Хүнд металл урсгалын хаан хэмээгддэг Оззи Осборн 76 насандаа буюу өчигдөр /2025.07.22/ таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь албан ёсоор мэдэгдсэн билээ.
Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Оззи Осборн шиг дуу хоолой, дүр төрх, амьдралын хэв маягаараа онцгойрдог хүн цөөн. Түүнийг зөвхөн дуучин төдийгүй, хөгжмийн түүхэнд үлдэх онцгой дүр, соёлын үзэгдэл гэж хэлж болно.
Жон Майкл Осборн 1948 оны 12-р сарын 3-нд Английн Бирмингем хотод төрсөн. Ядуу ажилчны гэр бүлд өссөн тэрбээр дунд сургуульдаа онцгой амжилт гаргаагүй ч The Beatles хамтлагт татагдан хөгжмийн ертөнцөд хөл тавих мөрөөдөлтэй болжээ.
1969 онд тэрээр Black Sabbath хамтлагийг хамтран байгуулж, дэлхийн анхны хүнд метал хөгжмийн өнгө төрхийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
2023 онд тэрээр “Би дахин тоглолт хийж чадахгүй бололтой” хэмээн мэдэгдсэн нь олон шүтэн бишрэгчийг нь эмзэглүүлсэн.
Black Sabbath-ийн анхны цомог болох "Black Sabbath" (1970) болон "Paranoid" (1970) нь гүн, хар дарсан зүүд шиг хэмнэл, эргэлзээ төрүүлсэн үгсээрээ залуусыг татаж, хөгжмийн шинэ эрин үеийг нээв. “Iron Man”, “War Pigs”, “Paranoid” зэрэг дуу нь одоо ч сор бүтээлүүдийн тоонд ордог. Осборны хүнд, сөөнгө хоолой, тайзан дээрх хачирхалтай авир нь түүнийг зөвхөн хамтлагийнхаа нүүр царай болгож зогсохгүй, рок соёлын бэлгэ тэмдэг болгосон юм.
Гэсэн ч 1979 онд мансууруулах бодис болон согтууруулах ундааны асуудлаасаа болж тэрээр Black Sabbath хамтлагаасаа гарсан. Энэ бол уналт мэт санагдаж байсан ч Осборн хувьд шинэ эхлэл байлаа. Тэрээр гитарчин Рэнди Роадстой хамтран ганцаарчилсан карьертаа хөл тавьж, "Blizzard of Ozz" (1980) цомгийг гаргасан нь асар их амжилт олж, түүний рок ертөнцөд эзлэх байр суурийг бэхжүүлэв. “Crazy Train”, “Mr. Crowley” зэрэг дуунууд Осборны нэрийг дахин мандуулсан.
"The Osbournes" реалити шоугаар гэр бүлээрээ од болсон
Түүний амьдралын нэг онцлох хэсэг бол гэр бүл нь. Осборн 1982 онд менежер байсан Шэрон Ардентэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон. Хамгийн алдартай нь охин Келли болон хүү Жэк Осборн нар бөгөөд тэдний гэр бүлийн амьдралыг харуулсан "The Osbournes" реалити шоу (2002–2005) MTV сувгаар цацагдаж, дэлхий даяар алдартай болсон. Осборны гэр бүл олон нийтийн анхаарлын төвд орж, түүний “рок одын амьдрал” бодит байдал дээр ямар байдгийг олонд харуулсан нь хүмүүст сонирхолтой байв.
Харин эрүүл мэндийн хувьд Оззи олон сорилттой тулгарсан. Архи, хар тамхины хэрэглээний уршгаар бие нь доройтож, хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байв. Сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчиндөө шаналж, 2019 онд гэртээ унаж хүнд бэртэл авснаас хойш тайзан дээр гарах нь эрс багассан. Түүний биеийн байдал муудаж, хэд хэдэн хагалгаанд орсон ч тэрээр хөгжмийнхөө төлөө амьдрахаа илэрхийлсээр байсан билээ.
2023 онд тэрээр “Би дахин тоглолт хийж чадахгүй бололтой” хэмээн мэдэгдсэн нь олон шүтэн бишрэгчийг нь гонсойлгосон. Гэсэн ч тэрбээр аль болох эрүүл мэндээ тордож, гэр бүлийнхээ дунд тайван амьдрахыг илүүд үзэж байв. “Би хөгжмийг орхихгүй. Энэ бол миний амьсгал, зүрх. Хэрвээ би дахин тоглож чадахгүй ч үргэлж Оззи байх болно” хэмээн тэр хэлсэн байдаг.
Оззи Осборн бол зөвхөн дуу хөгжмийн ертөнцөд бус, соёл, нийгэмд тод ул мөрөө үлдээсэн хүн. Түүний амжилт бол зөвхөн хит дуунууд биш, харин хүн хэрхэн алдаж, босож, тэмцэж, эцэст нь хүлээн зөвшөөрөгдөж чаддагийг харуулсан бодит түүх юм.