Wikipedia. Энэ бол хэн ч мэдээлэл нэмж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь. Эзэмшигч нь “Wikimedia Foundation” нэртэй ашгийн бус байгууллага. Өөрөөр хэлбэл иргэдийн санаачилга, сайн дурын оролцоонд тулгуурласан иргэний нийгмийн байгууллага гэж хэлж болно.
Иргэний нийгмийн байгууллага (NGO-Non-Governmental Organization):
- Төрөөс хараат бус
- Ашгийн бус
- Сайн дурын оролцоонд үндэслэсэн
- Нийтийн ашиг, сонирхлын төлөө ажилладаг, хяналт тавьдаг. Wikipedia ийм л зарчмаар ажилладаг тул “Wikimedia Foundation” иргэний, нийгмийн байгууллага мөн.
Монголд ч иргэний нийгмийн байгууллагууд бий. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл (Mongolian Youth Council)” ТББ-ыг нэрлэж болно. Залуусыг улс төрөөс зугтаах биш, харин шийдвэрт оролцдог иргэн болгохыг зорьдог иргэний нийгмийн байгууллага. Жишээ нь, тус эвслийн залуус УИХ-ын болон Ерөнхийлөгчийн зэрэг сонгуулийн үеэр сайн дураараа хөндлөнгийн ажиглагч хийж, нийгмийн шударга ёсыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулдаг.
Монгол Улсад 24,000 орчим иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байдаг гэсэн статистик байна. Мөн тэмдэглэлт өдөр ч бий. Тодруулбал, Монгол Улсад 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг иргэний, нийгмийн байгууллагууд “Хөгжлийн төлөөх түншлэл: Иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье” чуулганыг Улаанбаатар хотноо (2026.01.30) зохион байгууллаа.
Чуулганыг “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ, “Монголын залуучуудын эвсэл” ТББ зэрэг байгууллага, Европын холбооны санхүүжилттэй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
"ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН БИД ӨӨРСДӨӨ ИЛ ТОД БАЙХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА"

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Өнөөдрийн чуулган бол Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг бодит ажил болгох, төр, иргэний нийгмийн харилцан итгэлцэл, хариуцлагад суурилсан түншлэлийг шинэ шатанд гаргах чухал оролдлого юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогоос эхлээд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах нь зайлшгүй бөгөөд стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхой заасан.
Нийгмийн тулгамдсан асуудлыг зөвхөн төр ганцаараа шийдэх боломжгүй. Хөгжил гэдэг нь хамтын оролцоо, хамтын хариуцлагын үр дүн гэсэн энгийн атлаа чухал үнэнийг бидэнд сануулж байна.
Хөгжлийн төлөө төр, хувийн хэвшилтэй түншлэх, төрөөс дэмжлэг авахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд бид өөрсдөө ил тод байдал, эгэх хариуцлага, мэргэжлийн ёс зүй, үйл ажиллагааны үр нөлөөгөө шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. “Өөрчлөлтийн дуу хоолой” төсөл энэ үзэл санаа, зорилгыг дэмжиж буй бөгөөд сүүлийн хоёр жилийн үр дүнгээсээ өнөөдөр та бүхэнд хуваалцах болно.
Хөгжил гэдэг нь хамтын оролцоо, хамтын хариуцлагын үр дүн гэсэн энгийн атлаа чухал үнэнийг бидэнд сануулж байна.
Энэхүү чуулганаас гарсан санал, зөвлөмж нь тунхаг төдийд үлдэх бус, бодлого болж, хэрэгжилт болж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэх суурь болно гэдэгт итгэж байна” гэж онцлов.
Чуулганаар дэвшүүлж хэлэлцсэн гол агуулгын нэг нь иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийг хамгаалахын тулд төртэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг сэдэв байв. Нэн тэргүүнд “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ыг баталж төр нь иргэний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх чухал байгаа аж.
Иймд чуулганы хүрээнд “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийг хэлэлцэж, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөмжийг нэгтгэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр зорьжээ.
ҮНДСЭН ИЛТГЭЛ: “ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТӨРӨӨС МАТЕРИАЛЛАГ ШАХАЛТ ҮЗҮҮЛДЭГ”

Иргэний нийгмийн байгууллагууд төртэй түншилж ажиллая гэхэд ямар асуудал үүсдэг, нөхцөл байдал ямар байгаа тухай “Төр-Иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь: Иргэний орон зайн тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийг хараат бус судлаач Ц.Батсугар танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол:
- Иргэний орон зайд тулгамдаагүй асуудал гэж алга. Энэ талаарх судалгаа, мэдээлэл, дата Монголд хангалтгүй байна. Тиймээс олон улсын судалгааны аргаар үнэлэхэд Монголд иргэний орон зайн статус “саадтай” байна.
- Монголд тайван замаар цуглах, жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлт унажээ. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь жагсаал, цуглаан хийх эрхийг бүрэн дүүрэн баталгаажуулж чадаагүй. Жагсагчдын эсрэг авч байгаа арга хэмжээ нь хүний эрхийн зөрчилтэй, иймд энэ үзүүлэлт унаж байна.
- Эвсэл холбоо байгуулах эрх ч уналттай байгаа. Учир нь иргэний орон зай хумигдсан.
- Иргэний нийгмийн байгууллага үүсгэн байгуулж, татан буулгахад төрийн оролцоо, хяналт багагүй байна.
- Төрөөс иргэний нийгмийн байгууллагад материаллаг дарамт шахалт үзүүлэх тохиолдол бий. Тухайлбал, торгууль ногдуулах, гэрээ хэлэлцээг зогсоох гэх мэт. Нэмээд хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг, хуулийн хариуцлагаар дарамт шахалт үзүүлдэг. Зарим үйл ажиллагааг хориглодог, гадаад харилцаа, хамтын ажиллагааг тасалдуулдаг, хязгаарладаг.
- Төрийг шүүмжлэхээр эсэргүүцэлтэй тулгардаг гэдэг хариултыг судалгаанд оролцсон иргэний нийгмийн байгууллагын 41 хувь нь өгсөн.
- Иргэний нийгмийн байгууллага хүчтэй байхад иргэдийн оролцоо чухал. Монголд иргэдийн оролцоо бага байна.
- Төрөөс аливаа бодлого, шийдвэр гарахад иргэний нийгмийн байгууллага хэрхэн оролцож байна вэ? Төр хүссэн байгууллагаасаа төлөөлөл дуудан оруулж, үзэл бодлыг нь сонсчхоод “ИНБ-ыг оролцуулсан” гэж хэлбэр төдий мэдээлдэг. Гэвч санал шүүмжийг нь сонсдоггүй, тусгадаггүй.
“БИД ДАНДАА ГОЛЫН НӨГӨӨ ТАЛААС ЧУЛУУ ШИДДЭГ ХҮМҮҮС БИШ"

“Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Иргэний орон зай хумигдаж байгаа, хумихыг оролдож байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ “одоо яах вэ” гэдгээ ярилцах юм. Бид “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ыг батлахыг шаарддаг. Гэвч төрийн зүгээс “Та нар бүгд нэг талдаа гардаггүй, хэнтэй нь зөвшилцөх юм, мэдэхгүй” гэдэг. Ингэж төр биднийг нэг цул болгох гэж оролддог. Иргэний нийгмийн байгууллага олон өөр үзэл санаатай, үйл ажиллагааны чиглэлтэй байна гэдгийг төр ойлгодоггүй.
Мөн та нарт судалгаа байгаа юм уу гэдэг, үүнд нь бид унадаг байсан. Харин Европын холбооны дэмжлэгтэй “Өөрчлөлтийн дуу хоолой” төсөл бидэнд төртэй ярилцахад чухал туслалцаа үзүүлсэн. Өөрөөр хэлбэл бид судалгаатай болсон. Гэрийн даалгавраа бид сайн хийж байгаа. Бидэнд ийм хувилбар байна та нар бодлого, бичиг баримтдаа тусгаад өгөөч гэх байдлаар цаашид ажиллана.
Өнөөдрийн чуулганаар бид одоо төртэй түншилж, санаа шийдлээ гаргаад бүтээлчээр хамтарч ажилладаг болъё гэсэн санааг ярилцах юм. Иргэний, нийгмийн байгууллагыг голын нөгөө талд гарчхаад чулуу шиддэг, дандаа шүүмжилдэг гэж хардаг. Үүнийг өөрчилж улс орны хөгжлийн хамгийн чухал түншлэгч тал бол иргэний, нийгмийн байгууллага гэдгийг ойлгуулъя. Биднийг битгий дээрээс доош хар, түншилж хамтарч ажилламаар байна гэдэг зам руу явцгаая” гэв.
ЗҮГ БАС ЗАРЧИМ ЗААХ “АЛТАН ГАДАС”-ТАЙ БОЛОВ

Төртэй хамтардаг, бодлогод нөлөөлдөг, иргэний дуу, хоолой, үзэл санааг тэдэнд хүргэж чаддаг байхын тулд иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө цэгцтэй үйл ажиллагаатай, ил тод санхүүжилттэй, хийсэн ажлаа тайлагнадаг байх чухал байгааг чуулганы үеэр онцлов.
Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг (2023-2026) хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Хөгжлийн төлөөх эгэх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга”-ыг гаргаж, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах эгэх хариуцлагын зарчмуудыг баталжээ. Хүний эрхийг дэмжих, хараат бусаар ажиллах, шийдвэр гаргах үйл явцад оролцоог нэмэгдүүлэх зэрэг есөн үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа дагаж, мөрдөхөөр 15 байгууллага манлайлан гарын үсэг зурж нэгдсэн байна.
Улмаар тус байгууллагуудад зориулсан урт хугацааны сургалт, зөвлөх менторшип хөтөлбөрийг “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр” төвөөс өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагын урт хугацааны стратеги тодорхойлох “Алтангадас” сургалт орсон.
Сургалтад хамрагдсан байгууллагууд ирэх 3-5 жилийн зорилго, зорилтуудаа нарийвчлан тодорхойлохоос эхлээд өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан байна. Үүнээс долоон байгууллагыг сонгон урт хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээр байгууллагын төлөөлөл засаглал, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн төлөө ямар хүчин чармайлт гаргаж буйгаа энэ жилийн чуулганы "Цахиур илтгэл"-ээр дамжуулан хуваалцав.
- “Хил хязгааргүй алхам” төв
- “Иргэний засаглал” ТББ
- “Өгөөмөр” мэдээллийн товчоо
- “Монфемнет” үндэсний сүлжээ
- “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан” үндэсний сүлжээ
- Хөгжлийн туслалцаа төв
- Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг
Эдгээр байгууллагын төлөөлөл “Танайх ямар үйл байгууллага вэ гэж хүмүүс асуудаг. Үүнд хариулж чадахуйц хэмжээнд цэгцтэй зарчимтай болсон. Сайн үйлсийн ажлыг иргэний нийгэм, ТББ-ынх гэж хардаг. Мөн шүүмжилж, хяналт тавьж л байвал иргэний нийгэм гэж боддог.
Гэтэл дунд нь утга, учир нь гээгдээд байдаг. Хэнтэй, яаж, юуны төлөө харилцах вэ гэдгийг “Алтан гадас” од шиг заадаг тодорхой зарчимтай болсон, энэ бол үр дүн” хэмээж байлаа.
"ОЛОН ОРНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ БАЙЖ ДОНОРУУДААС САНХҮҮЖИЛТ ОЛЖ АВДАГ"

“Хил хязгааргүй алхам” төвийн хөтөлбөрийн зохицуулагч Ч.Саранмандах "Манай байгууллага дөрвөн үндсэн чиглэлтэй ажилладаг. Говийн бүсэд илүү төвлөрч уул уурхай болон эрчим хүчний нөлөөллийн бүсэд амьдардаг малчид рүү чиглэн ажиллаж байгаа.
Тэдгээр малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийн асуудал бий. Нөлөөллийн бүсийн малчид маш их эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа. Энэ бүх асуудлыг бодолцож үзэхгүй зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг хараад бодлого, шийдвэр гаргаад байж болохгүй. Тэдгээр малчдад хэн туслах вэ. Энэ талаар мэдээлэлгүй, хэнд яаж хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд чиглэн дуу хоолойг нь дэмжихээр нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийж ажилладаг.
Иргэний нийгмийн байгууллагын хүмүүсийг төслөөр эсвэл олон улсын байгууллагын мөнгөөр амьдардаг гэж харлуулдаг. Үнэндээ энэ улс, нийгмийн хөгжилд иргэний, нийгмийн байгууллагын оруулж байгаа хувь нэмэр маш их.
Төслийн санхүүжилтээр бид зорилтот бүлэгт хүрч очиж ажилладаг юм, хийсэн ажлаа буцаан тайлагнадаг юм.
Төрийн аливаа үйлчилгээ хүрэхгүй байгаа, орхигдсон хэсэгт иргэний нийгмийн байгууллага л хүрч ажиллаж тэнд байгаа хүмүүсийн оролцоог нь хангаж, дуу хоолойг нь хүргэж байна. Хаа холын цаатнуудын урцад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл л очиж ажилладаг. Төр бүх асуудалд хүрч ажиллаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэн нэгнийг орхигдуулахгүй байхад иргэний нийгмийн оролцоо чухал байгаа шүү дээ.
Манай Монгол Улсын шийдвэр гаргагчид иргэний нийгмийн байгууллагаа дэмждэггүй. Бид олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Ингэснээр бид зүгээр мөнгө аваад байгаа биш. Тэдний зарласан төсөлд маш олон улстай өрсөлдөж байж шалгуурт тэнцэж санхүүжилт олж авдаг. Малчин хүний нөхцөл байдал үнэхээр хүнд, тэнд хүний эрх зөрчигдөж, аюулгүй амьдрах орчныг нь дордуулж байвал л донор байгууллага биднийг сонгоно.
Тэд зүгээр мөнгө өгөөгүй, бид ч зүгээр гуйгаагүй. Ар өврийн хаалга хэрэглээд авах ч боломжгүй шүү дээ. Төслийн санхүүжилтээр бид зорилтот бүлэгт хүрч очиж ажилладаг юм, хийсэн ажлаа буцаан тайлагнадаг юм. Эргэх хариуцлага гэдгийг чухалчилж баримталдаг” гэлээ.
ТӨРТЭЙ ОЙЛГОЛЦОХ ТҮЛХҮҮР: “ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”

Чуулганы хоёрдугаар хэсэгт хараат бус судлаач Д.Сүхжаргалмаа “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого” төслийн талаар танилцуулга хийв.
Төрийн бус байгууллагын тухай хууль 1997 он, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 онд, Улс төрийн намын тухай хууль 2005 онд, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль 1991 онд тус тус батлагдаж, тус тусдаа эрх зүйн орчин нь бүрдсэн.
Дээрх хуулиудад иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох зорилго бүхий иргэний нийгмийн бодлоготой байх, уг бодлогыг батлах эрх бүхий байгууллагын талаар огт тусгаагүй аж. Харин “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ыг баталбал төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нь улсын хөгжлийг хангах суурь стратеги болно гэж үзэж буй юм байна.
Төслийн танилцуулгын дараа “Төр ба иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь: Иргэний орон зайн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Судлаач Д.Тэгшбаяр “Бодлогын баримт бичигтэй байя гээд судлаад, ажиллаж байгаа. Иргэний нийгэм залуу байна. Энэ залуу иргэний нийгэм туршлага нимгэн байгаа. Гэхдээ цаг үеийн шуургыг сөрж гарах зайлшгүй хэрэгтэй болно. Ардчилсан тогтолцоог хамгаалах үүрэг иргэний нийгмийн нуруун дээр л явна. Тиймээс бид төртэй хамтрахаас өөр аргагүй. Бидний одоо байгаа нөхцөлд хамгийн хэрэгжүүлж болох ажил бол хамтын ажиллагаа. Салбар дотроо ч хамтарч ажиллах ёстой. Бусад салбарт ч хамтран ажиллах нь зүйтэй” гэж тодотгов.
ӨӨРЧЛӨЛТИЙН ДУУ ХООЛОЙ БУЮУ УРТ НЭРТЭЙ ТӨСӨЛ

Чуулганы төгсгөл хэсэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн мэргэжилтэн Ц.Сувданцэцэг “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага ил тод байдал, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн талаар танилцуулав. Төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх. Тухайлбал, төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагын дижитал чадавхыг сайжруулах, бэхжүүлэхэд 24,000 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Өөрөөр хэлбэл, 10 иргэний нийгмийн байгууллага дижитал чадавхаа сайжруулах хэрэгцээ, шаардлага өндөр байгааг илэрхийлж, төслийн санал ирүүлсэн байна. Шалгарсан хоёр байгууллагад тус бүр 7500 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн төслийн үйл ажиллагаанаас хэмнэсэн төсвөөс оноогоор 3,4,5 дугаарт жагссан гурван байгууллагад тус бүр 3000 еврогийн дэмжлэгийг нэмэлтээр олгожээ.
Тухайлбал, Монголын байгаль хамгаалагчдын холбоо "Mongol Ranger" апликейшныг бүтээж, хөгжүүлэхээр төсөл бичиж 7500 еврогийн санхүүжилт авсан байна. Энэ апп нь байгаль хамгаалагчдын бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, Монголын байгаль хамгаалагчдын харилцаа холбоо, мэдээлэл цуглуулалт, нөөцийн удирдлагыг хялбаршуулах зорилготой аж.

Чуулганд иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн активистууд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн байгууллагын төлөөл 100 орчим хүн оролцов.
Хөтөлбөрийн хүрээнд төр-иргэний нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, иргэний орон зайн тулгамдсан асуудал, төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилт, иргэний нийгмийн сайн туршлага, бодит санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилт, сургамжийг хэлэлцүүллээ.