Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болжээ. Энэ тухай мэдээллийг 20:40 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Алга болсон хүүхэд нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зураг дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн гуталтай явсан.

Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа.
Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
Мэдээллийг чанд хадгална. Мэдээлэл авах утас: 7038102
Эх сурвалж: ЦЕГ