gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тэмдэглэлт өдөр гэж долоо хоногийн дундуур амралгүй, Наадам, Цагаан сараар тавиу амаръя"

Б.Азбаяр
Улс төр
2025-12-18
3
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  15 цаг 02 минут
2025.12.18

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:  

-Энэ хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн саналын зарчмаар дэмжиж байгаагаа илэрхийлье. Гэхдээ нэг жаахан ялгаатай, анхаарах асуудал байгааг хэлмээр байна.

Засгийн газрын саналаар цагаан сар, наадам хагас болон бүтэн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд тухайн амралтыг дараагийн ажлын өдөрт шилжүүлж, амраах зохицуулалт тусгагдсан. Өнгөрсөн жил юу болсон бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Шинийн нэгэн амралтын өдөр байгаагүй, харин шинийн 2, 3 нь хагас болон бүтэн сайнд таарсан. Үүний улмаас Цагаан сарыг үндсэндээ амралтын хоёрхон өдрийн дотор тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар яаралтай шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийн улмаас байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил, үйл ажиллагаагаа зохицуулахад нэлээд хүндрэл тулгарсан. Ийм нөхцөл байдал дахин үүсэхээс сэргийлэх, зохицуулах үүднээс энэхүү хуулийн төсөл хэрэгцээ, шаардлагатай гэж үзэж байна.

Нөгөө талаас, цагаан сар болон наадам амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдрийг амралтын өдөр болгон шилжүүлж, амралтыг сунгах нь зарчмын хувьд зөв. Бид өв соёлын асуудлыг байнга ярьдаг. Энэ утгаараа уг хуулийн төслийг дэмжиж байна.

Мөн нэг зүйлийг гишүүд болон иргэдэд мэдээлэл болгон хэлэхийг хүсэж байна. Миний санаачилсан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийн төслийг одоогоор Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Энэ хаврын, эсвэл намрын чуулганд багтаан хэлэлцэж, шийдвэр гарна гэж найдаж байна.

Энэ талаар мэдээлэл өгч байгаа шалтгаан нь иргэд битүүний өдөр амрах уу, үгүй юу гэж их асууж байгаа явдал юм. Мөн агуулгын хувьд төстэй учраас хүмүүс, бүр гишүүд хүртэл энэ хуультай андуураад байна. Тиймээс тодруулж хэлэхэд, өнөөдөр хэлэлцэж буй хууль нь миний санаачилсан хуулийн төсөл биш.

Миний санаачилсан хуулийн төсөл намрын чуулганд багтаж, чуулган хаахаас өмнө өргөн баригдаж, хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Хэрэв гишүүд дэмжвэл ирэх жилийн, эсвэл ойрын хаврын битүүний өдөр нийтээрээ амрах нөхцөл бүрдэх боломжтой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа. 

-Баяр ёслол гэдэг нь зөвхөн ёслол төдий зүйл биш, харин хүмүүсийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, дархлаа бий болгодог нийгмийн үйл ажиллагаа гэж ойлгож байна.

Гэхдээ нөгөө талд нь баярын өдрийг сунгаснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэг асуудал бий. Тухайлбал, яаралтай тусламжийн үйлчилгээ, нийгмийн эмзэг бүлэгт байнгын шаардлагатай байдаг нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжид ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг судалсан эсэхийг тодруулмаар байна.

Учир нь бүх нийтээрээ баяр тэмдэглэж, амарч байгаа үед эрүүл мэнд, хүний амь нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бүлгүүдийн хувьд хамгийн их орхигдол, хүндрэл үүсэх эрсдэл байдаг. Мөн баяр ёслолын үеэр гэмтэл, осол, яаралтай дуудлагын тоо нэмэгддэг нь бодит байдал.

Иймээс энэхүү зохицуулалтаас үүдэн гарах үр дагаврыг судалсан эсэхийг надад ирсэн материалуудаас хараагүй тул тодруулж асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга хариуллаа. 

-Таны дурдсан чиглэлээр гишүүдэд тараагдсан хуулийн төсөлтэй холбоотой судалгаа, тайлангуудад тодорхой тусгаж судлаагүй нь үнэн.

Гэхдээ таны хэлсэн асуудал бодитой. Баяр ёслолын үеэр гэмтэл, осол нэмэгдэж, гэмтлийн чиглэлийн эмнэлгүүдийн ачаалал өсдөг асуудал байнга хөндөгддөг.

Мөн энд бид үндэсний хоёр баяр болох Наадам, Цагаан сарын тухай л ярьж байгаа. Эдгээр баяр жил бүр заавал бямба, ням гарагтай давхцдаггүй. Харин давхацсан тохиолдолд Засгийн газар тухай бүрд нь шийдвэр гарган, амралтын өдрийг шилжүүлж ирсэн практик бий.

