gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дулааны 3-р цахилгаан станцыг 105 сая ам доллараар өргөтгөнө

А.Эрхэмбаяр
Нийгэм
2019-08-14
0
Twitter logo

Дулааны 3-р цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 104.7 сая ам долларын өртгөөр хийхээр төлөвлөжээ. Төслийн санхүүжилтийн 85 хувийг 6.5 хувийн хүүтэй банкны зээлээр, 15 хувийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээр бүрдүүлэх төлөвтэй байна.

Төвийн болон өмнөд бүсийн ойрын хугацааны эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох зорилготой уг төсөл, өргөтгөлийг 1.3-1.5 жилийн хугацаанд барьж дуусгах юм. Төсөл хэрэгжсэнээр

  • Шинээр 50 ажлын байр бий болно
  • Станцын жилийн борлуулалтын орлого 62.8 тэрбум төгрөгөөр өснө
  • Улсад төлөх татварын хэмжээ жилд 7.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ
  • Дулааны эрчим хүч түгээлт 500.9 мянган Гкал-аар нэмэгдэж, 5800 айл өрхийг хангана
  • Цахилгаан эрчим хүч түгээлт 573.1 сая кВт-аар нэмэгдэж, 350 мянган айл өрхийг хангана
  • Төвийн эрчим хүчний системд авч байгаа импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн хаах боломжтой аж.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат “Станцын үндсэн тоноглолуудын эдэлгээ ерөнхийдөө дууссан бөгөөд монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилийн 6 хувиар өсөж байгаа энэ үед өргөтгөл шинэчлэл зайлшгүй шаардлагатай” гэв.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь 1968 онд ашиглалтад орсон ба жилдээ 1.1 тэрбум кВт цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ нь

  • Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь
  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн 34.8 хувь
  • Үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангадаг юм.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Л.Нямхүү “Бүх засварын ажил 66.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Арван нэгдүгээр сарын 1-нээс өвлийн их ачаалал эхлэхэд хэвийн ажиллагаатай байхаар бэлэн болсон. Мөн аравдугаар сар гэхэд 70 мянган тонн нүүрсний нөөцтэй байх ёстойгоос 45 мянган тонн нүүрсийг нөөцлөөд байна” хэмээв.

Багануурын уурхайгаас жилдээ 43.5 тэрбум төгрөгийн 1.32 сая тонн нүүрс авч хэрэглэдэг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК одоогоор 3 зуух, 3 турбинтай 996 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн жилийн орлого зарлагын дүн 110 тэрбумаар тэнцэж байгаа ба улсын татварт жилд 13 тэрбум төгрөг төлдөг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан