Испанийн “Барселона” клуб өнгөрсөн амралтын өдөр талбайдаа “Сельта”-г хүлээн авч, 4:1-ийн харьцаатай хожсон билээ. Тус тоглолтод Лионель Месси чөлөөт цохилтоос 2 ч гоол оруулж, хэттрик хийсэн. Аргентин тоглогчийн хувьд өөрийн карьертаа чөлөөт цохилтоос нийт 52 гоол оруулаад байна.
Үүнийхээ 46-г нь “Барселона” багийн өмсгөлтэй, үлдсэнийг нь шигшээ багтаа оруулсан юм. Мөн нэг тоглолтод 2 удаа чөлөөт цохилтоос гоол оруулсан анхны тохиолдол биш аж. 32 настай тоглогч өмнө нь 2015 онд ЕХБХ-ны супер цомын тоглолтод “Севилья”-ын хаалганд, өнгөрсөн улиралд “Эспаньол”-ын талбайд тус бүр 2 гоолыг чөлөөт цохилтоос оруулсан байна.
Месси сүүлийн 8 улиралд чөлөөт цохилтоос нийт 29 гоол оруулжээ. Европын топ 5 лигийн хувьд энэ хугацаанд ийм хэмжээний гоолыг хаалттай цохилтоос оруулсан тоглогч битгий хэл, баг ч алга. Түүний араас “Ювентус” 27, “Реал Мадрид” 23, “Рома” 21, “Лион” 21, “ПСЖ” 20 гоолтой удаалсан байна.
Месси сүүлийн 8 улиралд чөлөөт цохилтоос нийт 29 гоол оруулжээ. Европын топ 5 лигийн хувьд энэ хугацаанд ийм хэмжээний гоолыг хаалттай цохилтоос оруулсан тоглогч битгий хэл, баг ч алга.
Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин 2008-09 оны улирлаас эхлэн хаалттай цохилтыг өөр түвшинд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн улиралд гэхэд л 8 гоол оруулсан нь нэг улиралд тогтоосон хувийн дээд амжилт нь.
Энэ улирлын эхний тоглолтуудыг бэртлийн улмаас өнжсөн Месси “Барселона”-ын төлөө сүүлийн 8 тоглолтод 4 гоолыг чөлөөт цохилтоос оруулаад байна. Улирал дуусахад дахин 7 сарын хугацаа дутуу байгаа юм.
“Барселона”-ын ахлагч энэ улиралд лигтээ чөлөөт цохилтын 12 оролдого хийж, 4-ыг нь амжилттай болгосон гэдэг нь 33.3%-ын амжилттай гэсэн үг. Тэгвэл Премьер Лигийн “Манчестер Юнайтед” баг энэ улиралд торгуулийн цохилтыг ийм хувьтай гүйцэтгэж байгаа юм. Албан ёсны тоглолтод чөлөөт цохилтоос хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Бразилийн Жуниньо Пернамбукано билээ.
Тэрбээр 76 гоолыг оруулсан бол удаах байруудад Роналдиньо (66), Дэвид Бекхэм (65), Диего Марадона (63), Роналд Куман (60), Рожерио Сени (56), Кристиано Роналду (54) нар бичигдэж байна. Одоогоор 52 гоолтой яваа Мессигийн хувьд цааш 3-5 улирал тоглоно гэж тооцвол дээрх тоглогчдыг гүйцэх магадлал өндөр юм.
А.Одбаяр