Ургац хураалтын ажил эхэлж, шинэ ногооны үзэсгэлэн худалдаа хэдийнэ эхэлжээ.
Иргэдийг хямд үнэтэй, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой шинэ ургацын ногооны үзэсгэлэн таван цэгт гарч буй юм. Тодруулбал,
-Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд,
-Сүхбаатар дүүрэгт “Гурван гал” худалдааны төвийн талбайд,
-Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд,
-Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн урд,
-Баянгол дүүрэгт “Барс” худалдааны төвийн хойно “Орлёнек” сургуулийн талбайд тус тус шинэ ургацын ногооны худалдаа явагдаж байна.
Шинэ ургацын ногооны үнэ ямар байгаа талаар мэдээлэл бэлтгэхээр бид “Скай” худалдааны төвийг зорьсон юм.
“Сэлэнгэд үйлдвэрлэв” нэртэй уг худалдааг Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, “Сэлэнгийн төлөө хөгжил”, “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо”, “Хүнс хөдөө аж ахуйн ассиоциаци” ТББ-аас зохион байгуулж буй аж.
Энд бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг ногоо, нарийн ногоо, зөгийн бал, жимс, самар худалдаалж байлаа.
Үнийн хувьд кг нь,
-Төмс 800
-Лууван 800
-Шар манжин 800
-Хүрэн манжин 1000
-Сонгино 1500
-Зэрлэг сонгино 5000
-Байцаа 500
-Брокли 3000
-Ногоон өргөст хэмх 2000
-Жижиг дардаг өргөст хэмх 1500
-Тарвас 2000 төгрөг байна.
Харин самар кг нь 10000, нэрс 11000, долоогоно 8000, үхрийн нүд, аньс 14000 төгрөгийн үнэтэй байна.