Анх 1961 онд БНМАУ-ын (хуучнаар) Шинжлэх ухааны академи байгуулагдахад Байгалийн ухааны нэгдсэн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд ургамал судлалын тасгийг нээн ажиллуулснаар Ботаникийн хүрээлэнгийн анхны эх үүсвэр тавигдаж, 1964 оны 2-р сарын 19-ны “Ботаникийн цэцэрлэг байгуулах тухай” 82-р тогтоолын шийдвэр гарч Ботаникийн цэцэрлэгийг Амгаланд 32 га талбайд анх байгуулсан юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох олон ажлуудыг хийдэг. Энэ онд Байгалийн ухааны томоохон ач холбогдол бүхий Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар зорьж зургийг иж бүрэн хийлгэж, нэгдүгээр ээлжийн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Өнөөдөр тус ажилтай холбогдуулан гүйцэтгэгч, зургийн автор, цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны төлөөлөлтэй уулзаж төлөвлөлтийн шийдлийг хэлэлцлээ.
1975-1989 он хүртэл Ботаникийн цэцэрлэгт хамгаалалтын зурваст 3150 мод 50000 ширхэг бут сөөг, шинэсэн төгөлд 104, цайдмын баруун талын зурваст 72, үзмэрийн талбайд 80, нарсан аллейд 325, хусан төгөлд 224, долоогонын төгөлд 26, нийт 53980 ширхэг мод, сөөг ургуулсан. Энэ үед ногоон байгууламжаас гадна туршлага-үржүүлэг, бойжуулгын талбайд 33740 ширхэг ургамал ургаж, нийт дүнгээр интродукцийн ургамлын сан 87720 ширхэг модлог ургамал, 126 дэвсэгт цэцэг чимэглэлийн болоод олон наст өвслөг ургамал байсан. Одоогоор Ботаникийн цэцэрлэгийн 18 га нь эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн талбай юм. Энд одоо 60 овог, 160 төрөлд хамаарах 370 гаруй зүйлийн 10547 ширхэг мод, сөөг, өвслөг ургаж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА