gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт өнгөрсөн оноос 2 дахин нэмэгджээ

А.Анужин
Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
Өчигдөр
24
Twitter logo

Өсвөр насныханд эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл амьдрал-Эерэг харилцаа” сургалт зохион байгууллаа. Сургалтад өсвөр үеийнхний сэтгэлзүй, бие бялдрын онцлог болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг сурагчдад өгсөн юм.

Сургалтын үеэр НЭМГ-ын Нийтийн эрүүл мэндийн өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга З.Болормаа сурагчдад "Хүний папиллома вирус"-ийн талаар болон тус вирусийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлыг тайлбарласан юм.

МОНГОЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН №2-Т УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ОРДОГ

Тэрээр, Хүний папиллома вирус нь 200 гаруй хэв шинжтэй. Өөрөөр хэлбэл, A,B,C гэдэг шиг  200 төрлийн мутацид ордог вирус гэсэн үг. Үүнээс зарим нь хавдар үүсгэдэг бол зарим нь үүсгэдэггүй.

Хүний папиллома вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Иймд эрсдэл өндөртэй. Гэхдээ хүн бэлгийн харилцаанд орсон л бол бараг 80 хувь нь энэ вирусийг авдаг. Улмаар 2-3 жилийн дараа тухайн хүний хувийн ариун цэвэр болоод биеийн дархлаанаас хамаарч энэ вирус биеэс гадагшилж, алга болдог.

Хэрэв тухайн хүний биеийн эсэргүүцэл сул, хувийн ариун цэврээ сайтар сахидаггүй бол тус вирус нь биед үлдэж улмаар үрэвсэл үүсгэн, хавдар үүсгэдэг аюултай. 

Тус вирус нь умайн хүзүүний, толгой хүзүүний, улаан хоолойн гэх мэт зургаан төрлийн хорт хавдрыг үүсгэдэг, хоруу чанартай. Хэрэв хавдар үүсгэгч хэв шинжгүй бол "бэлгийн үү" үүсгэдэг. Эрэгтэйчүүд тээгч болдог. Ихэнхдээ ямар нэгэн шинж илэрдэггүй. Тэгэхээр эмэгтэй, эрэгтэй хүн ялгаагүй энэ вирусээр өвдөж болно. Иймд өсвөр үеийнхэн энэ талаар сайтар мэдэж байх ёстой юм.

Монголд ч гэлгүй дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар өндөр тархацтай байдаг. Одоогийн байдлаар буюу 2023 оны статистик мэдээллээс харахад, дэлхий дахинд 100 мянган хүн тутмын 14 нь умайн хүзүүний хорт хавдраар нас бардаг гэсэн судалгаа бий. Харин манай улсад 100 мянган хүн тутмын 20 нь буюу дэлхийн дунджаас их байна гэж харж болно. Энэ нь мэдээлэл дутмаг байдагтай холбоотой.

Засгийн газрын тогтоолоор тус вакциныг хэдэн наснаас, ямар тунтай хийлгэх эсэх талаар тогтоол гардаг. Тус тарилгыг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 1 тун хийлгэнэ гэж заасан байдаг. 

Хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно. Харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Харин 15-аас дээш насны хүүхдүүд ээж аав, асран хамгаалагчтайгаа хамт ХӨСҮТ-д очиж, сайн дураараа дархлаажуулалтад хамрагдаж болно" гэв. 

ХПВ-ИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТ ӨНГӨРСӨН ОНООС 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу "11 насны бүх хүүхдийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар нэг удаа дархлаажуулна. Ингэхдээ сургуульд суурилан зохион байгуулна " гэж заасан.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд идэвхжүүлэлтийн ажил хийгдэж, дархлаажуулалтад зорилтод насны хүн амын тоогоор өндөр хамрагдах боломжтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулжээ.

Үр дүнд нь өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 11 насны 18 мянга, 12 насны 14 мянга орчим хүүхэд хамрагджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан