манай төрийн өндөр албан тушаалтантай холбогд­сон байх магадлалтай гэнэ.

Чандмань-Өндөр сум (Засаг дарга Х.Энхтүвшин), Алаг-Эрдэнэ сум (Засаг дарга З.Батдорж)-ын харьяа хувийн эзэмшилд шилжлээ. Энэ га­зар талбай нь манай улсын ихээхэн нутаг төдийгүй дэл­хийн сүүлчийн цэвэр усны нөөц газруудын нэгд багтдаг. Мөн эзэмшилд авсан энэхүү газарт хоёр сумын 40 орчим өрхийн өвөлжөө зуслан бай­даг. Одоо газар ашиглах гэрээ хийгдсэний дагуу дээрх нутгийг хашаажуулж эхэлсэн ба мөд амралт, сувилал, аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэн босох нь. Нуурын яг эргийн дэргэд үлэмж хэм­жээний газрыг хувийн ком­панид олгосон нь нуурын экосистемд сөргөөр нөлөөлж өөрчлөлт оруулах нь хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж эхлээд байна.

Газар ашиглах гэрээнд зааснаар нь бол “Хөвсгөл давалгаа” компани байгалийг онгон байдлаар хадгалах болон байгаль орчныг хамгаа­лах зорилгоор хариуцан хам­гаалах бүс талбайд бусад этгээдэд газар ашиглах гэ­рээг бусадтай давхардуулан хийхгүй байх заалтыг чухалч­лан оруулж өгчээ. Энэ нь байгалийг нь хамгаалах гэхээ­сээ илүүтэй үүрдийн зөвхөн өөрсдийн хувийн эзэмшилд байлгах санааг илэрхийлсэн бололтой. Жил болгон байгалийн нөөц ашиг­ласан болон газар ашигласны төлбөр гэж 40 гаруй сая төгрөг тушаах үүрэг хүлээж буй “Хөвсгөл давалгаа” ХХК хэний ямар дархан эрх мэдлээр Хөвсгөлийн зүүн эргийг эзэм­ших болов? Тэр нутаг газарт байсан малчид одоо хөөгдөх үү?

Б.Долзодмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан