gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Анхцэцэг: Төрийн далбаагаа намируулж, Монгол гэдэг нэрийг гаргах нь надад илүү үнэ цэнэтэй

Э.Энхмаа
ТОКИО 2020
2021-08-05
2266
Twitter logo

Токио-2020 зуны олимпын хүндийг өргөлтийн спортын төрөлд Монгол Улсаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр, олимпын шүүгчээр Л.Одгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод өчигдөр орой эх орондоо ирлээ. 87 кг-ын жинд оролцож, тэмцээний хоёр үеийн нийлбэрээр 152 кг-ыг өргөж дөрөвдүгээр байрт орсон Гавьяат тамирчин М.Анхцэцэгтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Олимпын наадамд амжилттай оролцсон Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Эх орондоо ирэх гэж их яарлаа. Хүрэл медалийн төлөө өрсөлдөж, медаль авч чадаагүй ч гэсэн Монголын ард түмний надад өгч байгаа урам хайрласан үгс намайг цаашид илүү их амжилт гаргах хөшүүргэ боллоо. Хичээх болно оо.

-Тэмцээний үеэр жингийн захиалга ар араасаа яаралтай орж ирээд, амаргүй байгаа харагдсан. Сүүлийн мөчид 142-оос шууд 147 кг-ыг огцом өргөх болсон. Тэр мөчид юу бодогдож байв?
-Э.Билэгсайхан маань түрүүлээд тэмцээндээ ороод дууссан учир багшид тусалж, тэр хоёр минь  хажууд байсан. Бусад улсын тамирчид гурван дасгалжуулагчтай, нэг тамирчинд зэрэг зэрэг анхаарал хандуулж тэмцээнд оруулдаг. Багш маань ганцаараа шахуу, Билгээ маань надад туслаад бид гурвуулаа байлаа. Өргөлтөөс өргөлтийн хооронд хугацаа бага гарсан. Ширүүн өрсөлдөөн байсан учир алдсан ч хамаагүй дайраад үзнэ, эцсийн бүх хүчээ шавхан тэмцэнэ гэж бодож байлаа.

Илүү өндөр цалин харж, өөр улсад очиж ажиллах хүсэл байгаагүй. 

-Тэмцээний үеэр Та сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
-Сэтгэлзүйн хувьд сайн байсан. Олимпын бэлтгэлд Хэрэглээний сэтгэл зүйн хүрээлэнгийн баг бидэнтэй ажилласан.

-Таныг хөлдөө бэртэлтэй гэж байсан. Энэ үнэн юм болов уу?
-Монголд байхад хөл өвддөг байсан. Булчингийн зангирал байна гээд боолтоор боогоод бэлтгэлээ үргэлжлүүлсэн юм. Бид нар хөдөө бэлтгэлд гарсан, тэмцээн дөхсөн байсан учир эмнэлэг рүү явах нь эрсдэлтэй гээд үзүүлж чадалгүй явсан. Сая олимпын тосгонд MRI зураг авахуулахад цууралттай, шөрмөсний сэмрэлттэй гэж оношлогдсон.

-Жингийн тамирчид дундаасаа Та хэнийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж харж байв?
-Тамирчдын судалгааг маш сайн хийж байсан. Мэдээж БНХАУ-ын тамирчин, Доминик, Эквадор, АНУ-ын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Хүндийг өргөлт бол хэмжигдэхүүний спорт. Хэн хэдэн кг өргөж байгаа нь тодорхой харагддаг учир тооцоо судалгаа бид хийсэн л дээ.  

-Та бэлтгэлийнхээ үеэр 147 кг-ыг өргөж байсан уу?
-Өргөөгүй. Миний хувьд бүх хүчээ шавхсан. Дараагийн тэмцээнүүддээ хичээх болно оо.
Миний дараагийн зорилго бол 2024 оны Парисын олимп. Хүндийг өргөлтийн холбоонд тусалж дэмждэг бүх байгууллага хувь хүмүүстээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.

-Таныг Дэлхийн аварга болоод байхад БНСУ-аас манай улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцооч ээ, сайн цалин өгье гэсэн санал тавьж байсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.
-Тийм санал тавьсан. Би хүндийг өргөлтийн спортоор хичээллээд 13 дахь жилдээ орж байна. Энэ бол миний багаасаа л хайрлаж, сонирхсон спорт. Би залуу хүн, дуртай спортоороо тодорхой хэмжээний амжилт гаргаж байна. Илүү өндөр цалин харж, өөр улсад очиж ажиллая гэсэн хүсэл байгаагүй. Монгол Улсынхаа төрийн далбааг намируулж, Монгол гэдэг нэрийг гаргах нь илүү үнэ цэнэтэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан