Саяхан нэг танил маань “Драгон” авто вокзалаас хөдөө танил руугаа бичиг баримт явуулахаар очоод үнийг нь сонсоод буцсан тухайгаа ярьлаа.
Бичгийн цаасны хэмжээтэй дугтуйг эгээтэй л нэг хүний зардлаар бодож авна гэсэн жолоочтой ам муруйсны улмаас зорьсон хэргээ бүтээж чадаагүй талаар тэрээр ярьсан юм.
Тэрээр хөдөө орон нутагт ачаа явуулах тогтсон үнэлгээ байдаггүй болохыг ч хэлж байлаа. Тиймээс орон нутаг руу зорчиж, ачаа дайж байгаа иргэд жолоочийн аманд орсон үнийг төлөхөөс өөр арга байдаггүй гэнэ.
Энэ талаар сурвалжлахаар бид “Драгон” авто вокзалыг зорьлоо. Өвөл зуны алинд ч хүн хөдөлгөөн ихтэй байдаг энэ газар өнөөдөр ч мөн адил байв.
Хөдөө орон нутаг руу явж буй иргэд хэдий хэмжээний ачаа авч явах боломжтой, ачаа дайх тохиолдолд ямар үнэлгээтэй байдгийг касснаас тодруулахад, “Иргэд гар тээш гэж 20 кг хүртэл ачаа үнэгүй авч явж болдог. Харин илүү гарсныг нь жолоочтойгоо тохиролцдог” гэсэн хариултыг өгсөн юм.
Ингээд жолооч нартай уулзлаа. Эхний жолооч Ховд аймаг руу явахаар зорчигчдоо хэдийнэ суулгажээ. Ховд аймаг руу том автобус нэг хүний 65 мянган төгрөгөөр тээвэрлэдэг юм байна. Харин энэ үнэд хэдий хэмжээний ачаа үнэгүй авч явах боломжтойг асуухад, “15 кг ачааг үнэгүй авч явна. Илүү гарсан ачаа кг тутамдаа 1000 төгрөг нэмэгддэг” гэлээ.
Харин Архангай аймаг руу нэг хүн 23 мянган төгрөгөөр зорчих бөгөөд дунд зэргийн цүнхтэй ачааг үнэгүй авч явдаг гэнэ. Ачаа дайх тал дээр хэмжээ бус харагдах байдал нь чухал байдаг бололтой.
Ингэж хэлэхийн учир нь орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй хэд хэдэн автобусны жолоочтой уулзахад “харж байж үнээ хэлье” гэдэг үгийг хэлэх аж. “50 орчим кг, овор багатай зүйл бий. Кг-аар нь үнээ боддоггүй юм уу” гэж асуувал “харж байж л үнээ хэлнэ шүү дээ” гэх.
Мэдээж овор ихтэй жин багатай ачаа байвал жолооч нарын хувьд өндөр үнэ хэлэх нь мэдээж. Гэтэл овор хэмжээг нь хэлээд байхад харах гээд байдаг нь сонин.
Орон нутаг руу зорчих гэж буй иргэд ч “ачаанаас маань одоо хэдэн төгрөг нэхдэг бол оо. Аятайхан ярьж байгаад хямдхан үнэ бодуулчих юмсан” хэмээн ярилцаж байлаа.
Хол замд тээвэр хийж буй жолооч нарын хувьд тодорхой хэмжээний ашиг олох гэж буйг буруутгах аргагүй. Хамгийн гол нь орон нутгийн ачаа тээврийн үйлчилгээнд нэгдсэн стандарт, үнэлгээ гэж алга. Хэн нэгний нүдэн баримжаагаар, дуртай үнээ хэлж үнэлгээ тогтоож буй нь иргэдийг хохироох эрсдэлийг бий болгож байна.
Харин бид дараа нь “Монгол шуудан” ТӨХК-ийг зорьлоо. Энд орон нутагт ачаа явуулах үнэ нь:
Гэрээний дагуу явуулдаг учир ачааг аюулгүй хүргэх тал дээр гэрээний дагуу хариуцлага хүлээдэг юм байна.