Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал ноён Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Мартин Дахиндинийг хүлээн авч, уулзжээ.
Монгол Улс, Швейцарийн Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаа.
Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх, тэр дундаа төмсний үйлдвэрлэл, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн юм.
2009, 2010 онуудад тохиосон зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд Швейцарын хөгжлийн агентлаг хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн.
Цаашид хөдөө аж ахуйн гаралтай, “Органик Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлд таниулж гаргахад,“Монгол төмс хөтөлбөр”-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг бусад хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн техник туслалцааг аван, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.