gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     1.09
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -14
Зурхай
 1.09
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 1.09
Валютын ханш
$ 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн үйлдсэн хэрэг ба шүүхийн шийдвэр

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-01-07
139
Twitter logo
Г.Тэгшсүрэн
139
Twitter logo
Нийгэм
2026-01-07
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн үйлдсэн хэрэг ба шүүхийн шийдвэр Гэрэл зургийг Envanto.com сайтаас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй хүнтэй холбоотой эрсдэлтэй нөхцөл байдалд хэрхэн хандах, ямар байгууллагад мэдэгдэх ёстой талаар нийгэмд нэгдсэн ойлголт дутмаг байна. Иймд хууль, эрхзүйн мэдлэг болгох үүднээс сэтгэцийн эмгэгтэй хүнд цохиулах, зодуулах, эд хөрөнгийн хохирол амссан бодит тохиолдлуудад хохирогч хаана хандаж, шүүх хэргийг хэрхэн шийдсэнийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас жишээ татан хүргэж байна.

ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ БОЛ АСРАН ХАМГААЛАГЧ НЬ ХОХИРЛЫГ ТӨЛНӨ

Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газраар шизофрен төст цочмог солиорох сэтгэцийн эмгэгтэй иргэн үйлчлүүлжээ. Тэрбээр хоолны тооцоогоо хийхгүй гарч явсны улмаас цайны газрын ажилтантай маргалдсан. Шаардлага тавьсан ажилтныг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, маажих зэргээр биед нь гэмтэл учруулсан байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3 сарын хугацаагаар эмчлүүлж, дээрх хугацаанд түүнийг асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэжээ. Тухайн иргэн өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан өөрийгөө удирдан хянах, үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй гэж дүгнэжээ. Иймд хохирогчийг хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчаас нь хохирлоо нэхэмжлэхийг зөвлөсөн байна.

НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ГАРГАХ МАГАДЛАЛТАЙ БОЛ ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭРЭГЛЭНЭ

О.О нь өөрийн төрсөн эцэг И.О-г хоолойг нь боож хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд “О.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрен” сэтгэцийн эмгэгтэй байсан. Иймд өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл гаргах магадлалтай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ.

Шүүх О.О-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар СЭМҮТ-д 5 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг даалгажээ.

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ХАЛДЛАГАД ӨРТСӨН БОЛ ЦАГДААД ДУУДЛАГА ӨГ

Иргэн Э.О өглөө ажилдаа явахаар гарч гудамжинд такси хүлээж зогстол хэн нэгэн түүний толгойн ар талаас цохиод зугтжээ. Тэрбээр “Толгойгоо барьж үзтэл цус гарчихсан байсан. Тэгтэл хашааны булангаас 50 гаруй насны эмэгтэй хүрч ирээд манай хүүхэд чиний толгойг цохичхоод гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Миний толгой руу цохисон хүн далангийн цаана хараад зогсож байсан. Ээж нь гэх хүн миний гар утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд тэр эрэгтэйг СЭМҮТ-рүү аваад явсан” гэж мэдүүлжээ. 

Түүний толгой руу цохисон М.А нь шизофрен эмгэгтэй бөгөөд СЭМҮТ-ийн хяналтад байдаг. Өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулгүй байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй аж.

М.А  нь сэтгэцийн эмгэг өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтаар нотлогдсон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ. Иймд түүнд зургаан сарын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч М.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ.

ГЭМ БУРУУТАЙ Ч ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ 

Я.Д нь бейкериний газрын хөргөгчийн 2 ширхэг шилийг хагалж гэмтээсний улмаас иргэн Б.Б-д 789.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч “Миний хувьд юунд эмзэглэдэг вэ гэхээр манайхаар үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс нь хүүхдүүд. Үйлчилгээний газрын аюулгүй байдлыг хангах үүрэг нь манай байгууллагад байдаг. Гэтэл Д манайд орж ирчхээд үйлчлүүлэгч нарыг дарамталдаг. Тэдэнд ямар нэгэн байдлаар хохирол учрах магадлал өндөр. Манай байгууллагад үйлчлүүлж байгаа иргэн хохирох юм бол удирдлагууд болох бид арга хэмжээ авахуулдаг. Д-г ороод ирэхээр кофе цай хийж өгөөд аргадаад гаргадаг.

Хүн ихтэй үед “Та дараа орж ирээрэй, одоо ингээд явж болох уу” гэх мэтээр эвийг нь олж хэлдэг. Д манайд орж ирэхээрээ ширээ сандал эзлээд 2-3 цаг сууж, үүрч явсан цүнхнээсээ 00 цаас гаргаж ирж тэр орчмоор нэг хөглөрүүлж хаядаг. Үйлчлүүлэгч нарын идэж байгаа зүйлийг булаадаг, мөнгө нэхдэг, идэх зүйл өгөхгүй бол хэл амаар доромжилдог, энэ байдал нь маш хүнд байна. Түүний энэ байдалтай манай байгууллага сүүлийн 3-4 жил эвлэрээд явж байна. Энэ тохиолдолд төрөөс яаж миний болон миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах юм бэ. Би аргаа бараад цагдаад гомдол гаргасан. Би хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээгээд явмааргүй байна” гэж мэдүүлжээ.

Шүүхээс Д-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирол учруулсан гэм буруутайд тооцож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэц Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт нэг жилийн хугацаагаар албадан эмчлүүлэхээр шийдвэр гаргажээ.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсад сэтгэцийн эмгэгтэй, догширсон үйлчлүүлэгчид “номхтгох арга” хэрэглэж болно гэсэн журам Эрүүл мэндийн сайдын 2014 оны тушаалаар батлагдсан.

Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх тусгаарлах болон номхтгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=206476

Энэ журмаар сэтгэцийн эмгэгийн улмаас сэтгэц хөдөлгөөний догшролд орж өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулах магадлалтай хүний чөлөөт хөдөлгөөнийг механик аргаар хязгаарлах замаар номхтгох арга хэрэглэж, түүнийг нийгэмд аюултай хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлнэ. Гэвч хэн дуртай нь энэхүү номхтгох аргыг хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэц хөдөлгөөний догшролд орсны улмаас өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулж болзошгүй тохиолдолд буюу аргагүйдсэн нөхцөлд номхтгох аргыг зөвхөн эмчийн заалтаар, хатуу хяналтын дор хэрэглэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан