Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нэгдүгээр багийн нутаг дахь Улаан голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчиж байхад мөс цөмөрчээ. Энэ осол арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болсон байна.
Мөс цөмөрснөөс голд суусан энэ тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотынх бөгөөд зорчигчид нь машинаас гарцгаасан. Эрүүл мэндэд нь ямар нэг эрсдэл учраагүй аж. Аймгийн Онцгой байдлын газраас Зил-31 маркийн авто машин явуулъя гэхэд нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч зам хол гэж үзсэн учир ойролцоох Хужирт сумаас Зил-131 машин авчирч, машинаа татан гаргуулжээ.
"Ойрхон шинээр баригдсан гүүр байдаг. Зорчигчид зам товчлох гэж мөсөн дээгүүр яваад эрсдэлд орж байна" гэж тус аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Одонбаяр мэдээлэв.
Хүйтэн сэрүүний улирал эхэлж, гол мөрний дээгүүр мөсөн бүрхүүл тогтож эхэлж байна. Гэвч гол хөлдөх цаг болоогүй бөгөөд зам товчлох гэж голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөгтэй болон явганаар зорчихгүй байхыг анхааруулж байна.