Хүн байгальд ойртохын хэрээр амар амгаланг мэдэрдэг. Хэдэн зууны турш суурин иргэншил рүү тэмүүлж, хөгжлийнхөө чинээнд хүрсэн улсын иргэд эргээд байгаль дэлхий рүүгээ ойртон нүүж байгаагийн шалтгаан энэ юм. Сэтгэлийн амар амгалан гэдэг салхи, уул, толгод, нуур, гол горхи, зүлэг ногоо гээд хүний гар хүрч хөндөгдөөгүй тэр бүхэнд байдаг. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ танд сэтгэлийн амар амгалан, бодрол, баяслыг мэдрүүлэхүйц Монгол орныхоо үзэсгэлэнт нууруудыг онцолж байна.
Тэрхийн цагаан нуур
Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуурыг“ Тэрхийн цагаан нуур гэдэг. Анх хангайн нуруунаас эх авсан хойд, урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Энэхүү нуур нь далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт орших бөгөөд урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөх ба нууранд хар галуу, цахлай зэрэг шувууд ирж, 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог. Нуур руу явах зам дагуу Тариат сумын хойд хэсэг нь тэр чигтээ эрт галавын чулуун нүүрсний боржин чулуугаар хучаастай байдаг. Магадгүй Хорго хэмээн нэрлээд байгаа галт уул хэдэн зуун мянган жилийн тэртээ дэлбэрч, маш их лав урсан гарсны үр дүнд чулуу цацагдсан байж болох. Нуурын нэрийн тухайд, эрт дээр үед нуурын зүүн эрэг дээрх овоон дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Хөөе, тэр их цагаан нуурыг хараач ээ!” гэж уулга алдаж хэлснээс "Тэрхийн цагаан нуур" гэдэг нэр бий болсон гэх домог байдаг аж. Энэхүү цэнгэг уст нуур бол Архангай төдийгүй, Монгол орны нэрийн хуудас болох онгон дагшин үзэсгэлэнт газрын нэг. 2011 онд CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгээр Тэрхийн цагаан нуурыг сонгосон байдаг. Аялагч та Тэрхийн цагаан нууранд автомашинаар саадгүй хүрч болно. Газар дээр цэлмэг хөх тэнгэр буугаад ирснийг харав уу гэлтэй, цэнгэг устай Тэрхийн цагаан нуурын өглөөг та хэзээд санагалзан дурсах болно.
Хагийн хар нуур
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 километр газарт, халдашгүй дархан цаазат Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт уулсын дунд хар сувд болон гялалзах Хагийн Хар нуур байдаг. Зам бартаа их тул хүний хөлд талхлагдаагүй онгон зэрлэгээрээ үлдсэн энэхүү нуурыг үзсэн хүмүүс шагшина. Нууранд цутгах ямар нэгэн гол, горхи үгүй бөгөөд усны эх ундарга нь нуурын гүнд байдаг. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөөс уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн гэж үзэх нь бий. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, дундаж гүн нь 1.1 метр бөгөөд хамгийн гүн газартаа 25 метр хүрдэг аж. Ийнхүү “Доошоо хөлгүй, гүн нүх байдаг учраас Хагийн Хар нуур гэж нэрийдсэн” хэмээдэг. Нуурын эрэгт ойртоход загас, жараахай нь харагдсан туйлын тунгалаг устай. Өвчтэй, эмгэгтэй хүн уухад анагаах рашаан болно гэлцдэг. Энэ нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог. Хагийн Хар нуур руу машинаар дөхөж очиж болох боловч яг нуур хүртэл ойролцоогоор 60 км алхах эсвэл мориор л туулж хүрэх боломжтой. Гэвч үзэсгэлэнт байгалийн тогтцыг үзэх мэдрэмжийн хажууд энэ бол өчүүхэн төдий бартаа саад аж.
Буйр нуур
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км зайд орших цэнгэг усаар бялхаж, элсээр хүрээлэгдсэн бараг л Монголдоо далайн эрэг гэж хэлэгдэх цэнгэг уст Буйр нуурыг танилцуулъя. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давлагаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог. Буйр нуур руу аялсан аялагчид "Нуурын эргээс нар жаргаж байгааг ажих нь энэ аялалын үнэ цэнийг мэдрүүлэх мэт. Юун тэр 1000 км туулах, мэнэнгийн талаар төөрөх… Энэ бүхний үнэ цэнэ нь нар нуурандаа шингэж буй гуравхан минутыг харахад л оршжээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.
Хар зүрхний хөх нуур
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс 35 км зайд байгалийн үзэсгэлэнгээрээ хосгүй төдийгүй Монголын нууц товчоонд гурвантаа гардаг, Чингис хаантай салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуур байдаг. Энэхүү нуур нь Улаанбаатар хотоос 220 км, засмал замаас салаад 35 км зайтай, далайн түвшнээс дээш 1600 метрийн өндөрт оршдог. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг. Энд 1189 оны шаргачин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн гэдэг. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт орших жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурыг хүрээлсэн уулсуудад ан амьтан, өвс ургамал нэн баян байдаг учраас Хөх нуур луу явах замд бууж зураг авахгүй байхын аргагүй. Энэ замд байгалийн үзэсгэлэнт газрууд бишгүй тааралдана. Нуурын эрэг дагуу Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан нь тун сонирхолтой. Аялагч танд зөвлөхөд, нуурын усанд хөлөө дүрэх боломжгүй, учир нь намгаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс тусгайлан зассан хоёр хүн багтах индэр дээр зогсож нуурыг хамгийн ойроос харах боломжтой. Мөн намаг ихтэй учраас нуурын ойролцоо майхан барихад тохиромжгүй. Тиймээс нуураас 500 метрээс нэг км-ийн зайд майхан барих, эсвэл ойролцоох амралтын газарт буудаллахыг зөвлөдөг юм.
Хүйсийн найман нуур
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт, Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур байдгийг Хүйсийн найман нуур хэмээн нэрлэдэг. Байгалийн хосгүй үзэсгэлэнт энэхүү газар нь далайн түвшинээс дээш 2700-3165 метр өргөгдсөн галт уулсын дунд, дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт байрладаг. Эргэн тойронд нь Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн нуурыг хүрээлж хус, шинэс зэрэг шилмүүслэг мод зонхилсон их хөвч тайга бүхий сүрлэг уулс бий. Тус газарт 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу амьдардаг төдийгүй манай улсад ховор байдаг олон төрлийн эмийн ургамал ургадаг. Хүйсийн найман нуурыг 1995 онд "Байгалийн дурсгалт газар" хэмээн зарлаж Улсын тусгай хамгаалалтад авчээ. Жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж, баруун хойноос нь ирдэг. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан, тал газраар хүрээлэгдсэн бөгөөд энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад бий.
Нуурын мандалд хөвөх сарыг ажин зогсох зуур… Айсуй цаг хугацаа болон бүхний тухай эргэцүүлэн бодно. Магадгүй Монгол орныхоо үзэсгэлэнт нууруудыг нүдээр үзэн, сэтгэлийн амар амгаланг мэдрэх нь бидний амьдралд тохиолдох бас нэгэн завшаан биз ээ.
Нийтлэл бичсэн: Б.Янжиндулам
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.