Хүний эрх гэж юу вэ. Хүүхдэд яаж ойлгуулах вэ?
Хүн бүрд хамааралтай энэ чухал мэдлэгийг багачуудад ойлгуулах шинэ бүтээл "мэндэлжээ". Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож буй энэ цаг үед хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, зураач Э.Мишээл нар хамтран “Хүний эрхийн цагаан толгой” нэртэй зурагт ном бүтээжээ.
“Хүн төрөлхтөн ямар ч тив, хэл, соёлтой байлаа ч хүний эрх бол түгээмэл” хэмээх санааг энэ ном өнгөлөг зургаар хүүхдэд таниулахын зэрэгцээ НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр товч тайлбартайгаар хүрч байгаа нь онцлог. Эв нэгдэл, энх тайвны үнэ цэнийг хүүхдэд багаас нь ойлгуулах зорилготой энэ тус бүтээлийн талаар зохиогчтой ярилцлаа.
-“Хүний эрхийн цагаан толгой” гэж нэрлэсэн шалтгаан юу вэ?
-2005 онд 3-р түвшний оюутан байхдаа хорих ангид байгаа хүүхдүүдэд эрх зүйн энгийн мэдлэг олгох сургалтыг чиглүүлж байсан юм. Тэгэхэд л, томчууд хүүхдэд хэрэгтэй хууль, эрхзүйн мэдлэгийг зааж өгдөггүй, анхаарал тавьдаггүй болохыг олж харсан.
Хожим Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, хүний эрхийн боловсрол, сургалт хариуцаж байхдаа хүүхэд, оюутан, залууст нас, насны онцлогт нь тохирсон эх сурвалж байхгүйг олж харсан. Улмаар Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас төрийн бус байгууллагад үүнийг анхаарах талаар хөндөж, хэлэлцэж байсан юм.
Өмнө нь Швейцарын хөгжлийн агентлаг “Хүний эрхийн цагаан толгой” тэргүүтэй нэр томьёоны тайлбар гаргасан туршлага бий. Үүнээс санаа авч манай улсад ашиглах “Хүний эрхийн товч тайлбар” бүтээл томчуудад зориулан бэлдэхэд оролцсон.
Хүүхэдтэй харьцуулахад оюутан, залуус бол бичиг үсэг тайлагдсан тул олон төрлийн шинэ эх сурвалжаас мэдээлэл авч чадна. Харин хүүхдэд зориулж бэлтгэсэн хүний эрхийн тухай эх сурвалж байдаггүй. Тиймээс багаасаа хүний эрхийн тухай мэддэг, ухамсарладаг, цаашилбал эрх, эрх чөлөөгөө шаарддаг хэлтэй байхад зориулсан зурагт ном гаргая гэж бодсон юм.
Тэгээд хүн төрөлхтний түгээмэл хэлний “цагаан толгой” гэж нэрлэе гэж шийдсэн.
-Номыг бүтээх санаа хаанаас төрсөн бэ?
-Номын санаа бол Английн Эмнести Интернэшнл байгууллагын туршлагаас үүдэлтэй. Тэд 5-аас дээш настай хүүхдэд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг танилцуулахын тулд хүүхдийн зураачдаар бүх зүйлээ зурж, цоморлиг бүтээдэг байсан. Номын нэр нь тунхаглалын 1-р зүйлээс иш татан “Бид бүгдээрээ эрх чөлөөтэй” гэж нэрлэгдсэн.
Номын доторх зураг бүр хүний эрх, эрх чөлөөний талаар өгүүлж, ойлгуулж, үнэ цэнийг нь ухааруулсан. Монгол хүүхэд бүр өөрийн эх хэлээр, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 6 албан хэлээр монгол, араб, хятад, англи, франц, орос, испани товч тайлбар уншаасай гэж зорьсон.