Иймээс эдийн засгийн болон нийгмийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр судлахад хүндрэлтэй байсан. Учир нь шилжүүлээгүй тохиолдол өмнө нь байгаагүй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулагддаг есөн баяр, арван зургаан амралтын өдрийн тоо, агуулга нэмэгдээгүй. Харин 2022 оноос хойш хуульд тодорхой заалт байхгүй болсон ч Засгийн газрын зөвлөсүгэй гэсэн тогтоолыг иргэд дагаж мөрдөж ирсэн.

Иймд энэхүү практикийг хуульд хэм хэмжээний хувьд илүү тодорхой, боловсронгуй байдлаар тусгах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, заавал Засгийн газрын тогтоол хүлээхгүйгээр, хэрэв үндэсний хоёр баяр амралтын бямба, ням гарагтай давхцвал амралтыг хойш шилжүүлэх зохицуулалтыг хуульчлан оруулсан байгаа.

Эрүүл мэндийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох байгууллагуудад энэ чиглэлийн судалгаанууд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс цаашид холбогдох чиглэлээр хяналт тавьж, анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нийтээр тэмдэглэх баяр, ёслолын амралтыг зохицуулах зорилготойгоор оруулж ирж буй энэхүү хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байна. Уг хууль батлагдсанаас хойш 12 орчим жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд зохицуулалтгүй, тодорхойгүй олон асуудал гарсаар ирсэн.

Тухайлбал, амралтын өдөр долоо хоногийн ажлын өдрүүдийн дундуур таарах тохиолдолд шилжүүлэх үү, шилжүүлэхгүй байх уу, амрах уу, амрахгүй байх уу гэсэн маргаантай, ойлгомжгүй байдал үүсдэг. Үүнийг цэгцэлж, тодорхой болгох гэж байгаа нь сайшаалтай.

Монголчууд жилийн 365 хоногийн ойролцоогоор 120 орчим хоногт амарч байна. Үүнд долоо хоногийн бямба, ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд орно. Үлдсэн хугацаанд ажилладаг. Тиймээс ажил, амралт, хөдөлмөрийн бүтээмж хоорондоо зохистой харьцаатай байх ёстой. Энэ харьцаа алдагдвал ажлын бүтээмж буурч, ажил цалгардах сөрөг нөлөө гардаг.

Ялангуяа долоо хоногийн дундуур нэг өдөр амраад, маргааш нь дахин ажлын өдөр эхлэх, дараа нь амралтын өдөртэй залгах зэрэг нь бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг зохицуулах нь зөв гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (Мартын 8), Бурхан багшийн мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяр, Чингис хааны мэндэлсэн өдөр зэрэг баярууд амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэхгүй, харин ажлын өдөр таарвал амралтын өдөрт шилжүүлэх нь зүйтэй. Харин амралтын өдөр таарсан баярыг дахин сунгаж амрах шаардлагагүй.

Ийм зохицуулалт нь долоо хоногийн ажлын хэмнэл, хөдөлмөрийн бүтээмжийг алдагдуулахгүй байхад чухал. Амралтыг хэт хавтгайруулж, байнга сунгаж болохгүй гэж бодож байна.

Гол асуудал бол цагаан сар, наадам, битүүний өдөр ажлын өдөр таарах үед иргэдэд бодит хүндрэл үүсдэг. Битүүний өдөр гэр орноо цэвэрлэх, бэлэг сэлт, бууз банш бэлтгэх зэрэг олон ажил байдаг ч ажлын өдөр учраас аль алиныг нь гүйцэтгэхэд хүндрэлтэй болдог.

Иймээс битүүний өдрийг амралтын өдөр болгох, долоодугаар сарын 10 буюу Наадмын өмнөх өдрийг амралтын өдөр болгох, цаашлаад арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг амралтын өдөр болгох зэрэг зохицуулалтууд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.

Эдгээр зохицуулалтыг тусгасан, орж ирж буй хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Нэгэнт нэр төдий ажилладаг, бодитоороо үр ашиг багатай ажлын өдрүүдийг албан ёсоор амралтын өдөр болговол цагаан сар, наадмаар иргэд илүү тайван, зохион байгуулалттай амарч чадна.

Одоо байгаа нөхцөлд шинийн гурванд багтааж амжих гэж яарч сандран хөдөө гадаа явснаас осол, аваар гардаг. Харин амралтыг арай сунгаж, тайван тэмдэглэх боломж бүрдвэл иргэдийн аюулгүй байдал, сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй.

Цагаан сар, наадмын өмнөх өдрүүдээс эхлэн тодорхой хугацаанд амрах боломжийг бүрдүүлэх зохицуулалтууд орж ирж байгаа нь сайшаалтай. Энэ утгаараа уг хуулийн төсөл нь өмнө нь зохицуулж чадаагүй асуудлуудыг цэгцэлж байгаагаараа ач холбогдолтой.

Харин долоо хоногийн дундуур тасалдуулж амардаг байдлыг бид болих хэрэгтэй. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгааг анхааралдаа авах ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан