UEFA-гийн супер цомын тэмцээнийг анх удаа эмэгтэй шүүгч дэнсэлнэ. 47 жилийн түүхтэй уг тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Франц бүсгүй ажиллахаар болсон байна.
Францын шүүгч Стефани Фраппарт 2019 оны UEFA-гийн супер цомын тэмцээний хүрээнд явагдах Ливерпүүл Челси багуудын тоглолтыг шүүхээр болжээ. Ингэснээр UEFA-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй албан ёсны тэмцээнийг эмэгтэй шүүж байгаа анхны тохиолдол түүхэнд данслагдаж байна.
Фраппартын хувьд саяхан болж өндөрлөсөн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шигшээ тоглолт болох АНУ Нидерландын багуудын тоглолтыг шүүн дэнсэлсэн билээ. Тэгвэл түүнийг Европын нэр хүндтэй тэмцээнийг шүүх болсон талаар UEFA-ийн ерөнхийлөгч Александр Чеферин “Би хөл бөмбөг дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хязгаар үгүй гэж олон удаа хэлж байсан. Баяртай байна” гэжээ.
Б.Энх-Амгалан