Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 620 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас өдөрт 400 орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.
Нийслэлийн хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол жилд дунджаар 2.5 хувиар өсч 2020 оны байдлаар 1.6 болжээ. Хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн бөгөөд нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367,814-өөс 615,622 болж жилд дунджаар 6.7 хувиар өсчээ.
Мөн хотын автозамын хувьд 2010 оны байдлаар сүлжээний нийт урт 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж жилд дунджаар 1.5 хувиар нэмэгдсэн байна. Судалгаагаар хотын хүн ам, тээврийн хэрэгсэл болон автозамын сүлжээний өсөлтийн харьцаа алдагдаж өнөөгийн автозамын түгжрэлийг үүсгэсэн гэж үзжээ.
Дэлхий даяар тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх нь түгжрэлийг бууруулах гол үндэс гэж үздэг байна. Иймд дэлхийн 100 хот тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлогыг төлөвлөжээ. Европт 100 орчим хотод утаа бага ялгаруулдаг бүс (LEZs) төлөвлөсөн, бохирдсон тээврийн хэрэгслийг хориглосон, эсвэл тээврийн хэрэгслийн утаа тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд орохыг нь хориглосон газар, замыг төлөвлөсөн байдаг аж.
Монгол улсын хувьд авто тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлого нь тодорхой түвшинд хүрч хэрэгжих нь түгжрэлийг болон агаарын бохирдлыг бууруулах үндсэн чиг үүрэг болох ёстой гэж нийслэлийн удирдлагууд үзжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах суурь судалгааг үе шаттай хийж, цогц төлөвлөгөө гаргасан байна. Тодруулбал
- Хот төлөвлөлтийн хүрээнд авах арга хэмжээ
- Авто замын сүлжээг шинэчлэх хүрээнд авах арга хэмжээ
- Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авах арга хэмжээ
- Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэлийн хүрээнд авах арга хэмжээ
- Эрх зүйн зохицуулалтын хүрээнд авах арга хэмжээг төлөвлөжээ.