Судлаач хүний хувьд МАХН-ын XXV Их
хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байна?
Миний бодлоор бол шинэчлэгдээгүй.
Яагаад гэвэл улс төрийн тунхаг гаргасан тав, зургаан баримт бичиг нь хоорондоо
уялдаа холбоо байхгүй. Гарах гарцыг хамгийн ерөнхий байдлаар томъёолсон.
МАХН-ын даргаар С.Баярыг томилсон явдал нь энэ нам гайгүй болж магадгүй гэсэн
найдлага төрүүлж байгаа юм. Энэ талаар би олон жилийн өмнө МАХН-ыг аварч чадах
хүн бол С.Баяр гэдгийг олон удаа бичиж, сануулж байсан. Их хурлын бичиг баримт
угаасаа улс төр нь дүн шинжилгээ, судалгаа хийгээгүй, өөрөөр хэлбэл Хувьсгалт
нам бол бичгийн сэхээтэн, ард иргэдийг бүгдийг нь байхгүй болгосон. Тиймд
халтуурын нөхдүүд их болоод улс төрөө ч халтуурдаж байна. Энэ нам хамаагүй
задрах юм бол нийгэм бүхэлдээ дууслаа шүү дээ. Хувьсгалт намд нийгмийг
хямралаас гаргах үүрэг ноогдоод байгаа. Энд би улс төрийн баримт бичгийн хувьд
ямар ч хариу өгч чадахгүй. Шинэчлэл дөнгөж эхэлж байна. Буцаад харанхуй
болчихож болно.
МАХН-ын рейтинг нэлээд доогуур
байгаа гэсэн судалгаа байгаа. Ардчилсан намын байр суурь өндөр байгаа. Сонгууль
болтол өөрчлөгдөх болов уу ?
Би ч одоо
Хувьсгалт намын талаар бүх төрлийн судалгаа хийгээд үзээд л байна. Хүмүүс
Хувьсгалт намын нэр хүнд унахаар Ардчилсан намынх өснө гэж боддог. Тодорхой
хоёр, гуравхан хувийн дотор тэгж байснаа хоёулаа зэрэг унадаг. Тийм зүй тогтол
байдаг.
Хоёр нам зэрэг
унаж байгаа гэлээ. Ер нь манайд байгаа улс төрийн намуудын рейтинг нэлээд доогуур байна гэсэн үг үү?
40 гаруй хувьтай байгаа шүү дээ.
Хуулиар сонгуульд ордог үндсэн объект нь нам. Тэгэхээр намуудын байр суурь ийм байхад ирэх жилийн зураг ямар байна?
Замбараагүй л юм болно ш дээ.
Аль ч намын хувьд одоо УИХ-ын гишүүн болох
сонирхол нь дийлсэн улсууд хэдэн зуугаараа ороод
ирж байна. Бушуухан нэг дарга болох сонирхолтой, үзэл бодол байхгүй
ийм хүмүүсээс намууд салах цаг болсон.
Гурав дахь
хүчин ирэх жилээс сонгуульд хэр нөлөөлөх бол?
Нөлөөлж магадгүй. Гуравдагч хүчин бүрэн байж л байгаа ш
дээ. Хүмүүс хоёр том намыг нь хараад нөгөөдүүлийг нь жижиг гээд бодоод байх шиг
байна. Маш идэвхитэй үйл явц явагдаж байгаа.
МАХН-ын дарга
Ерөнхийлөгчийн засаглалтай байхад болохгүй юм байхгүй гэж хэлсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?
Би олон улсыр харьцуулсан судалгаа хийж үзсэн. Манайх
чинь засаглалын хэлбэрийн тухай яриад байдаг. Энэ чинь бүхэл бүтэн төрийн
тогтолцооны асуудал яригдаж байна. Энэ талаар юм хийсэн хүн бол Баабар. Тэр
1998 онд Үндсэн хуулийн төсөл санаачилсан. Тухайн үед би л уншсан болохоос өөр
хэн ч уншаагүй. Хамгийн гол нь төрийн байгуулалтыг тэргүүнтэй холбоод, иж бүрэн
болгосон байхгүй юу. Дараа нь Ерөнхийлөгч Н.Багабанди байна Монгол улсын Үндсэн
хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэг бий. Түүнийг
өөрчлөх ажлын хэсэгт би өөрөө орж ажиллаж байсан. Хамгийн
сүүлчийнх нь энэ Ардчилсан намын хууль зүйн сургуулийн багш Тэмүүжингийн Үндсэн
хуулийн төсөл байна. Гэтэл энэ хуулийн төслийг хэн ч тоож
уншихгүй байна.
МАХН шинэ
даргатай боллоо. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн энэ нам дахь нөлөө их байсан гэдэг.
Одоо багасах болов уу?
Багасвал сайн л байна. Энэ Энхбаярын нөлөө багасах юм бол
Монгол орныг бурхан, тэнгэр ивээж байгаа хэрэг. Өөр ямар ч
асуудал байхгүй.
Яагаад хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярихаар
Н.Энхбаярыг харддаг юм бэ?
Тэгэхгүй яах юм. Тэр чинь боловсрол, мэдлэг байхгүй
зүгээр нэг нөхөр гарч ирэнгүүтээ хаан болох гээд байгаа юм чинь.
Ирэх сонгуульд ард түмний оролцоо хэр байх бол?
Нийгэмд тодорхой үйлдэл хийхэд бэлэн ийм хүмүүсийг масс
гээд байгаа юм. Дараа нь үзэгч түмэн буюу публика. Энэ бол радио, телевиз үзэж
байгаа, интернэт үзэж, сонсож байгаа хүмүүс. Сүүлийн үед ард түмэн гэдгийг хувь
хүн өөрийгөө гэж боддог. Жишээ нь ард түмэн юм ойлгохгүй байна гэхээр намайг
доромжиллоо гэж үздэг. Гэртээ ууж, идээд зүгээр сууж байгаа хүмүүс ард түмэн
биш. Яг тодорхой үйлдэл хийгээд, эрх ашгаа ухамсарлаад сууж байгаа хүмүүс бол
ард түмний нэг хэсэг. Жишээ нь хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалж байгаа,
эсвэл иргэний хөдөлгөөнийхөн. Тэгсэн мөртлөө нөгөө хөдөлгөөнийхнийг загнаад
байдаг. Манай ард түмэн гажиг байгаа байхгүй юу. Би шууд хэлнэ. Хүмүүст захихад
өөрийгөө ард түмэн гэж битгий бодоод бай. Тэгж бодож байгаа бол чи өөрөө юу ч
биш. Жагсаал цуглаан хийж байхад би сэтгэл зүйг нь байнга судалж байсан. Ард
түмэн чинь хаана байна гээд хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг
нөгөө Энхболд, Батзандан, Магнай, Баасан нар чинь хаана
байна гээд загнаж байна. Ер нь гэртээ телевиз үзээд сууж байгаа хэдэн хүмүүсийн
төлөө тэмцэж байх албатай юм уу. Ард түмэн үүргээ ухамсарлаж чадаагүй нөхцөлд
олигтой амьдарч чадахгүй. Би ард түмнийг доромжилж
байгаа хэрэг биш ээ. Сануулж байгаа юм.
Үндсэн хуулийг
өөрчлөх шаардлагатай юу?
Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.
Өөрчлөх олон заалтууд байдаг. Ерөнхийдөө дизайн харж хийсэн болохоос биш, механизм
тусгаагүй. Тэгэхээр Үндсэн хууль нь яаж ажиллах юм. Түүнээс гадна мэдлэгийн
ялгаа байна. Арван хэдэн жилийн өмнө хууль гаргаж байх үед бид нар ямархуу
мэдлэгтэй байсан билээ.
Судлаачийн
хувьд та улс төрчидтэй ойрхон байдаг. Тантай санал нэг улс төрчид олон байдаг уу?
Олон бий.
Хамгийн гол нь нийгэм болж, бүтэхгүй байна гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Гэхдээ манай энэ бохир заваан байдал тэдэнд ашигтай болохоор эд нар ингээд
байлгаад байдаг юм. Ер нь мэдэхгүй байж байгаад алдаа гаргасан бол өөр хэрэг.
Зүгээр сууж байгаад дахин, дахин алдаа гаргаад байна гэдэг чинь гэмт хэрэг.
Х.Баттөгс