Улаанбаатар түншлэл төвийн захирал З.Батырбектэй нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, эрэмбэ дарааллын талаар ярилцав.
-Та нийслэлийн эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар багагүй хугацаанд ажилласан. Хамгийн сүүлд 2000 такси худалдаж авах төсөлд зөвшөөрөл олгожээ. Яагаад энэ төслийг дэмжсэн бэ?
-Төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх хөрөнгө оруулалтуудыг би хариуцан ажиллаж байна. Хөрөнгө оруулалт гэхээр бид их мөнгө төсөөлдөг. Гаднаас эсвэл дотроос хэн нэгэн мөнгө өгнө гэж боддог.
Эдийн засгийг яаж төлөх, ажлын байрыг яаж нэмэх үү? Утаа гэх мэт олон асуудлыг шийдэхийн тулд бид суурь эдийн засгаа тэлэх ёстой. Энэ бүхнийг шийдэх арга зам нь эрчим хүч. Эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж байж л үйлдвэрлэл явуулна, хүн ажиллуулна. Сүүлийн үед Х.Нямбаатар дарга болон хотын удирдлагууд эдийн засгаа тэлэхийн тулд эрчим хүчинд их анхаарлаа.
Гэр хорооллыг орон сууцжуулъя гэхээр дулааны асуудал яригдана. Иймд нийслэлийн хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд эрчим хүч рүү чиглэнэ. Үйлдвэр барья гэвч эрчим хүчний нийлүүлэлт хангалтгүй тул эрчим хүчээр хангах зөвшөөрлийг олгохгүй байна. Эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмбэл бусад бизнест эергээр нөлөөлнө.
Мөн Сэлбэ, Баянхошуу Ханын материалд орон сууцжуулах ажлууд эхэлсэн. Ажлын байр бий болгох, тав тухтай орчин бүрдүүлэх, аюулгүй амьдрах орчныг бий болгох зорилготой.
Хотын төвдөө бүгд шавалгүй, 20 минутын дотор сургууль руугаа зорчдог болно. Соёл урлагийн гэх мэт олон үйлчилгээг 20 минут яваад авдаг болно. Энэ бололцоог бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ төр дангаараа хөрөнгө оруулахгүй. Хувийн хэвшилтэй хамтарна.
Төр түрүүлж очоод бизнес хийхгүй. Хувийн хэвшлийн боломжийг мөн ашиглая гээд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг өнгөрсөн оноос ашигласан. Энэ хуулийг 2022 онд баталж, 2024.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн.
Энэ хууль хөрөнгө оруулалтын цонхыг нээлээ. Дэлхий нийтэд төр хувийн хэвшилтэйгээ хамтран том төслүүдийг хэрэгжүүлж байна. Төр асуудлаа шийдэж, хувийн хэвшил тодорхой ашиг олж, энэ хамтралаас иргэн өгөөж хүртэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн амин сүнс нь энэ юм. Энэ хувилбараар бид ДЦС 5, Хог шатаан, эрчим хүч үйлдвэрлэх 35 мегаваттын цахилгаан станц, Хүннү хотын 90 мегаваттын нарны станц, лаг шатааж эрчим хүч гаргах төслийг эхлүүллээ.
Трамвайг мөн хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэх санал тавьсан ч санал ирсэнгүй. Хөрөнгө оруулалтыг гадныхан ч хийж болно. Хот бонд босгоод энэ төслийг санхүүжүүлбэл их зардалтай. Одоо нийслэлээс автобус базуудад жилд 300 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Ер нь автобус баазуудыг ч хувийн хэвшил рүү шилжүүлэх ёстой.
Трамвайн буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт хувийн хэвшлийнхний сонирхлыг татахуйц санал тавина. Сонирхогч талуудтай хамтран ажиллахад бэлэн. Энэ сарын 5-ныг хүртэл хугацаанд сонирхож буй талууд саналаа ирүүлээч гэхэд санал ирүүлсэнгүй.
-2000 такси худалдан авснаар түгжрэлийг улам нэмэх үү?
-Би танд нэг жишээ ярья. Нийслэлчүүд бид өдөрт дунджаар 2 цаг 30 минут түгжирдэг. Ингэснээр жилд 29.7 хоног машин дотор амьдарч байна. Энэ бага хугацаа биш. Ямар их хэмжээний бүтээмж алдаж байна? Бид өөрсдөө мэдэлгүй ийм хугацааг түгжрэлд алддаг.
Үүний уршгаар жилд 500 тэрбумаас хоёр их наяд төгрөгийг агаарт хийсгэж байна. Энэ мөнгө эдийн засагт ямар их дарамт учруулдаг нь харагдаж байна. Энэ мөнгө иргэдэд үлдвэл хуримтлал үүсгэнэ, бизнест оруулбал ямар их хэрэг болох билээ?
Үүнийг яаж бууруулах вэ? Нийтийн тээврээ хүртээмжтэй болговол иргэд сууж эхэлнэ. Гэвч гэр хороололд том оврын автобуснууд явж чадахгүй байна. Үүний нэг шийдэл нь такси. Олон улсад байдаг л жишиг. Иргэд шөнө орой таксигаар үйлчлүүлэхдээ ямар машинд суув гэж айж, аюулгүй байдалдаа санаа зовдог.
Учир нь гэмт хэргүүд их гарч байна. Би таксинд суухдаа итгэлтэй суух ёстой. Мөн нөгөө хүн тоолуураа зөв тавьсан уу гэх мэт эргэлзээ надад төрөх ёсгүй. Таксины төлбөртэй холбоотой маргаан маш их гардаг. Эд зүйлээ орхиод буух тохиолдол ч гардаг.
Албан ёсны такситай болсноор хэн хаанаас суув, хэдэн төгрөг төлсөн гэдэг нь хяналттай болно. Нийтийн тээврийн нэг хэрэгсэл нь такси үйлчилгээ. Гэхдээ хувийн хэвшилтэй хамтарна. Тэд мөнгө санхүүгээр дутмаг байна.
-143430-188416089620260121143437.jpeg)
-Одоо ажиллаж буй таксины таван компанийн төлөөлөл ямар байр суурьтай байсан бэ?
-Би тэдэнтэй уулзаагүй. Гэхдээ 2000 такси худалдаж авах төслийн ТЭЗҮ-г уншихад зорчигчдын аюулгүй байдлыг хангасан такситай болж, нийслэлийн нүүр царай болсон таксинуудтай болоход юу хэрэгтэй вэ гэж асуухад санхүүжилтийн дэмжлэг гэсэн байсан.
Иймд зээл өгөх байдлаар шийдсэн. Гэхдээ нийт санхүүжилтийг нийслэлээс 100 хувь гаргахгүй, 20 хувийг гаргаж, үлдсэнийг тухайн компани өөрийн хөрөнгөөс төлнө.
-Энэ зээлийг хүүгүй олгох болсонд мөн шүүмжлэлтэй хандсан.
-20 хувийн хүүг төр иргэдээсээ хүүлэх нь зөв үү? Такси үйлчилгээнд зорчигчийн аюулгүй байдал хамгийн чухал талаар би дурдсан. Нийслэлээс хүүгүй зээл авсныхаа хариуд ААН-үүд аюулгүй, итгэлтэй байдлыг хангах, зорчигчдоо хариуцлагатай тээвэрлэх үүрэг хүлээнэ. Үүнийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Төр хамгийн түрүүнд иргэнээ бодно.
UBCab компанид 300 мянга орчим иргэн бүртгүүлсэн гэсэн. Тэднээс такси үйлчилгээний стандартыг хангасан нь цаашид үйлчилгээгээ үзүүлнэ. Төр стандарт шаардлагаа тавьдаг тогтолцоо руу явна. Хариуцлага тооцох механизмтай болно.
20 тэрбум төгрөгийн зээлийг ААН-үүд буцаан төлнө. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас энэ эх үүсвэрийг гаргана. Энэ сан арвижих ёстой. Дараагийн төслүүдээ санхүүжүүлнэ. Мөн бизнес эрхлэгчдээ дэмжиж томруулах нь бидэнд хэрэгтэй. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ, татвар өснө. Иргэд соёлтой, тав тухтай, тогтсон үнэтэй такси үйлчилгээг авна. Энэ бизнес зах зээлийнхээ зарчмаар хөгжинө.
-Такси үйлчилгээний бизнесийн орчинд энэ төсөл ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Төр энэ үйлчилгээг үзүүлэх нь гэж зарим хүн буруу ойлгожээ. Нийслэлийн өмчит ямар нэг компанийг шинээр байгуулахгүй. Төр бизнест нь оролцон, үнэ тогтоохгүй. Такси компаниуд паркаа шинэчилсний дараа бид аюулгүй байдлын, найдвартай төлбөр тооцооны, иргэний хаясан гээснийг эргүүлэн өгдөг гэх мэт стандартуудыг компаниудаас шаардана.
-Цахилгаан такси импортлох тухайд?
-Би ярилцлагын эхэнд дурдсанчлан түгжрэлд бидний зарцуулсан мөнгөний дийлэнхийг шатахуун эзэлдэг. Иймд цахилгаан+хосолмол автомашин байх нь илүү тохиромжтой. Одоогоор нийслэлд цэнэглэгч станцууд цөөн байна. Тендерт оролцох компани энэ асуудлаа ч шийдэх ёстой. Ер нь цахилгаан машин руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Энэ жишгийг дагахаас өөр сонголт байхгүй.
Энэ төслийг хэрэгжүүлснээр такси үйлчилгээ дараагийн шатанд гарна. Түгжрэл буурч, эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ.
Уралдаант нээлттэй, сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хөгжлийн корпорац зарлана. Хамгийн өндөр оноо авсан компаниудтай хэлцэл хийж, хамгийн өндөр оноо авсан компанитай гэрээ байгуулах эрх үүснэ. Гэрээг НИТХ баталдаг. Ийм шат дамжлагуудтай. Гэрээ байгуулсны дараа хяналтыг байнга тавих, бүх мэдээллийг цахимжуулах ёстой талаар Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан.
ДЦС5-ын нийт санхүүжилтийн 20 хувийг нийслэл гаргаад, үлдсэн 80 хувийг хувийн хэвшил гаргахаар ажил нь эхэлчихсэн. Энэ загвар буруу биш юм. Хог шатаах үйлдвэрийн санхүүжилтийг компани 100 хувь өөрсдөө хариуцан бариад, улсад 30 жилийн дараа шилжүүлнэ.
ДЦС5-ыг 25 жилийн дараа улс хүлээн авна. Энэ хугацаанд хувийн хэвшил өртгөө нөхнө, ашгаа олоод шилжүүлнэ. Бүтээгдэхүүнийг нь нийслэл зах зээлийн үнээр худалдаж авна. Тус станц ашиглалтын хугацаандаа 658 сая ам.долларын татвар төлнө.
Мөн эдгээр ААН татварын ямар нэг хөнгөлөлт эдлэхгүй, бизнесийн зарчмаараа л ажиллана.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.