Нэр бүхий иргэдийн хүүхдүүд бүлэглэн бусдыг зодож танхайрсан гэх шуугиан дэгдээд байна. Хэний хүүхэд, ер хэн байхаас үл хамаарч бусдыг бүлэглэн зодсон этгээдүүдэд Монгол Улсын хуульд зааснаар хэрхэн ял оноодгийг харцгаая.
Олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй дүрс бичлэгээс үзвэл бусдыг бүлэглэн зодсон байж болзошгүй нөхцөл үүсжээ. Хохирогчийн эгч ч үүнийг тодотгож буй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.7.1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ” гэжээ.
Нийслэлийн прокурорын газраас баривчлах санал шүүхэд хүргүүлсэн. Энэ саналд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарын нэрийг дурдаж, тэднийг 2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэг холбогдуулан мөрдөн шалгаж байгаа. Тэднийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул сэжигтнийг баривчлах саналыг зөвшөөрнө үү гэж хүсжээ.
Ямартай ч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдгийг хууль, хяналтын байгууллага тогтоов. Тэдний бүлэглэн зодсон гэх хохирогч Д.С-ийн биеийн байдал хүнд байгааг цагдаагийн байгууллагаас, ар гэрээс нь ч мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан Shuukh.mn-ээс бүлэглэж бусдыг зодсон, үүний улмаас хүний биед хүнд гэмтэл учирсан хэргийг урьд, өмнө хэрхэн шийдвэрлэж байсныг хайж үзлээ.
Шүүхээс Б.Д, Э.О нарыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Улмаар Б.Д-г 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.О-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.