УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Б.Лхагвасүрэн нь:
1965 онд Улаанбаатар хотод төрсөн
Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургууль төгссөн
1985-89 МУИС-ийг төлөвлөгч эдийн засагт мэргэжлээр төгссөн.
АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр зэрэгтэй.
Ажлын туршлага:
- Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
- Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
- Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
- Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
- Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
- Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
- Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх

- Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
Н.Учрал: Монголбанкны ерөнхийлөгч тохитой томоотой, шуналгүй, төрийн албаны хар хүн байх ёстой гэж боддог. Лхагвасүрэнг ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа.
Х.Баделхан, Монгол Улсад зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. 30 жилийн хугацаанд Монголд банкны салбар хамгийн их баяжсан. Хот, хөдөөгүй хамгийн аятайхан барилга байшин банкных байдаг. Банкуудын зээлийн хүү өндөр байна. зээлгүй хүн гэж байхгүй болсон. Нэг аймагт хурал хийхэд зээлгүй хүн гараа өргө гэхэд гуравхан хүн гараа өргөсөн. Хөдөө орон нутагт малчдын мал, хөгшчүүлийн тэтгэврийн дэвтэр банкны барьцаанд байгаа. Зээлийн дундаж хүү 20-25 хувь байна. зээлийн хүүг бууруулах боломж байна уу? Ипотекийн зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?
Б.Лхагвасүрэн, Өнөөдрийн зээлийн дундаж хүү 16.9 хувь байна. Зээл олгож буй процессийн зардлыг бууруулах чиглэлээр Монголбанк томоохон ажлуудыг төлөвлөсөн учир ирэх жилүүдэд ахиц гарна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арилжааны банкиудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тал дээр ахиц гаргах тодорхой санал гаргана.
С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах зорилгоор арилжааны банкиудад байршуулдаг. Гэтэл Капитал банк дампуурснаас НДС-гийн 105 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яаралтай аваач гэж хүсмээр байна.
Ч.Хүрэлбаатар, Шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө олон ажил байгаа. Хамгийн гол ажил бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах тухай асуудал. ФАТФ-тай өдөр тутам харьцдаг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хоёр дахь гол ажил бол зээлийн хүүг бууруулах. Энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олон тоглогч санхүүгийн салбарт оруулж ирэхгүйгээр зээлийн хүү буурахгүй. Зээлийн хүүг бууруулахад банкны засаглалын асуудал их чухал шүү. Засаглалыг зөв болгох тал дээр маш сайн анхаарах шаардлагатай. Зөв бодлого хүн бүхэнд таалагддаггүй, нэлээд эсэргүүцэл дундуур ч хамаагүй эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр өөрөөс хамаарах бүх зүйлийг хийгээрэй гэв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжиж саналаа өглөө. Ингэснээр Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдлоо.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР Д.БАЯРСАЙХАНЫГ ТОМИЛЛОО
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тус байгууллагын дэд даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Д.Баярсайхан, Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжээд ажлаа эхлээд байна, энэ чиглэлд ажлаа эрчмсжүүлнэ. Монгол Улсад 538 ББСБ, 275 хадгаламж зээлийн хоршоо байна.
З.Нарантуяа, Санхүүгийн зах зээлийн 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг УИХ-ын тогтоолоор батлах хэрэгтэй. Хувьцаат компаниуд төвлөрлийг арилгах, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг энэ зах зээлд оруулж ирэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа хүмүүс зохицуулах хуульгүй учир бүртгэл мэдээллийн систем хангалтгүй байна. Мөн санхүүгийн салбарт хяналт шалгалтын механизмыг боловсронгуй болгох тал дээр илүү их анхаараарай гэв.
Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулж, олонхийн саналаар Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томиллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон Д.Баярсайхан нь:
- Нийслэлийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургууль
- МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль
- Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
- АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр зэрэгтэй.
- АНУ, ХБНГУ, Итали, Люксенбург зэрэг оронд мэргэшил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
- Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
- “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
- Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
- СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
- Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
- СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд дарга