gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     12.21
  • Валютын ханш
    $ | 3549₮
Цаг агаар
 -14
Зурхай
 12.21
Валютын ханш
$ | 3549₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 12.21
Валютын ханш
$ 3549₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Швейцарын хөгжлийн агентлаг парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Б.Чимэг
Улс төр
2021-08-07
5
Twitter logo

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2021.08.06) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Швейцарын хөгжлийн агентлаг Монголд ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажилласан.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүллээ. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсон. Өнөөдөр бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна” хэмээгээд богино хугацаанд үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлнэ гэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри хэлэхдээ “Швейцарын хөгжлийн агентлаг, Улсын Их Хурлын Тамгын газрын хамтын ажиллагаа урт хугацаанд, тогтвортой, амжилттай үргэлжилж байна. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болсон шинэ төслийг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. Өмнөх төслүүдийн сайн үр дүнг харах урамтай байна. Энэ удаагийн төсөл илүү өргөн цар хүрээг хамарна. Төслийн гол зорилго парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан ч Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр болсныг хэлэх нь зүйтэй. Энэхүү төсөл мөн амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри нар Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төсөл 2.5 жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийн хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэшсэн, чадварлаг албыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан