“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлөөс өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.
Миний бодлоор өрийн хэмжээг ДНБ-ий 40, 70 хувь байна гэж маргах чухал биш. Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг аваад эдийн засгийн ач холбогдол өндөртэй төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Зөвлөлийнхөн энэ 100 хоногт гол нь хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх, бизнесийн орчныг сайжруулах, ингэснээр өнөөдөр шаардлагатай байгаа санхүүжилтийг татах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа онцлов.
Мөн цаашлаад дунд болон урт хугацаанд эдийн засгийн нэгдсэн төлөвлөлттэй болж, алсын хараатай бизнесийн орчин бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид судалгаа хийж, Засгийн газарт зөвлөмж өгнө хэмээн Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан ярилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцлоо. Энэ үеэр БНХАУ руу экспортлох бараа бүтээгдэхүүн, эрчим хүч экспортлох зах зээл нээх талаар Эрчим хүчний сайд холбогдох албаныхантай уулзалт хийсэнд бизнес эрхлэгчид ач холбогдол өгч байна.
Эдийн засгийн зөвлөлийнхөн бизнесийн орчин сайжруулах, шинэ зах зээл нээх талаар 120 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзаж, өнөөгийн хүндрэлийн яаж богино хугацаанд даван туулах талаар Засгийн газарт зөвлөмж хүргэх гэнэ. Банкуудаас бизнесийн зээл авсан олон компани ам долларын ханшийн өсөлтөөс болж, зээлээ тогтсон хугацаандаа төлж чадахгүйд хүрчээ. Тус зөвлөлийнхөн энэ асуудлаар Банкуудын холбооныхонтой уулзалт зохион байгуулжээ. Энэ талаар цаашид Засгийн газар, Монголбанкны түвшинд ярилцах төлөвлөгөөтэй буйгаа мэдээлэв. Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Валютын ханшийн өсөлттэй холбоотой хэчнээн аж ахуйн нэгж банкнаас авсан зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн бол?
-Энэ талаар нарийн тоо гаргаж хараахан амжаагүй байна. Ирэх долоо хоногт мэдээлэл өгөхдөө тодорхой хэлье. Ханшийн зөрүүнээс болж олон аж ахуйн нэгж алдагдал хүлээж, зээлээ төлөвлөсөн хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн.
-Засгийн газраас улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувь байсныг 70 хувьд хүргэх хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Өр нэмэх талаар бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байна вэ?
-Миний бодлоор өрийн хэмжээг ДНБ-ий 40, 70 хувь байна гэж маргах чухал биш. Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг аваад эдийн засгийн ач холбогдол өндөртэй төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төслийн санхүүжилтгүйгээр улс орон хөгжихгүй. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд зарим санхүүжилтийг төр, заримыг нь хувийн хэвшлийнхэн хийгээд томоохон төслүүдийг эхлэх нь зөв. Төсөл хэрэгжсэнээр иргэд ажилтай, орлоготой болно.
Монгол жилдээ 20 мянган мегаВатт эрчим хүч экспортолбол нэг тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
-Та Хятадад эрчим хүч экспортлох гарц нээх тухай ярилаа. Манай улс дотоодынхоо эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд гадаад руу экспортлох тухай яриа байж болно гэж үү?
-Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Нүүрс, сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины арвин их эх үүсвэр байна. Өнөөдөр энэ давуу талаа харж, ярихгүй бол бизнес болгох орчин үүсэхгүй. Засгийн газар энэ талаар гэрээ хэлцлээ хийгээд өгвөл бизнес эрхлэгчид төслөө боловсруулна. Монгол жилдээ 20 мянган мегаВатт эрчим хүч экспортолбол нэг тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хятад улс дэлхий дээр эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Дээр нь Япон, Солонгос зэрэг хэрэглээ өндөртэй ч эрчим хүчний эх үүсвэргүй орнууд байна. Тиймээс бид энэ чиглэлээр дунд хугацааны төлөвлөлт хийж ажиллана.
-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай заалт оруулсан байна лээ?
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан 72 дугаар тогтоолын хүрээнд мөрдөх нь зүйтэй. Эрчим хүч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ 20 хувийн алдагдалтай түгээдэг. Энэ талаар нийгмийн эмзэг бүлгийнхэн болон дэмжлэг хэрэгтэй аж ахуйн нэгжүүдэд татаас (тотаци) өгөх замаар, хэвийн ажиллаж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд зах зээлийн үнээр эрчим хүч нийлүүлэх бодлого бүхий зөвлөмжийг Засгийн газарт өгнө гэв.