gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“ХХ Зууны Монгол ба гурван хувьсгал" сэдэвт үзэсгэлэнгээс

Э.Оргил
Түүхэн зураг
2021-07-16
28
Twitter logo

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн түүхийн сургамжийг архивын баримт, эд өлгийн зүйлээр дамжуулан сурталчлан таниулах зорилготой “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” үзэсгэлэн долоодугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийсэн. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн Монголын үндэсний музейд наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж, олон нийтийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэн, залгамж холбоог илэрхийлэх архивын 60 гаруй баримт, баримтат кино, гэрэл зураг, 130 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос Улсаас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны Улсын эрх зохиол, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, Монгол Улсын сүлд, далбаа зэргийн залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зургийг дурдаж болно.

ХХ зуунд монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авах тэмцлийн жилүүд үргэлжилсэн юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гадны нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтөний нийтлэг гольдролоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд эргэлт буцалтгүй оруулсныг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан