Анд Глобал компанийн тухай
АНД Глобал компани нь 2016 онд байгуулагдаж дотоодын хэрэглэгчдэд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан бичил зээлийн үйлчилгээ болох “Lend mn”-ийг голлон үйл ажиллагаагаа явуулж, 2021 оны 6-р сарын байдлаар нийт хэрэглэгчдийн тоо Монголын хүн амын дөрөвний нэгтэй тэнцэхүйц буюу ойролцоогоор 930 мянгад хүрээд байгаа билээ.
Мөн тус компанийн “Super Up” аппликэйшн нь дотоодын 23 бизнесийн байгууллагаас үйлчилгээ авах дижитал экосистемийг бий болгож нийтийн үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, хоол хүргэлт, аялал захиалга зэрэг төрөл бүрийн салбарын үйлчилгээг санал болгодог. Тус компани нь Монголд төдийгүй Филиппин, Япон, Сингапур улсад үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хэмжээний компани юм.
Zochil онлайн худалдааны платформ гэж юу вэ?
Зочил Технологи ХХК нь хүн бүрт өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болох боломжийг технологиор дамжуулан шийддэг стартап компани юм. Та Zochil платформын тусламжтайгаар өөрийн гэсэн онлайн худалдааны вебсайт загварыг сонгож,хүргэлт, төлбөр тооцоо, захиалга автоматижсан цахим худалдааны дэлгүүрээ нээж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Манай бизнес модель нь Zochil платформыг хэрэглэж, сар бүр хураамж төлж явах нөхцөлтэй ажилладаг.
Бид нийгэмд юуг түгээсэн бэ?
Бид 2 жилийн хугацаанд маш шаргуу ажилласнаар Монголын 10,000 худалдаа эрхлэгчдэд технологийн мэдлэг олгож чадсан.
Хэрэглэгчид
ЖДҮ, худалдаа эрхлэгчид, голлох ба өөрийн бизнесийг онлайн болгох, эсвэл шинээр онлайн худалдаа эрхлэх, бизнесээ цахимжуулах, худалдааны дэд бүтэц бий болгох зорилготой хэн бүхэн ашиглах боломжтой юм.
Үйл ажиллагааны цар хүрээ
Zochil худалдааны платформын тусламжтайгаар 1000 гаруй үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа автоматжуулж, бүтээмжээ дээшлүүлснээр үнэт цагаа хэмнэх боломжтой болсон. Мөн бид хүргэлт, төлбөр тооцоо, fintech-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтран эко систем бий болгох, дараагийн шилжилтийг хийхээр ажиллаж байна. Энэхүү худалдааны салбарын шилжилт нь нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй бөгөөд хүн бүхэн өөрийн онлайн худалдааны бизнесээ эхлүүлэх, дэлхийн брэндийг бүтээх боломжтой платформыг бид бүтээсэн.
Шарк Танк нэвтрүүлгийн 3-р улирлын дугаарт оролцон 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан нь
2 жилийн өмнө 2019 оны 10 сард анх компаниа үүсгэн байгуулж, 2020 оны 2 сард онлайн худалдаа эрхлэгч нарт зориулсан анхны бүтээгдэхүүн болох Version 1-ээ гаргаж байсан 4 залуу өнөөдөр Монголын Шарк Танк хөрөнгө оруулалтын нэвтрүүлэгт 10 хувиа 300 сая төгрөгөөр санал болгосон бол эцэст нь 400 сая төгрөгний хөрөнгө оруулалт авсан.

6 сарын өмнө Zochil нь 1 тэрбум төгрөгийн үнэлгээгээ зарлаж байсан ба өнөөдөр 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсноо баталгаажуулан зарлаж байна.
Талархал
Zochil Худалдаа эрхлэгчдийн тулгамддаг асуудлыг ар араас нь шийдэж, хүн бүрийг нэмэлт орлогын эх үүсвэртэй болгохыг зорьдог билээ.
Бидэнд итгэж хөрөнгө оруулсан Ч.Анар шарк болон энэхүү нэвтрүүлгийг зохион байгуулсан Mongol HD TV-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Мөн бидний амжилт бол хамтран ажилладаг төлбөрийн системүүд, хүргэлтийн компаниуд, 1000 гаруй харилцагч, бизнес эрхлэгч нарын маань хамтын ажиллагааны үр дүн билээ. Хамтдаа онлайн худалдааг хөгжүүлцгээе.
ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ ОДОО НЭЭ
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/zochilplatform
Утас: 7777–8787
Вебсайт: https://zochil.mn/
Аппликейшн татах холбоосууд:
Android: https://bit.ly/3rNRqFu