gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -4
  • Зурхай
     12.18
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -4
Зурхай
 12.18
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -4
Зурхай
 12.18
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХАА-н статистикчдын хурал эхэлж, салбарынхан сайн туршлагуудаа хуваалцаж байна

О.Хандмаа
Нийгэм
2021-11-22
32
Twitter logo

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх хурал” өнөөдөр эхэллээ. Тус хурал арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг анх удаа Монголд хийж буй бөгөөд Ази-Номхон далайн бүсийн 31 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.  

Манай улс хиймэл дагуулын зураг ашиглан газар тариалангийн талбай, ургац хураалтыг нэр төрлөөр нь тооцож алсын зайнаас тандан судлах шинэ аргачлалыг туршсан талаарх үр дүнг танилцуулна

НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй юм.

Уг хурлын үеэр хөдөө аж ахуйн хүрээний бодлого шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэ аргачлалын талаар мэдээлэл солилцох юм.

Манай улс хиймэл дагуулын зураг ашиглан газар тариалангийн талбай, ургац хураалтыг нэр төрлөөр нь тооцож алсын зайнаас тандан судлах шинэ аргачлалыг туршсан талаарх үр дүнг мөн танилцуулахаар бэлджээ.

Мөн арван жил тутамд зохион байгуулдаг Хөдөө аж ахуйн тооллогыг ирэх онд зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед олон улсын хэмжээний хурлыг манай улс хариуцан зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой аж.

МАЛЧДЫН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЭНЭ САЛБАРЫН НЭМҮҮ ӨРТГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХЭРЭГТЭЙ ТООН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН БЭЛТГЭХ ТАЛААР ОНЦЛОН ЯРИНА

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: Энэ хурлаар хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэхийн сацуу энэ салбарын статистик мэдээллийг хэрхэн илүү сайжруулах зэрэг асуудлыг ярина. Ер нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хөгжил хоорондоо маш их ялгаатай. Өлсгөлөнгийн түвшин зарим улсад нэлээн өндөр байдаг.

Тоон мэдээллийг яаж зөв боловсруулж бодлогын түвшинд ашиглах, “Хөгжлөөс хэнийг ч орхихгүй” гэх тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгцээтэй тоон мэдээллийг орчин үеийн технологи ашиглан гаргах вэ гэдэгт түлхүү анхаарч буй юм.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь уул уурхайн дараа бичигддэг том салбар. ДНБ-ий 12 хувийг бүрдүүлдэг. Мөн нийт нэг сая 200 мянган ажиллагсдын 24 хувь нь энэ салбарт ажилладаг.

Гэсэн хэдий ч экспортын ердөө 6 хувийг эзэлдэг. Цаашдаа малчдын амьжиргааг дээшлүүлэх, энэ салбарын нэмүү өртгийг нэмэгдүүлэх, үүнд хэрэгтэй тоон мэдээллийг хэрхэн бэлтгэх талаар өнөөдрийн хурлаар онцлон ярина. Энэ чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагатай бид хамтарч ажиллаж байна” хэмээв.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАХ, ХЭМЖИХ, ХУРДАСГАХ БОЛОМЖУУДЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа: “Ази-Номхон далайн орнуудын хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна. Уг хуралд олон улс оролцож техникийн хэмжээний үйл ажиллагааг ярилцана. Засгийн газруудад ямар хэмжээний дэмжлэг хэрэгтэй байдгийг тулгуурлан НҮБ-ын ХХААБ засгийн газруудыг дэмжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү дөхүүлэх зөвлөмж гаргадаг.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хянах, хэмжих, хурдасгах боломжуудыг эрэлхийлж зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх улс орнуудын хурд буурсан. 2030 хүртэл бид сайн бодлого гаргах хэрэгтэй. Сайн мэдээлэл нь найдвартай датанд тулгуурладаг” гэсэн юм.

БОДЛОГО, ШИЙДВЭРИЙГ ИЛҮҮ ЧАНАРТАЙ, НАРИЙВЧИЛСАН ТООН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ

НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн статистикч, Ази-Номхон далайн орнуудын хөдөө аж ахуйн статистикийн комиссын нарийн бичгийн дарга Сангита Дубей “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх 15 жилийн хөтөлбөрийн гуравны нэг нь өнгөрөөд байна. Энэ цаг үед дэлхий дахинд бараг хагас тэрбум өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, түүний дотор хүнсний хангамжийн сүлжээ ноцтой тасалдаж, улс орнуудын өр нэмэгдэж, цар тахлыг хумьж зогсооход бэрхшээл тулгарч байна. Бид засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, шийдвэрийг илүү чанартай, нарийвчилсан тоон мэдээллээр хангах шаардлагатай” талаар яриандаа онцолж байлаа.

Улс орнууд хөгжлийн замаа тодорхойлохдоо байгаль орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн, аж амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, судалгаанд суурилсан бодлого боловсруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан