Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг өчигдөр УИХ-аас баталлаа.
ЗГ-аас эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийг 100 хоногт багтаан хэрэгжүүлнэ гэж байсан ч УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус үүрэг болголоо.
Мөн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг 06 дугаар сарын 01-ний дотор их Хуралд өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад даалгажээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тогтоолын биелэлтэд хяналт тавих юм. Ингээд Шинэчлэлийн ЗГ-аас олон хүндрэлтэй нүүр тулсан эдийн засгаа хэрхэн сэргээхээр төлөвлөснийг хүргэе.
Нэг.Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд
Д/д |
Арга хэмжээ |
Хариуцах байгууллага |
|
||
1.1 |
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараах чиглэлээр боловсруулж, өргөн мэдүүлэх:
|
Засгийн газар |
1.2 |
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсантайхолбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг дараахчиглэлээр боловсруулж, өргөн мэдүүлэх:
|
Засгийн газар |
1.3 |
Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах |
Засгийн газар |
1.4 |
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Таван толгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Таван толгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх |
Засгийн газар |
1.5 |
Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх |
Засгийн газар |
1.6 |
Таван толгой–Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах |
Засгийн газар |
1.7 |
Гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, иргэний агаарын тээврийг дэмжих зэргээр аялал жуулчлалын хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулах,тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсынчөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр |
Засгийн газар |
1.8 |
Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох |
Засгийн газар |
1.9 |
Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх |
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо |
1.10 |
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд танилцуулан цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх |
Засгийн газар Монголбанк |
Хоёр. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих хүрээнд |
||
2.1 |
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
2.2 |
Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын бааз, суурийг өргөтгөх чиглэлээр Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
2.3 |
Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
2.4 |
Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
2.5 |
Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх |
Засгийн газар |
2.6 |
Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бизнесийн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх |
Засгийн газар, Монголбанк |
2.7 |
Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд авхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх |
Засгийн газар |
2.8 |
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар Монголбанк |
Гурав. Хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийн хүрээнд |
||
3.1 |
Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, хөгжлийн зээл, санхүүжилт, улсын өрийн зохистой удирдлагын хүрээнд, олон улсын жишигт нийцүүлэн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж , өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
3.2 |
Бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
3.3 |
Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах,бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай болон холбогдох бусадхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх. |
Засгийн газар |
3.4 |
Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх |
Засгийн газар |
Дөрөв. Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх хүрээнд |
||
4.1 |
Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах байдлаар харилцдаг болох чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
4.2 |
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх |
Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо |
4.3 |
Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөрийгболовсруулж,өргөн мэдүүлэх |
Засгийн газар |
4.4 |
Уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх |