- Интервенц хийж байгаа нь долларын ханш богино хугацаанд огцом савлах эрсдэлийг бууруулж байна
- Нөхцөл байдал хүндрэхэд Монголбанк богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, интервенцээр дамжуулан ханшийн огцом өсөлтийг намжааж чадсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ
- Бид одоогийн үнээр бодоход газар доороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Үнэ нь өсөхөд энэ баялгийн үнэлгээ дагаад өснө
Долларын ханшийн өсөлтийн талаар "Голомт" банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх- Эрдэнээс тодрууллаа.
-Сүүлийн үед хүмүүс ханш өснө гээд доллар авах боллоо. Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?
-Саарал жагсаалтад орох үеэр олон нийтэд бүрэн бус, тэгш бус, албан бус мэдээлэл маш их тарсан. Үүнээс үүдэн хүмүүс нэг тийм “хар нүх” рүү Монгол Улс унаж байгаа мэт ойлгож, ханш огцом савахад хүргэлээ. Яг үнэндээ ямар ч ам.доллар авах хэрэгцээгүй, зөвхөн ханшийн өсөлтөөс ашиг хүртэх спекуляц эрэлт урсгал, бодит эрэлтээсээ хэд дахин их болсон.
Иймээс банкууд гадаад төлбөр тооцоо хийх, аливаа гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ам.доллар худалдан авах зайлшгүй, хойшлуулшгүй эрэлтийг юун түрүүнд хангаж ажилласан.
Спекуляц эрэлтийг аль болох бага хангахын тулд банкууд өдрийн арилжааны дээд хязгаарыг тогтоосон. Энэ бол ам.долларын бодит хэрэгцээтэй хүмүүст худалдахын тулд авдаг арга хэмжээ.
Нөхцөл байдал хүндрэхэд Монголбанк богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч интервенцээр дамжуулан ханшийн огцом өсөлтийг намжааж чадсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Одоо ханш тэр үе шиг савлаагүй, хурдацтай өсөөгүй байгаа ч Монголбанк интервенц хийж байгаа нь долларын ханш богино хугацаанд огцом савлах эрсдэлийг бууруулж байна. Ер нь хүмүүс долларын ханш өснө гэх хүлээлтээр хэрэгцээгүй атлаа доллар авч байгаа нь өндөр эрсдэлтэй алхам юм.
-Яагаад өндөр эрсдэлтэй гэж. Харин ч төгрөг суларч буй үед ашигтай биш үү?
-Тухайн хүнд хоёр сонголт байна. Мөнгөө төгрөгөөр хадгалбал жилдээ 13-14 хувийн хүү авна. Харин доллараар хадгалбал жилийн 5-6 хувийн хүүтэй. Зөрүү нь найм орчим хувийн хүү. Тодруулбал, долларын ханш жилийн дараа найман хувиас илүү чангарч байж доллар авсны ашиг тус гарна гэсэн үг.
Үүнийг оновчтой сонголт гэх үү. Мэргэжлийн шинжээчид бол ашиг ба эрсдэл нь хамгийн багадаа 3x1 харьцаатай шийдвэр гаргадаг. Энэ нь та тухайн шийдвэрийг гаргаад алдвал нэгийг алдана, олбол гурвыг олно. Та тухайн шийдвэрийг гурван удаа дараалж гаргахад хоёрт нь алдаж, нэгт нь хожлоо гэхэд эцсийн дүндээ +1-ийн ашигтай гарах юм. Тэгвэл төгрөгөө ам.доллар болгож хадгалах энэ шийдвэр ямар ашиг, эрсдэлийн харьцаатай байна вэ.
-Тэгвэл цаашид долларын ханш дунд урт хугацаанд хэрхэх бол?
-Сүүлийн 14 жилийн хугацаанд жил бүр 6-8 орчим хувиар төгрөгийн эсрэг чангарч байсан. Харин энэ жил гурван хувиар суларна гэдэг нь төгрөг маш тогтвортой байгаагийн илрэл. Ингэж тогтвортой байгаа нь хоёр үндсэн шалтгаантай.
1. Экспортын гол түүхий эдүүдийн үнэ энэ жил өндөр, хэмжээнүүд нь тогтвортой байж чадсан,
2. Монголбанк ханшийн хэт хэлбэлзэл үүсэх үед хариу арга хэмжээг хурдан авсан.
Ирэх жил түүхий эдийн зах зээлийн үнэ огцом буурах магадлал бага, эрэлт ч боломжийн байхаар харагдаж байна. Тиймээс суурь талаасаа долларын нийлүүлэлт буурна гэж харахгүй байна. Монголбанкны удирдлагын асуудал ч шийдэгдчихлээ. Гол нь тодорхой эрсдэлүүд биднийг хүлээж байгаа.
Ийм цаг үед маш сайн мэдээлэл, судалгаатай байж шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь Монголчууд бид цуу үг яриа, ам дамжсан ярианд үндэслэн шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Учир нь та хэдий чинээ тийм байна бусад хүмүүс таниар хүссэн шийдвэрээ төдий чинээ амархан гаргуулна гэсэн үг шүү. Энэ нь эргээд таныг өндөр эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг үргэлж бодох хэрэгтэй.
-Валютын нөөц хангалттай хэмжээнд байгаа гэж эдийн засагчийн хувьд үзэж байгаа юу?
-Саяхан Монголбанк сар тутмын ээлжит уулзалтаа “Гадаад валютын нөөц” сэдвээр зохион байгуулсан. Тэндээс миний хийсэн дүгнэлт бол богино хугацааны эрэлтийг хангах нөөц хангалттай байгаа ч дунд, урт хугацаагаар тооцож харвал өөр дүр зурагтай байна. Нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай, бодлого, төлөвлөлттэй хийх хэрэгтэй.
Гадаад өр гэж яриад байгаа зүйл дааж давшгүй их өр огт биш. Ердөө л 30 тэрбум ам.доллар. Бид чинь одоогийн үнээр бодоход газар доороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Үнэ нь өсөхөд энэ баялгийн үнэлгээ дагаад өснө. Тэгэхээр зөв менежмент хэрэгтэй байна.
Баялгаа зөв бодлогоор ашиглаж, олсон орлогоо ухаалаг зарцуулаад эхэлбэл 30 тэрбум ам.доллар асуудал биш. Гагцхүү байгалийн баялгаа хөрөнгийн зах зээлээр дамжуулан ашиглаж монгол хүн бүрт баялгаасаа тэгш хүртэх боломжийг нээхээс гадна мөнгөний урсгалыг ил тод болгох нэн чухал байна.
Энэ нь баялаг тэгш хуваарилагдахаас гадна том ордуудыг ашиглахад үүсдэг авлига, хээл хахуулийн асуудлыг ч давхар шийдэх юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