gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Р.Адъяасүрэн
Боловсрол
2019-10-01
85
Twitter logo

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь 1956 онд байгуулагдаж, гимнастик, гар бөмбөгийн төрөлжсөн, математик, физик, хими биологийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж иржээ. Улмаар нийслэлийн хошой тэргүүний сургууль болж, олон зуун алдар, гавъяатнуудыг бэлтгэн хүмүүжүүлж гаргасан байна. 

Тус сургуулийн барилга нь таван хэсэг байгуууламжаас бүрдсэн, нэг ээлжиндээ 1500 хүүхэд хичээллэх хүчин чадалтай хоёр ээлжээр нийт 3000 гаруй хүүхэд суралцах боломжтой. Спорт, урлагийн танхимтай, хими биологийн лабораторитой, 42 ангитай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 250 суудалтай цайны газартай юм. БЗД-ийн 8, 6, 12, 14 дүгээр хорооны болон ерөнхий боловсролын 111, 33, 84 дүгээр сургуулийн зарим хүүхдүүд, шинээр ашиглалтад орж буй орон сууцны оршин суугчдын хүүхдүүд тус тус хамран сурах юм.

Сургуулийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрбээр, “2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 242 цэцэрлэг 156 сургууль, 100 орчим эмнэлэг гэх мэт нийт  601 цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулсны нэг нь ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль юм. Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудад гурван ээлжээр хичээллэх явдлыг халах зорилго тавьж байгаа. Энэ сургуулийн барилга ашиглалтад орсноор БЗД-ийн дөрвөн сургуулийн гурван ээлжийг халж байна” гэжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль 200 гаруй багш, ажилчидтай, анги дүүргэлт 35-45 хүүхэдтэй байна.  Сургуулийн барилгыг 10,5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, эрчим хүчний дэд бүтцийг барилга угсралтын компани өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж ирснээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дулааны богино улиралын хугацаанд хоёр ээлжээр шахуу хувиараар өндөр зохион байгуулалттай ажилласан нь хугацаа хэмнэх үндсэн шалтгаан болсон гэдгийг “БАТС-Өргөө” компанийн захирал хэлж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан