Бичиг баримтын лабораторийн шинжилгээнд ашиглагддаг тоног төхөөрөмжийг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Дагвадорж танилцуулсан юм.
Б.Дагвадорж "Бичиг баримтын шинжилгээний лаборатори нь гарын үсэг, гар бичвэр болон бичиг техникийн шинжилгээ гэсэн гурван төрөлд хуваагддаг. Гар бичвэр болон гарын үсгийн хувьд тухайн хүн өөрөө үйлдсэн эсэхийг шинжилж, хариулт өгдөг.
Бичиг техникийн шинжилгээнд иргэний холбогдолтой бүх бичиг баримтыг жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоон ажилладаг. Үүнд үнэт цаас, мөнгөн тэмдэгт, гадаад паспорт болон диплом зэрэг хамаарна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар 58 мянган объектод 300 орчим шинжилгээ хийсэн байна.
Бичиг баримтын шинжилгээний лаборатори нь сүүлийн үеийн буюу 2023 онд үйлдвэрлэгдсэн, таван тоног төхөөрөмжийг ашигладаг.Үүний дөрөв нь лабораторид суурин байдаг бол нэг нь зөөврийн байдлаар ашиглагддаг.
Тус төхөөрөмж нь ихэвчлэн бичиг техникийн шинжилгээнд хэрэглэгддэг бөгөөд бичиг баримтад засвар хийсэн эсэхийг шалган, илрүүлдэг.
ЖИНХЭНЭ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙГ ТАНИХ АРГА
"Бичиг хэргийн лабораторид ихэнхдээ 20 мянгат, зуун доллар болон зуун еврог шалгуулах хүсэлт их ирдэг.
Монгол Улсын тухайд мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг харьцангуй болхи үйлдэгддэг. Иймд иргэд хялбар таних нууцлалуудыг мэдсэнээр энэ төрлийн залилангаас сэргийлэх бүрэн боломжтой.
Мөнгөн дэвсгэртийг жинхэнэ эсэхийг шалгахдаа тасалгааны болон нарны гэрэлд усан хээг нь шалгаж болдог. Усан хээнд Чингис хааны хөрөг болон "МБ" үсгүүд тодорч харагдана.
Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагддаг.
Мөн хажуугийн эвхмэл бичгийг гараараа тэмтэрч үзэхэд наашаагаа товгор мэдрэгддэг онцлогтой.
Үнэт цаас нь энгийн цаасыг бодоход материалын хувьд илүү бат бөх байдаг. Иймд хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхацна" гэв.
Иймд иргэн та хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй хүлээн авбал, өөрт ойр байрлах цагдаагийн хэлтэст аваачиж өгөхийг зөвлөж байна.