Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн албан хаагчид хууль тогтоомжийг зөрчин улс төрийн үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож байгаа тухай мэдээлэл Төрийн албаны зөвлөлд ирэх болжээ. Ийм тус зөвлөлөөс хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг Засгийн газарт болон төрийн байгууллага, албан хаагчдад анхааруулж албан тоот илгээсэн байна.
Төрийн албаны тухай хуульд заасанчлан төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заажээ. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр сууриа илэрхийлэх юм.
Нөгөөтэйгүүр төрийн албан хаагч албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг аж.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэгэн намын эрх ашигт нийцүүлэн ашиглахыг, өөрийн албан тушаалын хүрээнд хамаарах албан үүрэг гүйцэтгэхдээ аль нэг намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцохыг мөн хоригложээ.
Иймээс Төрийн албаны зөвлөл төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид улс төрийн үйл ажиллагаанд оролцох бол төрийн албанаас татгалзсан байх ёстойг хатуу сануулсан байна.