Д.Амарсанаа, Д.Ариунтунгалаг, Э.Батбилигт, Б.Мөнхсайхан, Э.Энхжаргал нарын мэргэжилтнүүдийн хэлний ур чадварыг үнэ төлбөргүй ашигласан байна. Уншигчид санал, хүсэлтээ bolorsaikhan@lawyer.com хаягаар илгээж болно.
-Дэлхийн II дайны 80 жилийн ойтой энэ номыг холбосон шалтгаан юу вэ?
-Дэлхийн II дайн дууссаны дараа олон мянган хүн орон гэргүй болж, эх орон нь сүйрсэн. Дайны хөлд нэрвэгдсэн хот, улс орнууд дахин босож хөгжихөд дэлхийн улсууд гар гараа барин хамтдаа зүтгэх шаардлагатай болсон. Ингэж НҮБ 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр үүсэн байгуулагдсан.
Энэхүү номыг 2025 онд хэвлүүлсэн нь хүний аюулгүй байдал, амар амгалан, сайн сайхны төлөө хүн төрөлхтөн хамтдаа зүтгэсэн 80 жилийн ойтой холбогдож буй хэрэг юм.
-Номоор дамжуулж уншигчдад хүргэх гол мессеж юу вэ?
-Ном авах томчуудад хүүхэд бүрдээ уншиж өгөөрэй гэж захья. Хамтдаа суугаад зураг, үйл явдлын тухай ярилцаж, өөрийн гэр орон, амьдрал ахуйтайгаа харьцуулж, эргэцүүлэн бодоосой гэж хүсэж байна.
Хүний эрх гэдэг нь хүний амьдралд шууд нөлөөтэй, салшгүй эрх бөгөөд эрх бүр хоорондоо холбоотой байдаг гэдгийг хүүхэд мэдрээсэй гэж хүссэн. Ялангуяа хүний эрхийг хамгаалж байвал бусад эрхэд эерэг нөлөөтэй, эсрэгээрээ эрхийг зөрчвөл бусад эрхэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгоосой.
Дэлхийн аль ч орон, тив, газар, хэл, соёл, уламжлалд үл хамааран хүний эрх бол түгээмэл, нийтэд хамааралтай гэдэг санааг энэ номоор дамжуулан хүргэхийг зорьсон.
-Хүүхдийн нүдээр хүний эрхийг дүрслэхэд ямар сорилтууд тулгарсан бэ?
-Эрх чөлөө, үнэ цэн, шударга ёс, боолчлол, ялгаварлал, гэрлэлт зэрэг томчуудын амьдралаас мэддэг ойлголтуудыг хүүхдэд зургаар ойлгуулах нь хамгийн чухал сорилт байв. Үүний тулд зураачтайгаа ярилцаж, санал солилцож, хамтдаа дүр ба үйл явдлыг хөгжүүлэхэд хэд хэдэн долоо хоног зарцуулсан.
Мөн санаагаа хүүхдүүдтэй ярилцаж, зургийн нооргоо үзүүлж, тэдний сэтгэгдлийг сонсох зэрэг цаг их орсон.
-Зураач Э.Мишээлтэй хамтран ажиллахад хэр байв?
-Зураач маань өөрөө Гэрэн гэдэг хүүхдийн зурагт номын мухлаг ажиллуулдаг. Өмнө нь “Гэр бүлээрээ унших хүүхдийн эрх” буюу НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зүйл бүрээр зурж байсан туршлагатай. Энэ нь хоорондоо ойлголцох, дүр, зохиолоо хөгжүүлэхэд амар, уян хатан, түлхэцтэй байсан.
-Хэн уншихад илүү тохиромжтой вэ? (нас, анги, сонирхол)
-Сонирхолтой зурагтай тул бичиг үсэг мэдэхгүй хүүхэд ч номоо дэлгээд үйл явдлыг харж ойлгох боломжтой. Бага ангийн хүүхэд бичиг үсэгт суралцаж байх хугацаандаа хүний эрхийн суурь ойлголтыг зураг, бичвэрээс авна. Мөн гадаад хэл заахад өөр хэлний бичиг, үсэг, өгүүлбэрийн бүтэц, найруулгатай танилцахад тохиромжтой.
Ном нь дэлхийн тив, газарзүй, орон сууц, соёлын тухай давхар мэдээллийг өгөх бөгөөд улс орныг харуулахдаа UTC (Coordinated Universal Time) буюу цагийн бүсийг ашигласан. Жишээлбэл, Монгол Улсын баруун хэсэгт цагийн бүс хэрхэн үйлчилж байгааг хүүхэд харна. Тэгэхээр хүүхэд 3-9 насандаа идэвхтэй ашиглана, дүүтэй бол дамжуулаад хэрэглэнэ гэж бодож байна.
-Номын товч тайлбарыг 6 хэлээр оруулах болсон шалтгаан юу вэ?
-НҮБ-ын албан ёсны 6 хэлэнд араб, хятад, англи, франц, орос, испани хэл багтдаг. Манай хоёр хөрштэй олон салбарт нягт харилцаатай тул эдгээр хэл тэргүүнд чухал ач холбогдолтой.
Хүний бүтээл, мэдлэгийн сан олон улсын хэмжээнд ихэвчлэн англи хэлээр бүтээгдэж, хоорондоо харилцахад ашиглагддаг. Эх хэлээрээ харилцаж чадахгүй хүмүүсийн дундын хэл буюу lingua franca гэж нэрлэдэг. Жишээлбэл, Европт латин хэл, Монголын түүхэнд санскрит, манж хэл lingua franca болж байсан. Өнөөдөр дэлхий дахинд олон ард түмэн хоорондоо харилцахад эдгээр 6 хэл мэдэж байх нь чухал.
Ном маань олон хүүхдэд “хүний эрх” гэсэн хүн төрөлхтний хэлийг заана гэдэгт итгэж байна.
Олон улсын харилцаанд франц хэл чухал нөлөөтэй хэвээр байна. Монголын түүхийн эх сурвалжууд ихэвчлэн араб хэл дээр хадгалагдсан байдаг. Испани хэл нь хэрэглээний хувьд хятадын дараа орж, англи, хятадын араас дөрөвт эрэмбэлэгддэг.
-Дэлхий дахинд хүүхдүүдэд хүний эрхийг таниулахад ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
-Хүний эрх бол хүн төрөлхтний үнэт зүйлс бөгөөд ямар нэг улсаас хуулаагүй, түүхийн туршид хүн төрөлхтөн өөрсдөө олж мэдэж, эрхэмлэн нандигнадаг ойлголт юм. Боолчлолын эрин үеэс аж үйлдвэржилт, өнөөгийн цахим нийгэм хүртэлх түүхэн хөгжлийг харахад хүний эрхийн ач холбогдол улам тэлсээр байна.
Энэ цаг үед хамтын, дундын хэлтэй байх, түүгээрээ харилцах нь улам чухал болсоор буй. Ном маань олон хүүхдэд “хүний эрх” гэсэн хүн төрөлхтний хэлийг заана гэдэгт итгэж байна.
-Цаашид хүүхдийн номын төрлөөр хүний эрх, нийгмийн боловсролыг таниулах ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Миний мэргэжил, мэргэшсэн салбар маань хүний эрхтэй холбоотой. Би эрх зүйч учраас хүүхдийн нас, бие махбод, сэтгэл зүйн онцлогт тохирсон бүтээл туурвих, түүнийгээ дамжуулан хүний эрхийн ойлголтыг хүүхдэд хүргэх хүсэлтэй байна.
Манай улсын хуульд төлөвшил гэдэг нь хүмүүжил, хандлага, эрхэмлэх үнэт зүйл юм гэж заасан.
Тиймээс би эрхэмлэх үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг хүүхдүүд албан боловсролоос гадна албан бус боловсрол, өдөр тутмын орчин, амьдралын туршлагаараа суралцахад нь туслах бүтээл туурвихыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.