- "Аюулгүй, Аз жаргалтай" цуврал контент -
Зуны дэлгэр цаг үргэлжилсээр. Хуртай, нартай өдрүүдийг Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг сонирхон өнгөрөөхийг хүсэгч хүн бүхэнд дараах мэдээллийг зориулав.
Цар тахлын нөхцөл дээрдэж, орон нутгийн зам нээлттэй болох үед зүүн бүсийн аймгуудаар аялахаар төлөвлөж байгаа бол танд байгаль, түүх, шашны дурсгалт 15 газраар аялах маршрутыг товч мэдээллийн хамт хүргэж байна.
1. БУЙР НУУР
Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давлагаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нуурт Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм.
Буйр нуур байрлах Халхгол суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Дорнод аймгийн Онцгой комиссын утас: 70580119
2. БУРХАН ХАЛДУН УУЛ
Түүхийн эхэн үед Хан Хэнтий уулыг нийтэд нь Бурхан Халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан Халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн ажээ. 1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтад авчээ. Бурхан Халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.
Хэнтий аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Хэнтий аймгийн Онцгой комиссын утас: 70560119
3. АЛТАН ОВОО
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжрыг бүрэн алтадсан байна.
Дарьганга суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Сүхбаатар аймгийн Онцгой комиссын утас: 70510119
4. ХАМАРЫН ХИЙД
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Дорноговь аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Дорноговь аймгийн Онцгой комиссын утас: 70520119
5. ЧОЙРЫН ХИЙД - ДАГВАСҮНДЭЛ БУРХАН
Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ.
Зүүн Чойрын хийдийн туурийн арын уулын хаданд эрчүүдийн шүтээн, цог хийморийн бэлэгдэл Дагвасүндэл бурхныг бүтээхдээ Цагаан дарь эхийн хөргийн эгц өмнөөс харуулан бүтээжээ. Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дунд догшин сүрт дүрээр залардаг бөгөөд аймшигт догшин харц нь чөтгөр шулмыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдсэн байдаг.
Говьсүмбэр аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын утас: 70540119
6. БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурхны чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болтлоо хөгжсөн байна.

7. СҮЙХЭНТ УУЛ - ӨЛГИЙ ХИЙД
Эрт үеийн говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд дахин давтагдашгүй учраас “Дурсгалт газар” болгон улсын хамгаалалтад авсан.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ. Тус хийд нь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байдалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн байдаг.

8. ШИЛИЙН БОГД УУЛ
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 километрт далайн төвшнөөс дээш 1778 метрт оршдог. Тал нутгийн хамгийн өндөр, унтарсан галт уулын нэг юм. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 километр орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад километр алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг.

9. ХЭРЛЭН БАРС ХОТЫН ТУУРЬ
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан. Киданчуудыг Монголчуудтай гарал нэг, хэл нэгтэй ард түмэн байсан гэдгийг Хятадын болон гадаадын эрдэмтэн судлаачид нотолдог. Киданчууд нь Төв Азид төр улсаа байгуулсан тухайн үедээ байгалийн шинжлэх ухаан, техникийг ихээр хөгжүүлсний дотор ган хайлуулж боловсруулах талаар тухайн үедээ тэргүүлж байсан гэж үздэг.
Цагаан-Овоо суманд одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Дорнод аймгийн Онцгой комиссын утас: 70580119
10. ЦОНЖИЙН ЧУЛУУ
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх жижиг хадан толгой бий. Хүний гараар бүтсэн юм шиг зургаан талтай баганууд ярайн тогтсон байх бөгөөд хүрмэн чулуун тогтоц юм. Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтын нөлөөн доор олон талт багана хэлбэртэй болж тогтдог байна. Зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй юм.

11. ЭРГЭЛИЙН ЗОО
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой палеонтологийн олдвор ихтэй, газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд 60 910 га газрыг хамруулан тусгай хамгаалалтад авсан байна.

12. ХАЛХ ГОЛ
Монгол улсын зүүн хэсэг, хятадын Өвөр монголын зүүн хойд хэсгээр урсдаг. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр учраас зүүн талаас нь харахад хана хэрэм өрж халхалсан мэт харагддаг. Тийм учраас Халх гол гэдэг нэртэй болжээ. Их Хянганы нуруунаас эх авч, 233 километр урсаад Буйр нуурт цутгадаг. Хөлөнбуйрын дундуур урсаж Монголын газар нутагт орж ирээд, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсдаг. Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутгана. Гэтэл нөгөө салаа нь Буйр нуурын яг хойноос эх авч урсах Орчун голд нийлж явсаар хятадын Хөлөн нуурт цутгадаг.
Халхгол суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Дорнод аймгийн Онцгой комиссын утас: 70580119
13. ИХ БУРХАНТ
Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км, Халхголын баруун эргийн тохойд монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх цогцолбор байдаг. Эл цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн гэдэг бөгөөд XVIII зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархчуудын ур ухаан, ард олны хөлс хүчээр багагүй бэрхшээл туулж байж бүтээгдсэн түүхтэй.

14. ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

15. ГАНГА НУУР - ОРГИХЫН БУЛАГ - ХУНГИЙН ЧУУЛГАН
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших 4 хавтгай дөрвөлжин километр талбайтай, элсэнд боогдон тогтсон нуур юм. Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлэгдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрлажээ. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтад авчээ. Хун шувуу бол Ганга нуурын бэлэгдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -
Дурсгалт газруудын мэдээллийг "Монгол орны лавлах"-аас авав.