Америкийн Сан-Хосе хотноо Theranos компанийн үүсгэн байгуулагч, гарааны бизнес эрхлэгч Элизабет Холмст холбогдох хэргийн шүүх хурал эхэлжээ. Тэрээр өвчнийг илрүүлэх онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж хөрөнгө босгож, хөрөнгө оруулагчдыг залилсан хэрэгт холбогдсон байна. Theranos өндөгнөөс нэг дусал цус аваад л ямар ч өвчнийг илрүүлэх шинжилгээ хийх боломжтой цусны шинжилгээний аппарат үйлдвэрлэж байв.
Тэрбум гаруй долларын хөрөнгө босгож, 9 тэрбум долларын үнэлгээтэй болж байсан компанийн нууц 2015 онд Wall Street Journal хэвлэлд тавигдсан нийтлэлээр анх илэрч, тухайн технологи нь хуурамч, аппарат нь ажилладаггүй байсны дээр бүгдийг хууран мэхэлж байсан нь тогтоогдсон байна.
Стэнфорд их сургуулийн оюутан байсан тэрээр 19 настайдаа сургуулиа хаяж, Theranos компаниа үүсгэн байгуулсан юм. Өөрийгөө Стив Жобстой зүйрлэн, Theranos-ын системийг "анагаахын айпад" хэмээн нэрлэж байв.
Түүний компанид Руперт Мердок, Билл Клинтон болон Дональд Трампын засгийн газарт сайдаар ажиллаж байсан Бетси Девос зэрэг хүмүүс хөрөнгө оруулсан бөгөөд мөнгөө буцаан авч чадаагүй аж.
Хөрөнгө оруулагчдыг хуурч залилсан хэрэгт буруутган Холмст 20 жилийн хорих ял төлөвлөж байгаа юм. Гэвч тэрээр бизнесийн хамтрагч, найз залуу Рамеш Балвани түүнийг залилан хийхэд хүргэсэн гэж бөгөөд үүнийгээ шүүхэд нотлох хэрэгтэй байгаа аж. Балвани түүнийг сэтгэл зүйн болон бэлгийн дарамтад оруулан хөрөнгө оруулагчдад худлаа хэлэхэд хүргэсэн гэдгийг нотлох шаардлагатай болжээ. Мөн өөрийг нь хянаж, юу идэх, юу өмсөх, хэнтэй харилцахыг хүртэл заадаг байсан хэмээн шүүхэд мэдүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Тэрээр багадаа зүүнээс айдаг хүүхэд байсан учраас яагаад ийм төхөөрөмж зохион бүтээж болохгүй гэж хэмээн бодсон гэдэг.
Элизабет Холмс, Рамеш Балвани болон Theranos-ын бусад ахлах менежрүүдийн шүүх хурал доод тал нь арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Энэ хэргийн тухай "Bad blood" ном 2018 онд хэвлэгдэн гарчээ.
Эх сурвалж: ВВС