gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     2.09
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэт барилгажилтын урхаг

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
Өчигдөр
52
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
52
Twitter logo
Нийгэм
Өчигдөр
Хэт барилгажилтын урхаг Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт барьж буй барилгууд

Нийслэл өдрөөс өдөрт өнгө засаж байна. Хаа саагүй барилгын ажлууд үргэлжилж, өвөл түр зогсдог байсан үе өнгөрчээ.  
 
Барилгын компаниудад байршил их чухал. Хотын А бүсэд,  авто замтай ойр газарт байшин барьчихвал худалдаж түрээслэхэд амархан. Борлуулах гэж зүдрэхгүй. Иймд хотын төвд байрлалтай, хуучны орон сууцнуудыг нурааж, суурин дээр нь 15-20 давхар орон сууцнууд барьж эхлэв.      

Хуучнаар Нэхмэлийн шар гэж нэрлэдэг байсан, Хан-Уул дүүргийн хоёр давхар хуучны байшингуудаас өдгөө нэг ч үлдсэнгүй.  Мөн Баянгол дүүрэгт буюу төмөр замчдын амьдарч байсан, хуучны шар байшингууд олон жилийн насжилттай болсон тул нурааж эхлэв. 

Гурван давхар, нэг орцондоо 9-10 айлтай, нийт 30 айл амьдарч байсан байшингийн суурин дээр 15-20 давхар, нэг орцондоо хамгийн багадаа 60 айл амьдрах сууцнуудыг барьж байна. Өмнөхөөс 3-4 дахин илүү олон айл амьдарна гэсэн үг юм.  

Баянгол дүүргийн 2-р хороо

Өнгөө алдаж навсайсан, хотын өнгө төрхөд сөргөөр нөлөөлөх байруудыг нураах нь зөв. Гэвч нэг асуудлыг шийдэх гээд нөгөө асуудлыг дагуулах вий. Дахин төлөвлөлтийн дагуу орон сууц барих зөвшөөрөл олгохдоо тухайн хорооны сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн ачааллыг тооцоолсон уу?  

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд хуучнаар “Есөн шар” гэж нэрлэсэн байруудыг нураан, суурин дээр нь барьсан эхний байр ашиглалтад оржээ. Хоёр дахь байр тун удахгүй дуусахаар харагдана.  

Тус хороонд улсын нэг сургууль, нэг цэцэрлэг бий. Тэдгээрийн удирдлагуудтай уулзаж, одоо хэдэн хүүхэдтэй ажиллаж байгаа, цаашид хүүхдийн тоог нэмэх боломжтой, эсэхийг тодруулав.  

Баянгол дүүргийн 51-р дунд сургуулийн захирал О.Мягмаржав:

-
Нэг ангид сурч буй хүүхдийн тоо дунджаар 40 байна. 66 бүлэгт нийт 2235 сурагчтай хичээллэж байна. Нийслэлийн зарим сургуультай харьцуулахад ачаалал багад тооцогдоно. Манай сургууль 960 хүүхдийн суудалтай. Сургуулийн хойно 400 суудалтай өргөтгөл барьсан тулдаа ачаалал бага байна. Гурван давхар байруудыг нураагаад суурин дээр нь 16 давхар барилга барихаар энэ хавийн тоглоомын талбайнууд ч хүрэлцэхгүй болно. Нэг давхартаа дөрвөн айлтай, хоёр орцтой байр баривал нэг байранд 128 айл нүүж ирнэ.      

Есөн шарын байруудын суурин дээр дандаа 16 давхар барилга баривал манай сургуулийн ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд сургууль цэцэрлэгийг одооноос төлөвлөөсэй. Нураасан нэг байрны суурин дээр сургууль барих хэрэгтэй. Хоёр жилийн дараа гэхэд шинэ байруудыг барьж дуусах болов уу. Түүнээс наана шийдэх хэрэгтэй.           

Баянгол дүүргийн 66-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Нарандулам:
-
Манай цэцэрлэгт 2-5 насны 468 хүүхэд бий. Уг нь цэцэрлэг 390 хүүхдийн хүчин чадалтай. Нэг ангид 35-37 хүүхэдтэй байна. Энэ хороонд хоёр л цэцэрлэг бий. Нөгөө нь УБТЗ-ын харьяаны цэцэрлэг тул ажилчдынхаа л хүүхдүүдийг авдаг.       

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран:       

-Ирэх намраас манай дүүргийн сургууль цэцэрлэгүүд дахин хэцүү байдалд орно. Бид өнгөрсөн хугацаанд сургуулиудаа өргөтгөн, дээд давхарт нь нэмж ангиуд барьж, арайхийж хүүхдүүдээ багтаасан. Гэтэл хоёрдугаар хороо болон Тээврийн товчоо орчимд баахан шинэ барилга барьж байна.

Эдгээр барилгад нийслэлээс зөвшөөрөл өгөхдөө эргэн тойрных нь сургууль цэцэрлэгийн хүртээмжийг огт тооцоолдоггүй. Барилгын компанид зөвшөөрлийг дүүргээс биш нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгдөг. Германд бол дүүрэг ч биш хороо нь шийддэг юм билээ. Манайд анхан шатны нэгжид ямар ч эрх мэдэл байхгүй. УИХ, Засгийн газар, нийслэл, аймагт бүх эрх мэдэл төвлөрчихсөн.

Бид мэддэг байсан бол орон сууцны барилга бариулахгүй. Сургууль цэцэрлэгээс гадна авто зогсоол ч хүрэлцэхгүй. Өрхийн эмнэлгүүд, хорооны ажилчдын ачаалал ч оршин суугчдаа дагаад нэмэгдэнэ. Хажуугийн байруудын зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэлээ, нар хаалаа гэсэн гомдол их ирүүлдэг. Дахин төлөвлөлт гэж нэрлэж байгаа ч дахин буруу төлөвлөлт болж байна. Нэг асуудлыг шийдэх гээд өөр асуудал араасаа дагуулсан. Нийслэлээс нэгэнт зөвшөөрсөн барилгуудыг бид яаж ч чадахгүй.  

Бичил хороололд мөн даалуу шиг олон барилга барьж эхэлсэн. Тэдгээр барилга ашиглалтад орохоор Бичилийн урд уулзвар түгжирнэ. Тэр уулзвар түгжрэхээр Өргөөгийн уулзвар мөн түгжирдэг. UB palace-ийн үзвэрийн танхимыг нураачихсан. Суурин дээр нь Б.Чойжилсүрэн сайдын барилгын компани орон сууцны хотхон барина.      

Өмнө нь UB palace-т тоглолт болохоор 25-р эмийн сангийн уулзвар түгжирдэг байв. Хотхон барихаар цаашид байнга түгжирдэг болно. 

Манай дүүрэгт Алтай хотхоны оршин суугчид олон жил сургууль нэхсэн. Тэнд сургууль барихаар гэрээ байгуулсан барилгын компани гэрээний үүргээ биелүүлээгүй, компаниа дампууруулаад алга болчихсон.       

Циркийн хойно буюу нарны зам дагуу мөн орон сууц, оффисын томоохон хотхон барьж байна. Иймд тус хорооны 31-р сургуулийн удирдлагатай уулзав.             

Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн захирал Д.Бат-Орших:

-Манай сургууль 940 хүүхдийн судалтай байв. Гурван давхар болгосноор 420 хүүхдийн суудал нэмэгдсэн. 1380 хүүхдийг нэг ээлжид хүлээн авч байна. Хоёр ээлжээр бол 2760 хүүхэд сурна. Одоо 2300 хүүхэд сурч байна.  

Хотын төвийн сургуулиуд замын түгжрэл үүсгэж байна гээд манай сургууль харьяаллын дагуу л хүүхдээ авдаг болсон. 2014 онд би захирлаар ирэхэд 800 хүүхэд сурч байв. Цөөн сурагчтай байсан. Одоо анги дүүргэлт 35-40 хүүхэдтэй байна. Арваад анги нэг ээлжээр хичээллэдэг. Төгсөх ангийн хүүхдүүдээ аль болох ээлжгүй хичээллүүлдэг.   

Өмнө нь бүх зүйлийг таван жилээр урьдчилж төлөвлөдөг байв. Одоо ямар ч төлөвлөгөө байхгүй. Таван жилийн дараа хэдэн хүүхэд нэгдүгээр ангид орох уу гэдгийг би лав сонсоогүй. Хүүхдүүд зургаан настайдаа нэгдүгээр ангид элсэх болсноор нийт ангийн тоо 20 хувиар нэмэгдсэн.

Сүхбаатар дүүрэгт энэ хичээлийн жилд Дөрвөн буудалд, Дамбадаржаад шинэ сургуулиуд нээсэн. Хотын төвд сургууль барих газар байхгүй.

Бид энэ бэлтгэлээ хангаагүй байхдаа 12 жилийн тогтоолцоо руу шилжчихсэн. Одоо ч хүүхдийн төрөлтийг сургуулийн барилгын ажлууд гүйцэхгүй байна. Есдүгээр  ангид элсэгчдийн 75 хувийг нь үргэлжлүүлэн сургадаг, үлдсэнийг нь улаан шугам татаж, шугамын доор орсон бол МСҮТ рүү илгээдэг байв. Тэр тогтолцоо одоо байхгүй болсон. Дийлэнх хүүхэд ахлах ангидаа сурч байна.        

Сургуулийн хүрэлцээнээс гадна багш нар дутагдалтай. Энэ хичээлийн жилээс англи хэлийг гуравдугаар ангиас зааж эхэллээ. Манайх хотын төвд байрлалтай сургууль болохоор багш нар ажилд орох гэж ирдэг. Гэхдээ англи хэлний багш дутагдалтай.    

Сүхбаатар дүүрэгт энэ хичээлийн жилд Дөрвөн буудалд, Дамбадаржаад шинэ сургуулиуд нээсэн. Хотын төвд сургууль барих газар байхгүй. Хотын захын сургуулийн чанартаа анхаарвал хүмүүс хүүхдээ өгнө. Сэлбэ дэд төвд бол олон сургууль цэцэрлэг барих юм билээ. Ядаж л төлөвлөсөн байгаа нь сайн хэрэг.  

Зам дагуух өндөр барилгууд ашиглалтад орвол манай дүүргийн 6-р сургуулийн ачаалал нэмэгдэнэ. Хамран сургах тойргоор тэр хэсэг 6-р сургуульд хамаардаг гэв.  

Барилгын компаниуд сурталчилгаа хийхдээ “Манай байр улсын сургууль, цэцэрлэгтэйгээ ойрхон. Ердөө 100 метр зайтай. Та 10 минут л алхана” гэдэг. Тэгвэл тэдгээр сургууль цэцэрлэг шинэ хүүхэд хүлээж авах боломжтой юу? Хотын төвийн дийлэнх сургууль цэцэрлэг хүчин чадлаа хэтрүүлсэн байдалтай ажиллаж байна. Гэвч орон сууцнууд нэмж баригдсаар, хотын төвдөө л шахалдсаар.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд олон байр ар араасаа ашиглалтад орж, хүн ам ихээр төвлөрсөн ч тус хороо саяхан л улсын сургуультай болсон. Барилгын компаниуд өндөр үнээр газар худалдан авч, зураг төсвөө хийлгэсний дараа тэдний барилгын зориулалтыг өөрчлөх, газрыг нь улс худалдан авахад ихээхэн цаг, зардал зарцуулдгийн бодит жишээ нь 26-р хороо. Гэвч оршин суугчдын нийгмийн асуудлыг буюу сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нь шийдээгүй хотхонуудыг нэмж барин, өмнөх алдаагаа давтсаар байх уу?       

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зөвшөөрөл олгохдоо нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг ч харгалзах хэрэгтэй болжээ.       

    Гэрэл зургийг Т.Бархас, Г.Өнөболд

    Гэрэл зургийг Т.Бархас, Г.Өнөболд

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан