gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Долгорсүрэн: Мөнгө авахгүй ээ. Зүгээр айргаа уу, шагай тогло, ноос саваад үз

Р.Адъяасүрэн
Соёл урлаг
2014-07-16
0
Twitter logo

Баяр наадмын өдрүүдээр Хүй долоон худагийг зорьсон наадамчин олны анхаарлыг татсан нэг хэсэг бол “Сэрсэн тал” Соёлын наадам байлаа.

Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчдийн соёл, урлагийг олонд таниулж буй уг арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

“Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, Монгол үндэстэн ястны өртөө, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлал, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг, морьтны гайхамшигт үзүүлбэр гээд энд болж буй арга хэмжээ наадамчин олны талархлыг хүлээж байсан юм.

Ялангуяа Дандар ахлагчтай 'Хан Монгол' группийн морьтой үзүүлбэрийг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Соёлын наадмаар зочилсон хүн бүр монгол соёл, зан заншлаараа бахархаж байлаа.

Хүй долоон худагийн наадмын нээлтийг ч “Сэрсэн тал” Соёлын наадмын үеэр хоёр дахь жилдээ хийж буй нь уг наадмын цар хүрээг илтгэж байна.

Ингээд Соёлын наадмын зохион байгуулагч, Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийн захирал, соёл судлалын доктор, профессор Ж.Долгорсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Соёлын наадмын зорилгын талаар яриагаа эхэлье.
-Даяаршиж буй нөхцөлд монгол соёл маань мартагдаж байна. Монгол хүн монгол соёл, зан заншлаасаа холдоод ирлээ. Тиймээс бид энэ бүхэндээ ойртох шаардлагатай байна. Монголчууд өнөөдөр “бид хэн юм бэ” гэдэг асуулттай тулгараад байна.

Тиймээс л бид үнэхээр монгол хүн гэдэг бахархлаа бий болгох, хойч үеэ бэлдэхийн тулд энэ наадмыг зохион байгуулдаг.

Бид баяр наадмыг зүгээр зугаа цэнгэлийн төдий ажил гэж үзэхгүй байна. Баяр наадам гэдэг агуу их төрт ёсныхоо хүрээнд монгол зан заншил, зан үйлээ монголчууддаа ойртуулах, түгээх, дэлгэрүүлэх, гадны жуулчдад сурталчилах, таниулах зорилготой.

-Нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй энэ наадмыг зохион байгуулж байх шиг байна?
-200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. СУИС-ийн багш, оюутнууд, магистрант докторантууд, төгсөгчид, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, иргэд ч мөн оролцож байна.

-”Уламжлалт зан үйлийн өртөө” хэсгийн тухайд?
-”Монгол уламжлалт зан үйлийн өртөө”-нд гар урлал, эсгий урлал, арьс шир урлалын отгууд багтаж байна. Ингэхдээ хамгийн гол нь сонсоод өнгөрөх биш өөрийн биеэр туршиж үзэх нь чухал шүү дээ. Тиймээс эдгээр өртөөнд ноос савах, утас ээрэх, дээс томох, эсгий ширэх, аргал түүх гээд олон зүйлийг өөрсдийн биеэр хийж үзэх боломжийг олгож байгаа юм. Энэ бүхэн зөвхөн хөдөөний хүмүүсийн хийдэг ажил биш монгол хүн бүрийн мэдэх, сурах ёстой соёл.

-Зохион байгуулагчийн хувиар наадамчин олны сэтгэгдлийг сонссон байх?
-Наадамчид соёлын наадмыг үнэхээр сонирхож байна. “Ямар гоё юм бэ”, “Хэдийг төлөх үү” гэж асууж байна. Бид хариуд нь “Мөнгө авахгүй ээ. Зүгээр сайхан айргаа уу, дэмбээд, шагай тогло, ноос саваад үз” гэж байна. Хүмүүс монгол ахуй дотор орж, түүгээрээ бахархаж, монголоороо гоёх боломж олгож буйдаа таатай байгаа.

-Хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэж байна?
-Санхүүжилт бол хэцүү. Бид чинь сургууль учраас хөрөнгө мөнгөний асуудал хүнд байдаг. Тиймээс байгууллагуудад санал тавьж, цөөн хэдэн компанийн тусламжтайгаар өнөөдөр олон түмэнд хүргэж байна даа. Цаашид бид улам хүрээгээ өргөжүүлэн, монгол түмний хүсэн хүлээдэг соёлын наадам болгох болно.

-Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан