Тайланд, Камбожийн хил дээр өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн гарч, 33 хүн амиа алдсан. Мөн олон мянган хүн гэрээ орхин явсан юм.
Талууд өчигдөр гал зогсоох хэлэлцээрт хүрчээ. Энэ сарын 24-нөөс хойш үргэлжилсэн мөргөлдөөнийг ямар нэг болзолгүйгээр, шууд зогсоосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөргөлдөөнийг нэн даруй шийдвэрлэхийн тулд хоёр улсын удирдлагуудад шахалт үзүүлж, тэдэнтэй утсаар ярьжээ. Иймд хоёр улсын удирдагчид энэ сарын 28-нд Малайзад уулзсан.
Малайзын Ерөнхий сайд Энвэр Ибрахим "Гал зогсоосон нь энх тайван, аюулгүй байдлыг дахин бүтээх эхний алхам юм" гэжээ. Тайланд, Камбож улсууд АСЕАН-ын гишүүн орнууд. Гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд АСЕАН хяналт тавьж, ажиглана.
Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч амлалтаа биелүүлнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Камбожийн Ерөнхий сайд дахин мөргөлдөөн үүсэхгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч тэдэнтэй утсаар ярихдаа, гал зогсоохгүй бол 36 хувийн гаалийн татварыг бууруулахгүй, хэлэлцээ хийхгүй гэж сүрдүүлжээ.
Камбожийн арми Тайландынхаас хүчээр сул тул тус улс мөргөлдөөний улмаас газар, зэвсгээ алджээ. Иймд Тайландын талд гал зогсоох хүсэлт тавьсан ч Тайландууд тэднийг энгийн иргэд рүү гал нээсэнд буруутган, гал зогсоох саналыг хүлээн аваагүй. Мөн Тайландууд пуужингийн дайралтад өртөж болзошгүй хэмээн хил дагуух тосгодын оршин суугчдаа нүүлгэжээ.
Харин Камбож Тайландыг кластер тэсрэх бөмбөг ашигласанд буруутгасан. Энэ төрлийн зэвсэг олон хүнийг үхэлд хүргэдэг тул зарим улсад хэрэглэх хориотой юм.
АНУ-аас гадна БНХАУ ч зэвсэгт мөргөлдөөнд санаа зовниж байгаагаа илэрхийлж, асуудлыг яриа хэлэлцээгээр шийдэхийг уриласан байна.
Хоёр улс яагаад зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэв?
Камбожийн арми хилийн ойролцоох Тайландын армийг ажиглахын тулд дрон нисгэсэн нь мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж Тайланд мэдэгдсэн. Харин Камбож "Хил дагуух Кмэр-Хиндугийн сүм рүү тайланд цэргүүд ойртсон тул гал нээсэн" гэжээ.
19-р зуунд Франц Камбожийг эзэлсний дараа одоогийн хилийг зурсан байна. үүнээс хойш хоёр улсын хооронд хилийн маргаан эхэлжээ. 11-р зуунаас үлдсэн, буддын сүмийг ЮНЕСКО Дэлхийн өвд 2008 онд бүртгэсэн нь энэ маргааныг сэдрээсэн байна.
Тайландууд үүнийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулжээ. Үүнээс хойш хоёр улсын олон иргэн, цэргүүд маргаантай бүсэд амиа алдсан байна.
Хоёр улсын харилцаа өмнө байгаагүйгээр муудаж, харилцан бие биедээ хилийн хориг тавьж,худалдааг хорьж, хил дагуух цэргүүдээ нэмсээр байна.
Эх сурвалж: BBC